Энэтхэг тариачид шинэ хуулийг эсэргүүцэж, цагдаа нартай мөргөлдлөө

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

Энэтхэг тариачид шинэ хуулийг эсэргүүцэж, цагдаа нартай мөргөлдлөө

Энэтхэг тариачид шинэ хуулийг эсэргүүцэж, цагдаа нартай мөргөлдлөө
Policemen are deployed at the Haryana-New Delhi border to block protesting farmers from marching to the capital in New Delhi, India, Thursday, Nov.26, 2020. The farmer's have been protesting against the federal agriculture laws. (AP Photo/Manish Swarup)

Энэтхэгийн умард хэсгийн Харяна мужид хэдэн мянган тариачид цугларч, тариачдын орлогыг багасгаж, компаниудад илүү эрх мэдэл олгож болзошгүй хуулийг эсэргүүцэж, жагсагчид цагдаа нарын дунд мөргөлджээ. Тариачид трактор, мотоцикл зэрэг тээврийн хэрэгслүүдээ хөлөглөн нийслэл Шинэ Дели хот руу явж байсан бөгөөд Амбала дүүргийн ойролцоо замд нь тараах гэж оролдсон цагдаа нар луу тоосго, чулуу шидлэн эсэргүүцсэн байна. Харин цагдаа нар хариуд нь даралттай ус, нулимс асгаруулагч ашиглажээ. Одоогийн байдлаар хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлэл байхгүй байна. “Тариачдад ингэж хандаж байгаа нь үнэхээр шударга бус. Тайван жагсаал хийх нь тэдэнд үндсэн хуулиар олгогдсон эрх” хэмээн Шинэ Делигийн Ерөнхий сайд Арвинд Кежривал жиргэжээ.

Болсон явдлаас болж Шинэ Дели, Харяна мужийн зааг дээр хэдэн зуун цагдаа дайчлагдан болзошгүй мөргөлдөөнд бэлтгэн ажиллаж байгаа гэнэ. Тариачдын хэлж байгаагаар парламентын есдүгээр сард баталсан хөдөө аж ахуйн хуулийн дагуу засгийн газар зөвхөн корпарациудаас тогтсон үнээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авахаар болсон аж. Улмаар хувиараа ажилладаг тариачид бараагаа шууд зах зээлд гаргаж чадалгүй, маш хямд үнээр корпорациудад зарахаас өөр сонголтгүй болж байгаа юм. Харин Ерөнхий сайд Нарендра Моди дээрхээс эсрэгээр “Шинэ хууль бол Энэтхэгийн газар тариалангийн салбарыг шинэчилж, тариачдад бүтээгдэхүүнээ албан ёсоор зах зээлд нэвтрүүлэх эрх чөлөө олгон, хувийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой” хэмээн ярьсан байна.

Сүүлийн хоёр сарын турш Пунжаб, Харяна мужуудын тариачдын нийгэмлэгүүд дээрх хуулийг хүлээн авч, мөрдөхөөс татгалзаж байгаа билээ. Харин засгийн газар нөхцөл байдлыг зохицуулахын тулд арванхоёрдугаар сарын 3-нд тариачидтай дахин зөвшилцөхөө амласан байна. Тариачид болон фермерүүд бол дан хөдөө аж ахуйн салбараараа 1.3 тэрбум хүнийхээ тэн хагасыг эжээдэг Энэтхэгийн хувьд амин сүнс нь юм. гэтэл сүүлийн 30 орчим жилийн туршид тариачдын амьдрал, орлого, бүтээмж аажмаар муудсаар иржээ. Нэгэн цагт хөдөө аж ахуйн салбар нь Энэтхэгийн ДНБ-ий гуравны нэгийг бүрдүүлж байсан бол өдгөө ердөө 15 хувийг нь бүрдүүлж байна.

Тариачид төрийн үйлчилгээ хангалттай хүртэж чадахгүй байгаа болон бүтээгдэхүүний үнэлгээ буурч  байгаа талаар гомдоллон үе үе жагсаал хийдэг ч төдийлөн үр дүнд хүрдэггүй байна. Нийт тариачдын талаас илүү хувь нь өрөө төлж дийлэхээргүй болсон гэх тооцоо байдаг бөгөөд санхүүгийн дарамт, стрессээс болж 2018, 2019 онуудад 20638 тариачин амиа егүүтгэсэн гэх баримт бий.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж