Жордан баримтат киноныхоо 2 сая долларын орлогыг ядууст хандивлав

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

Жордан баримтат киноныхоо 2 сая долларын орлогыг ядууст хандивлав

Жордан баримтат киноныхоо 2 сая долларын орлогыг ядууст хандивлав

“Сүүлчийн бүжиг” намтарчилсан баримтат киногоороо Чикаго Буллсийн зургаан удаагийн аварга Майкл Жордан үзэгчдийн талархлыг хүртэж, багагүй ашиг олсон билээ. Харин өдгөө цар тахлаас болж хүн бүр тодорхой хэмжээгээр санхүүгийн хямралд өртөж буй энэ хэцүү үед тэрбээр киноныхоо орлогын тодорхой хэсгийг Америкийн ядууст зориулахаа зарласан байна. АНУ-ын хамгийн том ядууст туслах байгууллага “Feeding America” энэ долоо хоногт америкчуудын хүнсний хүрэлцээний асуудал улам хурцдаж байгаа өнөө үед өгөөмөр сэтгэл гаргасан Майкл Жорданы хоёр сая ам.долларын бэлэгт талархсанаа илэрхийлжээ.

“Цар тахлаас болж ард иргэд бүтэн жилийн турш айдас хүйдэс, хямралаар дүүрэн амьдарч буй энэ хүнд үед бусдад туслах нь хэзээнийхээс ч илүү хамгийн чухал зүйл билээ. Би киноноос олсон орлогынхоо нэг хэсгийг Feeding America болон Каролина, Чикаго мужууд дахь түүний гишүүн хүнсний тусламжийн байгууллагуудад хандивлаж байгаадаа баяртай байна” хэмээн Жордан жиргэжээ.

Киноны орлогоос хандивласан Жорданы бэлэг тун цагаа олсон зүйл болжээ. Тухайлбал, мэргэжилтнүүд энэ сарын эхээр тун удалгүй 54 сая америкчууд хүнсний хомсдолд орох эрсдэлтэй байгааг мэдээлсэн юм. Энэ нь нийт хүн амын 16 хувь буюу зургаан хүн тутмын нэгээс илүү гэсэн үг. Түүнээс гадна цар тахал эхлэхээс ч өмнө хэдийн 17 сая америкчууд хүнсний асуудалтай байсан гэнэ. Feeding America байгууллага АНУ-ын хот бүрт салбартай бөгөөд нийт 200 хүнсний банк, 60 мянган хүнсний агуулахтай аж. Мөн ихэнх салбарууд дээрээ хүн хоорондын харилцаа үүсгэлгүйгээр үйлчлэх дэглэм тогтоосон байна.

Майкл Жорданы амьдралыг харуулсан “Сүүлчийн бүжиг” 10 ангитай баримтат кино 2020 оны дөрөвдүгээр сард буюу АНУ-д цар тахал хүчээ авч эхэлж байхад нээлтээ хийсэн  юм.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж