Монголын нүүрсний экспорт 70 орчим хувиар буурав | News.MN

Монголын нүүрсний экспорт 70 орчим хувиар буурав

COVID-19

Монголын нүүрсний экспорт 70 орчим хувиар буурав

Монголын нүүрсний экспорт 70 орчим хувиар буурав

“SXCoal”-ийн мэдээлснээр, Монголын нүүрсний экспорт 60-70 хувиар буурчээ. Covid-19 цар тахлын улмаас Монгол Улсаас нүүрс тээвэрлэх транзит тээврийн хэрэгслийн тоо дөрөв дахин буурсан байна. Өмнө нь өдөрт 700-1000 тээврийн хэрэгсэл нүүрс зөөж байсан бол одоо ердөө 200 болж, нүүрсний экспорт 60-70 хувиар буурчээ.

Монголоос БНХАУ-д экспортолж буй нүүрсний хэмжээ эрс буурсантай холбоотойгоор Гашуунсухайтын БНХАУ-ын талын Ганцмод боомтын агуулах дахь нүүрсний хэмжээ нэг сая тонн болж, ердийн үеийнхээс эрс буурсан байна. Цагаан хаднаас Ганцмод боомт хүртэлх тээврийн зардал өнгөрсөн долоо хоногийн эцсээр тонн нүүрс тутамд 10-20 юаниар нэмэгджээ. Энэ долоо хоногийн эхэнд “Fenwei Energy”-ийн тооцоолдог үнийн индексээр Монголын угаагүй коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 10 юаниар нэмэгдэж, 860 юань болжээ. Угаасан коксжих нүүрсний үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 20 юаниар, өмнөх сартай харьцуулахад 30 юаниар өсч, 1060 юань болжээ.

Дорноговьд “Covid-19”-ийн 17 тохиолдол илэрсний дараа БНХАУ-ын тал хилийн хяналтаа чангатгаж, Монголын нүүрс тээврийн жолооч нарыг Монгол Улс, БНХАУ-ын талд нэг нэг удаа “Covid-19”-ийн шинжилгээ өгөхийг шаардаж эхэлсэн талаар Bloomberg мэдээлэв. Энэхүү шинжилгээ нь долоо хоногийн хугацаанд хүчинтэй. Мөн Ганцмод боомтоор үдээс өмнө нүүрс тээврийн автомашинуудыг нэвтрүүлж, үдээс хойш татан авалтаа зогсоож, хоосон автомашинуудыг буцаан гаргаж байгаа бөгөөд Монголын жолооч нарыг БНХАУ-ын талд хонуулахгүй байх шаардлага тавьж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
9
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж