Сүүлийн тав зургаан жил цахим орчинд мэдээлэл түгээдэг сайтын тоо огцом өссөн. Төрөл бүрийн чиглэл, сонирхлын хэдэн зуун сайт ажиллаж байна. Энэ орчинд ажиллаж байгаа мэдээллийн байгууллагууд хэсэг бүлгээрээ нэгдэн холбоо байгуулах болсон. Монголын сайтын холбоо, Мэдээллийн сайтуудын ассоциац, Тэргүүлэгч сайтуудын холбоо зэрэг нэгдлүүд бий. Тэгвэл Монголын сайтын холбооноос зарим нь тасарч Ардчилсан сайиуудын клуб байгуулсанаа өнөөдөр зарлажээ. Энэ клубт assa.mn, amjilt.com, caak.mn, info.mn, jirgee.mn, medee.mn, shuurkhai.mn, top.mn, tsag.mn, tsenzurgui.mn, unen.mn, zaluu.com сайтууд нэгджээ.
А.ШАРАВ