Оросын 430 киног Украин гаргахыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Оросын 430 киног Украин гаргахыг хориглолоо

 

Украины эрх баригчид Оросын 430 гаруй киног гаргахыг хориглолоо. Эдгээр нэг ангит болон олон ангит кинонууд бөгөөд 2015 оны зургадугаар сараас хойш хийгдсэн кинонууд юм.

 

ОХУ-ын Киноны асуудал эрхэлсэн агентлагийн тэргүүн Филипп Ильенко “Энэ шийдвэрийн эргэн тойронд үүссэн асуудал илүү зохицуулалт шаардаж байгаа. Энэ шийдвэрт тодорхойгүй зүйл ч бас байгаа нь энэ шийдвэрийг хэрэгжих боломжгүй болгож байна. Гэсэн ч шийдвэр хүчин төгөлдөр хэвээр. 430 киног хориглоод байна” хэмээн хэлснийг РИА Новости дамжууллаа.

 

Өнгөрсөн оны зургадугаар сараас ОХУ-ын хүчний байгууллагыг сурталчилсан кинонуудыг Украинд гаргахыг хориглосон хууль баталсан юм.

 

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж