Ард Аюушаас үлдсэн цор ганц түрийвч | News.MN

Ард Аюушаас үлдсэн цор ганц түрийвч

Ард Аюушаас үлдсэн цор ганц түрийвч

Ард Аюушаас үлдсэн цор ганц түрийвч

Монголын Үндэсний музейн Алтан сан хөмрөгийн шилдэг үзмэрүүдээс цувралаар толилуулж байна. Тус музейн сан хөмрөгт Ард Аюушийн хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс ганцхан түрийвч нь л байдаг ажээ. Ингээд Ард Аюушийн түрийвчийг танилцуулъя.


Музейд өнгөрсөн түүхийн гэрч, хосгүй ховор, хамгийн гэх тодотголтой бүхэн бий. Тэдгээрийн нэг нь Манж гүрэн сүүлчийн амьсгалаа авч байсан тэртээ ХХ зууны эхэнд Монголын алс баруун хязгаарт дугуйлан байгуулж зарга өдүүлэх зэргээр шударга үнэний төлөө бурангуй ёсны эсрэг тэмцэж Ард хэмээн алдаршсан Аюушийн хэрэглэж байсан хуучин бор түрийвч юм.

Аюушийн түрийвч нь 18 см урт, 11 см өндөр хэмжээтэй. Харагдах байдал нь, хоёр талдаа тус бүр гурав, гурван тооны цэцгэн хээг дармалдаж гаргасан хүрэн бор өнгийн савхин гадартай, дотор талыг нь мөн л хүрэн өнгийн даалимба маягийн эдээр урласан байх ба том жижиг хоёр таславч буюу тусгаар хэсгээс бүрдэх аж.

Түрийвчний амсарт оньсон түгжээ бүхий хоёр тийшээ дэлгэн онгойлгодог төмөр нугастай. Мөн түгжээний хоёр талд анхандаа бариултай байсныг илтгэх хоёр ширхэг бариулын суурь харагдана. Чанарын хувьд ихэд эдлэгдэж хуучирсан. Ур хийцийн тухайд хоёр талын дармал цэцгэн хээнээс өөр гойд чамин юм ер үгүй.

 Гар хийцийн бус харагдах эл түрийвчийг Викторианы үеийн Өрнө дахинд үйлдвэрлэж өргөнөөр хэрэглэж байсан түрийвч хэтэвч зэрэгтэй тун төстэй төдийгүй ХХ зууны эхэн болон тэргүүн хагаст Хаант Орос, ЗХУ-д хийгдсэн байх ч магадтай ажээ. Музейд буй холбогдох данс, баримтаас үзэхэд Аюушийн түрийвч тэртээ 1960-аад оны эхээр музейн цуглуулгад оржээ. 1962. 29/46. Мөнгөний хар түрийвч. Ховдын Цэцэг нуурын Ард Аюуш хэрэглэж явжээ” гэснээс илэрхий байна.

Харин түрийвчин дотор он удтал хадгалагдсан ам дөрвөлжин нугалбарт 1961.11.25-нд. Думаагийн Наваанаас. Өөрийн гар дээр хадгалагдан байгаа цоож хоёр, хятад түлхүүрийн хамт. Үүнд орос түлхүүр хоёр, монгол түлхүүр гурвын хамт. Эдгээр таван түлхүүртэй. Жич: Ард Аюушийн мөнгөний түрийвч. Эдгээр хэдэн зүйлийг надад шилжүүлэн өгсөн болой. Би ийнхүү тусгайлан хадгалав. Дамдин.” гэж монгол бичгээр бичсэн тэмдэглэл байна. Цаасны ар талд Энэ Ард Аюушийн хуучны мөнгөний цүнх мөн” хэмээж.  Энд дурдагдан буй Наваан, Дамдин тэргүүтэн нь 1950-1960-аад оны үед Улсын Төв музейн үзмэр худалдан авах комиссын дарга, сан хөмрөгийн эрхлэгч зэрэг алба хашиж байсан хүмүүс ажээ.

Ийнхүү, нэгэнтээ алдаршсан Аюушийн үйл хэргийг мөнхлөх их хэрэгт нэмэрлэх үүднээс үлдэж хоцорсон ганц түрийвчийг нь ойрын нэгнээс нь авч музейд хадгалсан бололтой. Хаа холын Альпаас эхтэй, үйлдвэрлэгдээд зуу гаруй он музейд ирээд нэгэн жарныг элээж буй бор түрийвчний богино түүх энэ буюу.

Монголын үндэсний музейн Сан хөмрөгч Б.Ууганбаярын өгүүлэлээс товчлон авав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-27 122.201.21.233

Ард Аюуш гуайд түрийвч байж чадсан юм бол уу доо!! Бараг л байгаагүй байх! Хоосроод ядуу зүдүүгийн туйл болоод тэмцсэн гэдэг биздээ!?

Avatar

Зочин 2020-11-27 66.181.161.113

Зоригтой хүн шүү. 9 эрүү давж засаг ноёноо ялж явсан эр

Avatar

хэ хэ хэ 2020-11-27 49.0.212.165

Орос авгай нарын кошляк л байх шив

Avatar

Зочин 2020-11-27 202.21.109.67

МОДАНЫ ЦҮНХ

Avatar

Zochin 2020-11-27 103.229.121.56

Tvlhvvriig ni l hj hadgalaj bsn baihaa iim tsvnh Ard Ayushiin ved baihuu teged ter eregtei hvn iim tsvnh ouortlood esuel bariad yuahuu vgvi l bhdaa harin nyrau tvlhvvriin hadgalaj bgaad sautaigiin hamt ogson bj boloh za tvvh sudlaachid medeh bizdee

Avatar

Зочин 2020-11-27 66.181.191.38

Од, бүрэлзэлгээ, зул хийгээд илбэ, шүүдрийн тусал, усны хөөс, хуурамч зүүд, гялбаа, үүл мэт хуран үйлдсэн бүгдийг тийн үз хэмээн бурхан багш номолжээ. үнэхээр ч хүний ертөнцийн амьдрал зүүд зэрэглээ шиг юм даа.

Avatar

түррррйр 2020-11-27 66.181.166.134

нэг хүнээс хэдэн ширхэг түрийвч үлдэх ёстой гэж?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж