Их Британийн Оксфордын их сургууль болон эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “AstraZeneca” компанийн хамтран бүтээж буй covid-19 өвчний эсрэг вакцины сүүлчийн шатны туршилт 70 хувийн үр дүн үзүүлсэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.
Вакцин бүтээгчдийн хэлснээр уг туршилтыг хоёр өөр горимд явуулахад нэг нь 62 хувийн дархлаа тогтоож, нөгөө туршилт нь 90 хувийн дархлаа тогтоосон учир дунджаар нь 70 хувийн үр дүн үзүүллээ гэж зарласан гэв. Тодруулбал, эхний бүлэг хүмүүст сарын зайтай хоёр бүтэн тун хийхэд үр дүн нь 62 хувьтай гарсан бол хоёр дахь бүлэг хүмүүст эхлээд хагас, дараа нь бүтэн тун хийхэд 90 хувийн үр дүнд хүрчээ.
Гэтэл тэдний төлөвлөгөөнд анхнаасаа хагас тунгаар хийнэ гэсэн заалт байгаагүй ба хэмжилтийн алдаанаас болж санамсаргүйгээр хүмүүст хагас тунг тарьсан байна. Ийнхүү вакцин бүтээгчид үүнийгээ төлөвлөгөөний дагуу явагдсан туршилт гэж мэдэгдээд дундаж үр дүнг 70 хувь гэж нийтэд зарласан байна. Мөн 90 хувийн үр дүнтэй болсон хоёр дахь бүлэг хүмүүсийн туршилтад зөвхөн 55 хүртэл насныхан оролцсон нь ил болж, уг вакцины үр дүнд эргэлзээ төрүүлэх болсон байна.
Хагас тунгаар хийсэн туршилтад 2000 гаруй хүн оролцсон бөгөөд “AstraZeneca” компанийн удирдлагууд туршилтийн үр дүнг дахин батлан харуулахын тулд нэмэлт судалгаа, туршилтуудыг хийнэ хэмээн мэдэгджээ. Эдгээр мэдээллүүд ил болсны дараа “AstraZeneca” компанийн хувьцааны үнэ Лондонгийн бирж дээр зургаан хувиар унажээ. Харин 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлээд буй “Pfizer” болон “BioNTech”, “Moderna” компаниудын хувьцааны үнэ тус бүр зургаа, 14, 11 хувиар өсчээ.
Эх сурвалж: FT, The Week UK
Оогий 2020-11-27 49.0.212.181
нээх удахгүй вирус мутацид орон өөрчлөгдөж энэ вакцинд нь үхэхээ байчихвал дахиад л нэг вакцины асуудал үүснэ гэж ойлгоод байгаа шүү. сарс, мерс, гахайн ханиад, шувууны ханиад бүгдээрээ корона вирусын өмнөх хэлбэрүүд гэсэн. Шинэ ханиад гарах тоолонд вакцин хийлгээд байвал хүний бие организмд гарах сөрөг нөлөөг яагаад ярихгүй байгаан бол
бб 2020-11-27 192.82.78.87
яагаад гэвэл сөрөг нөлөө нь гарч эхлээгүй байгаа болохоор ярихгүй байгаа юм. Өөр асуух элий балай юм бна уу
Зочин 2020-11-27 192.82.69.185
Сайн дурын 1 залуу нас барсан гээ биз дээ?