Монгол кино дэлхийн баримтат киноны фестивалиас шагнал хүртжээ | News.MN

Монгол кино дэлхийн баримтат киноны фестивалиас шагнал хүртжээ

Монгол кино дэлхийн баримтат киноны фестивалиас шагнал хүртжээ

Монгол кино дэлхийн баримтат киноны фестивалиас шагнал хүртжээ

Монгол найруулагч Л.Номингийн "Хүрд" нэртэй бүтээл баримтат киноны дэлхийн хамгийн том, нэр хүндтэй наадам болох The International Documentary Film Festival (IDFA)-иас шагнал хүртжээ. Монгол Улсад жилээс жилд өсч байгаа амиа егүүтгэх үзэгдлийг хөндсөн энэ баримтат кино нь фестивалийн уралдаант хэсэгт сонгогдож, “Дунд хэмжээний баримтат кино"-ны төрөлд нэр дэвшин, тэргүүн шагнал авсныг уран бүтээлчид дуулгалаа.

Нидерланд улсын нийслэл Амстердам хотноо болдог уг фестиваль 2020 оны арваннэгдүгээр сарын 18-нд  нээлтээ хийж, "Хүрд" киноны дэлхийн нээлт энэ сарын 21-нд болсон ажээ.

“Хүрд” баримтат киноны хөгжмийг ардын язгуур урлагийн “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог зохиожээ. Цар тахлын улмаас энэ жилийн наадамд биеэр оролцохоос гадна онлайн хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэл 250 гаруй баримтат киног үзэгчдэд онлайнаар толилуулах гэнэ.

Дашрамд сонирхуулахад найруулагч Л.Номин нь ард түмэндээ “Залуу жанжин” хэмээн алдаршсан БНМАУ-ын баатар, хурандаа, генерал Жамъянгийн Лхагвасүрэнгийн зээ охин юм.

А.СҮРЭН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-27 202.126.89.41

баяр хүргэe. Улам олон баримтад бүтээл хийгээрэй. Амжилт хүсьe.

Avatar

Долгион Б 2020-11-27 202.126.90.88

Номиндоо баяр хүргэе! Энэ амаргүй төрөл жанрт ийм том амжилт гаргасанд чинь омогшиж бахархаж буйгаа чин сэтгэлээсээ илэрхийлье!

Avatar

Г.Оюунбат 2020-11-27 66.181.183.222

Номин охиндоо баяр хүргэе. Бид бас их баярлаж байна. Чамайг үргэлж дэмжиж байдаг шүү.

Avatar

Заяа 2020-11-27 202.9.46.84

Маш их баярлаж омогшиж байна. Номин бүсгүй монголчуудыг дэлхийн хэмжээнд сэтгэж бүтээж чаддагийг бүгдэд харуулж чадлаа.

Avatar

Иргэн 2020-11-27 122.201.31.167

Амжилт амжилт амжилт… Киног нь үзэх юмсан.

Avatar

Zochin 2020-11-27 93.242.174.213

mash saihan medee baina. tomoos tom bayar hurgeye.

Avatar

үзэгч 2020-11-27 64.119.16.234

Амстердамын олон улсын баримтат киноны наадамд (IDFA) оролцоод дунд хэмжээний баримтат кино номинацид шалгарч оролцоод тэргүүн шагнал хүртсэн. Бусад олон кино наадмаас Амстердамын наадам хамгийн их нэр хүндтэй нь гэсэн.

Avatar

Х.Хулан 2020-11-27 202.21.100.138

Сайхан юм аа, баяр хүргэе.

Avatar

Зочин 2020-11-27 66.181.161.4

Л.Номиндоо баяр хүргэеэ. Сайн сэтгүүлч, сайн орчуулагч, дээр нь сайн найруулагч. Амжилтын цаана амжилт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж