Монгол кино дэлхийн баримтат киноны фестивалиас шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

Монгол кино дэлхийн баримтат киноны фестивалиас шагнал хүртжээ

Монгол кино дэлхийн баримтат киноны фестивалиас шагнал хүртжээ

Монгол найруулагч Л.Номингийн "Хүрд" нэртэй бүтээл баримтат киноны дэлхийн хамгийн том, нэр хүндтэй наадам болох The International Documentary Film Festival (IDFA)-иас шагнал хүртжээ. Монгол Улсад жилээс жилд өсч байгаа амиа егүүтгэх үзэгдлийг хөндсөн энэ баримтат кино нь фестивалийн уралдаант хэсэгт сонгогдож, “Дунд хэмжээний баримтат кино"-ны төрөлд нэр дэвшин, тэргүүн шагнал авсныг уран бүтээлчид дуулгалаа.

Нидерланд улсын нийслэл Амстердам хотноо болдог уг фестиваль 2020 оны арваннэгдүгээр сарын 18-нд  нээлтээ хийж, "Хүрд" киноны дэлхийн нээлт энэ сарын 21-нд болсон ажээ.

“Хүрд” баримтат киноны хөгжмийг ардын язгуур урлагийн “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог зохиожээ. Цар тахлын улмаас энэ жилийн наадамд биеэр оролцохоос гадна онлайн хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэл 250 гаруй баримтат киног үзэгчдэд онлайнаар толилуулах гэнэ.

Дашрамд сонирхуулахад найруулагч Л.Номин нь ард түмэндээ “Залуу жанжин” хэмээн алдаршсан БНМАУ-ын баатар, хурандаа, генерал Жамъянгийн Лхагвасүрэнгийн зээ охин юм.

А.СҮРЭН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж