Даваа гаригт ЗГ-ын үнэт цаас арилжина

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Даваа гаригт ЗГ-ын үнэт цаас арилжина

Монголын Хөрөнгийн бирж ирэх Даваа гариг буюу 2016 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Засгийн газрын үнэт цаасны арилцаа явуулах зар гаргасан байна.

39 долоо хоног буюу есөн сарын хугацаатай, жилийн 14.915%-ийн хүүтэй Засгийн газрын богино хугацаат жижиглэнгийн үнэт цаас болон хоёр жилийн хугацаатай, жилийн 15.500%-ийн хүүтэй Засгийн газрын урт хугацаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа юм.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж