"Угжны хурга шиг компаниудтай үнэ нэмэхгүй гэх хэлцэл хий" | News.MN

"Угжны хурга шиг компаниудтай үнэ нэмэхгүй гэх хэлцэл хий"

Live"Угжны хурга шиг компаниудтай үнэ нэмэхгүй гэх хэлцэл хий"

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Thursday, November 26, 2020

 

14 : 05
2020-11-27

Б.Пүрэвдорж: Та нар 800 тэрбум төгрөгийг үр ашиггүй сонгуульд зориулсан

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Covid-19-ийн цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад  шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад) нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.    

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-НӨАТ-ыг таван хувь болгох тухай миний санаачилсан хуулийг хэлэлцэхгүй байна. Өнөөдөр хамгийн чухал хууль энэ. Талх бүтэхийн тулд хичнээн олон НӨАТ-ын татвар төлдгийг би та нарт хэлж өгье. Үр тариагаа ургуулахын тулд тариалангийн компаниуд хамгийн гол зардлуудаа НӨАТ-ын 10 хувийн татвар авдаг. Тариагаа ургуулчхаад гурилын компаниудад тариагаа 10 хувийн НӨАТ-тай өгдөг.Гурилын компаниуд нь талхны компанид гурилаа мөн 10 хувийн НӨАТ нэмж өгдөг. Талхны компаниуд талхаа дэлгүүрт өгөхдөө дахиад 10 хувийн татвар нэмж өгдөг. Дэлгүүр нь хэрэглэгчдэд талхаа зарахдаа НӨАТ-ын 10 хувь нэмдэг.Үйлдвэрийн үе шат бүрт 10 хувийн НӨАТ нэмдэг энэ байдал эцсийн эцэст ард түмэнд дарамт болж байна. Тиймээс өнөөдөр НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулах ёстой.Та нар 800 тэрбум төгрөгийг үр ашиггүй сонгуульд зориулсан. Дахиад л 4.2 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталчхаад өөрсдөө хулгайлсан. Үүний оронд НӨАТ-ыг таван хувь болгож ард түмнийг ачаанаас чөлөөл.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Хэдэн компаниудад ашиг болох ийм зүйл хийхээ хэзээ болих юм бэ.100 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг компаниудад өгөх гэж байна. Жирийн иргэдэд энэ мөнгөө хүртээгээч. Томоохон ААН, компаниудад дандаа давуу байдал олгож байх юм. Хэрэглэгчдэд шууд наалдах тэр талаас нь хийгээч ээ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Үр ашиг нь ард түмэнд шууд очно. 150 мянган тонн улаан буудайг оруулж ирэх 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэж байгаа юм. Гурил үйлдвэрлэгч ААН-үүд энэ зээлийг аваад улаан буудайг оруулж ирнэ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 

-Арга нь буруу байна. Компаниудад өгөх мөнгийг иргэдэд хүртээх олон арга зам бий. Шуурхай горимоор ажилламаар байна. Оношлогоо эмчилгээний талаар УИХ тусдаа яръя гэж би зөндөө хэлсэн, саналаа ч хүргүүлсэн. Энэ асуудал нь  но-той байгаа шүү. Хоёрт зээлийн асуудал мянга яриад юу ч шийдээгүй. Түр хороог хуралдуулаад өгөөч. 

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Үүгээр Баасан гаригийн чуулганы хуралдаан дууслаа.

13 : 35
2020-11-27

Л.Энх-Амгалан: Угжны хурга шиг компаниудтай үнэ нэмэхгүй гэх хэлцэл хийх хэрэгтэй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төслүүдийн хүрээнд хамаарах бараа, бүтээгдэхүүний гааль, НӨАТ-аас нийт 39 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэх тооцоотой байжээ.

Татварын хөнгөлөлт үзүүлэх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдийн гар дээр очиход үнээ нэмэхгүй байх чиглэлд анхаарч ажиллахыг гишүүд хэлж байлаа.Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Энэ хуулийн гол үр дүн ард түмэнд л хүрэх ёстой. Ард түмний гар  дээр гурил, будаа, ургамлын тос яг ямар үнээр хүрэх вэ гэдэг нь чухал. Бид 16.5 хувийн хөнгөлөлт өгч байна. Одоогийн зарж байгаа үнээс хамгийн багадаа 16 хувийн бага үнээр л иргэдийн гар дээр очих ёстой. Гэтэл энэ компаниуд  татвараа хөнгөлүүлж авчхаад үнээ буулгадаггүй. Тиймээс компанийн эздийг дуудаж авчраад ам өчгийг нь авч, тодорхой хэлцэл хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ хөнгөлөлтүүд энэ компаниудын халаасанд л орно гэсэн. Угжны хурга шиг яамны үүд сахидаг хэдэн компани л энэ хөнгөлөлтийг эдэлнэ. Тиймээс компаниудтай үнэ нэмэхгүй гэсэн хэлцлийг хийсний дараа энэ хуулийн төслийг дэмжинэ гэдгийг тэрбээр тодотгов. Уг асуултад ХХААХХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариулахдаа “Энэ хөнгөлөлтөд 80 орчим компани хамрагдана. Үнэ өсгөхгүй байх чиглэлд анхаарна. Хуулийн гол ач холбогдол нь хүнсний нөөцийг бүрдүүлэх юм.

Хуулийн төслийг баталсан өдрөөс нь эхлэн 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөх юм байна. Гэхдээ уг хугацааг долдугаар сарын 1-ний өдөр гэж сунгах нь зөв гэсэн саналыг ч гишүүд хэлэв.

12 : 15
2020-11-27

Ч.Хүрэлбаатар: Covid-19-ийн вакциныг НӨАТ-аас чөлөөлнө

УИХ-ын хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэж байна. Covid-19-ийн цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг тус тус импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг хийхээр төсөлд тусгажээ. Түүнчлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос, өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Хуулийн төслийг баталсан өдрөөс нь эхлэн 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөх юм байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Цаашдаа НӨАТ-ыг чөлөөлөхдөө анхаарах зүйл байна. НӨАТ-аас чөлөөлөгддөг гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн, тахианы мах зэрэгт заавал НӨАТ-ын падаан бичиж өгдөг байх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Зөвхөн хуульд заасан бүтээгдэхүүнүүдийг оруулж ирж байгаа импортлогч нар дээр ийм хөнгөлөлт явна. Дотоодын борлуулалтын НӨАТ-ыг яах юм бэ. Дотооддоо ч гэсэн чөлөөлнө гэж ойлгоод байна. Энэ талаар Сангийн яам тодорхой хариулт өгөөч. Ийм хэмжээний хөнгөлөлт үзүүлснээр эцсийн хэрэглэгч дээр жагсаалтад орсон бараа бүтээгдэхүүний үнэ хэдэн хувиар хямдарч очих вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Импортлогчдыг зөвхөн татвараас чөлөөлөөгүй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр боловсруулсан ургамлын тос, дотооддоо үйлдвэрлэсэн бүх төрлийн малын тэжээл, бүх төрлийн хүнсний будааг НӨАТ-аас тус тус чөлөөлнө. Вакцин ч гэсэн НӨАТ-аас чөлөөлөгдсөн. Нийтдээ төсвийн орлого 39 тэрбум төгрөгөөр буурна. Яагаад гэвэл 2021 оны төсвийг хэлэлцэж байх үед covid-19-ийн халдвар дотоодод гараагүй байсан. Тийм учраас хамт өргөн мэдүүлээгүй. Бараа бүтээгдэхүүний үнэ эрэлтээс хамаарах учраас эцсийн хэрэглэгчид тэдэн төгрөгөөр очно гэж хэлэх боломжгүй. Үнэ өсгөхгүй байх боломжийг л энэ хуулиар олгож байгаа гэж ойлгож болно.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Газар тариалан эрхлэгчдэд 150 тэрбум төгрөгийн гурван хувийн зээл олгоно гэсэн. Энэ зээлийн шалгуурыг хангаад ч авч чадахгүй байна гээд их ярьж байна. Үүнд хариулт өгөөч. Мөн ургацын баланс эцэслэгдэн гарсан уу. Хэдэн хувьтай гарав, өвөлжилт хэд хэдэн аймагт хүндэрнэ. Өвсний үнэ өндөр байна. Урьдчилан авах арга хэмжээнүүдээ хэр авч байна вэ. Импортоо хэрхэн төлөвлөж байна. Хивэг гэхэд дотооддоо маш үнэтэй байна.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Тариаланчдад олгох 150 тэрбум төгрөгийн зээлд 280 гаруй ААН 54 тэрбум төгрөгийн зээл авсан. Хөгжлийн банканд саатсан зүйл байхгүй. Гүйцэтгэлээрээ зээл гарч байгаа. Энэ хуулийн төслөөр бүх төрлийн малын тэжээлийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлнө. 80 гаруй тонн тэжээл импортоор авна гэж тооцоолсон. Дотоодын үйлдвэрээс 60 тонн.Эрэлт өндөр байгаа учраас үйлдвэрүүдэд үнэ өссөн тал бий. Цаашид үнийн өсөлтөд зохицуулалт хийнэ. 428.9 мянган тонн үр тариа авсан. 408.1 тонн улаанбуудай, 240.5 мянган тонн төмс, 113.5 тонн хүнсний ногоо, 169.4 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авч гурилын үйлдвэрт 238.6 мянган тонн улаан буудай нийлүүлсэн. Хүнсний улаан буудай 64 мянган тонн. Засгийн газраар хэлэлцээд 150 мянган тонн үр тариа оруулж ирэхээр зээлийн эх үүсвэрийг нь шийдвэрлэсэн. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Дотоодын НӨАТ чөлөөлөгдөөд явах гэж байна ойлголоо. Тогтоолын төслийг дэмжиж байна. Хүнсний хангамжид сайнаар нөлөөлнө. Хэдийгээр хүнсний хангамж сайжирсан ч худалдан авч чадахгүй байгаа иргэд бий болж байгааг анхаарах ёстой.  Өдрийн орлогоороо амьдардаг, ЖДҮ эрхэлж байгаа, үйлчилгээний салбарынханд маш хүнд нөхцөл үүссэн байна. Гэр хорооллынхон түлээ, нүүрсээ авч чадахгүй байна.Хүүхдийн мөнгө авсан ч, өмнө нь өдрийнхөө орлогыг оллоо ч амьдрал нь хүрэлцдэггүй олон айл өрхүүд байгаа. Тийм учраас төсөв батлахтай холбогдуулж ЖДҮ-ийн хүндрэлд арга хэмжээ  авах асуудал үүсч магадгүй юм. Хөл хорионы энэ үед хүнд өвчтэй байгаа иргэд дээрээ анхаарч хамгаалах тал дээр анхаараад, харин бизнесийн үйл ажиллагааг хэвийн болгох тал руу явах хэрэгтэй байна. Хэчнээн бид татварын хөнгөлөлт хийсэн ч, худалдан авч чадахгүй иргэд бий болж байна гэдгийг анхаарах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Байдал хүндрээд ирэхээр л импортын татвараас чөлөөлдөг дотоод үйлдвэрлэлээ дэмждэггүй ийм л арга хэмжээг авдаг боллоо. Цагийн ямар ч үед ЖДҮ эрхлэгчдээ дэмжмээр байх юм. Дотоод үйлдвэрлээ дэмжих чиглэлд юу хийх вэ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: 

-ЖДҮ эрхлэгч нараа дэмжилгүй яах вэ. ЖДҮХС-г агентлаг болгоод ажиллаж байна. Цаашид ЖДҮХС-г төсвөөр санхүүжүүлдэг бус зээлийн эргэн төлөлтөөр нь санхүүжүүлдэг байх зохицуулалт руу орно.  1570 гаруй ААН зээл хүсч сонгон шалгаруулалтад орж байна. Нийтдээ 15 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Зээлийн батлан даалтын санд 70 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бий.

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Энэ жил өвөлжилт нэлээн хүндрэх төлөвтэй байна. Хөдөө аж ахуйн сайдтай оторчдыг хөөж туухгүй байлгахад анхаарахыг зунаас хойш ярьж байгаа. Зөвхөн отрын бүс нутагт өвөлжиж байгаа оторчдыг хөөж туухгүй байх шийдвэр гаргасан нь өрөөсгөл болсон байна. Цаашдаа бүс нутагтаа өвс, тэжээлийг бэлддэг байх талаар ямар арга хэмжээ авах вэ. Өвөлжилт хүндрэхтэй холбоотой Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай аймгуудаас 40.000 тонн мах бэлтгэх чиглэл гаргасан. Энэ бэлтгэл ажил ямар үр дүнтэй байна вэ.

ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан:

-Отрын бүс нутагт отроор явж байгаа бүх малчдыг хөөж туухгүй байх ёстой. Өвс тэжээлийн хувьд энэ хуулийн төслөөрөө бүх төрлийн үрийг чөлөөлж байгаа. Ер нь бид таримал ургамлыг дэмжихгүй бол улаан буудайн тариалалтад сөргөөр нөлөөлөх төлөв байдал харагдсан.  Гааль болон НӨАТ-ын татвараас чөлөөлөх бараа бүтээгдэхүүний үнийн хяналтад МХЕГ болон ШӨХТГ хяналт тавьж ажиллах юм байна.

11 : 32
2020-11-27

Чуулган: 2021 оны төсөвтэй холбоотой тогтоолын хэлэлцүүлгийг хойшлуулав

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Ерөнхийлөгч өргөн барьсан Шүүхийн тухай багц хуулиа эгүүлэн татсанаар хэлэлцэх дараагийн асуудалдаа орлоо. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад яагаад оруулаагүй болохыг тодруулав. Тэрбээр энэ тухайгаа “Ард түмний орлого зогссон энэ үед үйлдвэрлэлийн үе шат бүр дээр нэмэгддэг НӨАТ ард түмэнд хүнд болж тусч байна. Гэтэл НӨАТ-ыг таван хувь болгох миний санаачилсан хуулийг хасчихсан байх юм. Энэ хуулийг яаралтай хэлэлцэх шаардлагатай. Хоёрдугаарт, хуурамч шатахуунтай тэмцэх тухай хуулийг мөн хэлэлцэх асуудалд ороогүй байна. Хуурамч шатахуун хийдэг бүтээгдэхүүнийг онцгой татвартай болгосноор үүнтэй тэмцэх боломжтой. 7-8 компани өнөөдөр хуурамч шатахуун үйлдвэрлэж асар их ашиг олдог. Ард түмний эд хөрөнгийг эвдсэн хуурамч шатахуунтай та нар яагаад тэмцэхгүй байгаа юм. Яагаад миний өргөн барьсан хуулийг хасав гэсэн асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа,Б.Ганбат нар энэ хоёр хуулийг хэлэлцүүлэх саналтайгаа хэлсэн. Холбогдох байнгын хороодын саналаар хэлэлцүүлгийн шаардлага хангаагүй гэж УИХ-ын Тамгын газар үзсэн учраас энэ удаагийн чуулганд оруулаагүй" гэв. 

Ингээд үргэлжлүүлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан Ерөнхийлөгч 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсантай холбоотойгоор Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг батлах нь зохимжгүй болов уу. Дэгийн тухай хуульд заасан зохицуулалт байдаггүй юм байна. Хоригийг хүлээж авах эсэхээс хамаараад энэ тогтоолын төслийг хэлэлцэхийг нь хойшлуулах саналтай байна” гэсэн юм.

УИХ-ын Тамгын газар:

-Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүн санал гаргах эрхтэй. Төсөвт бүхэлд нь Ерөнхийлөгч хориг тавьсан учраас уг тогтоолын төслийг ч хэлэлцэхээс хойшлуулах эсэхийг санал хураалтаар шийдвэрлэж болно.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Төсвийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор дагаж гарах тогтоолын төслийг одоо ярих нь зохисгүй. Энэ тогтоолдоо вакцинтай холбоотой зардлыг хэрхэн шийдвэрлэх мөн төсвийн орлого, зарлагын заалтуудад өөрчлөлт хиймээр байна. Ингэх зайлшгүй шаардлага байна. Төсвийн зарлага хэт цамаан байгаад анхаарах хэрэгтэй. Вакцины зардлыг ч мөн анхаарах ёстой. Тиймээс Төсвийн байнгын хороог хуралдуулах санал гаргаж байна.

Ингээд Б.Жавхлан, С.Бямбацогт нар гишүүдийн гаргасан саналаар санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

10 : 15
2020-11-27

Ерөнхийлөгч Шүүхийн тухай багц хуулиа эргүүлэн татлаа

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрбээр Шүүхийн тухай багц хуулийн төслийг эргүүлэн татаж байгаагаа мэдэгдэв.  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлалцахад, Шүүхийн тухай хуулийг боловсруулахдаа ч тодорхой бүрэн эрхээсээ өөрөө татгалзаж, шударга ёсыг тогтоох гэсэн зорилгоор УИХ-д өргөн барьсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Миний өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг өргөн барьсан учраас бүрэн эрхийн хүрээнд байр сууриа илэрхийлж байна. Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүхийн тухай багц хуулийн төсөл хэт их улстөржсөн, төрийн уламжлалд үл зохицох байдлаар явж буйд харамсч байна. Тиймээс Шүүхийн тухай багц хуулийн төслүүдээ татаж авч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Шүүхийн асуудал бол нийт иргэн, аж ахуй нэгжүүдэд хамаарах өргөн хүрээний асуудал. Тиймээс шүүхийн асуудал улс төрийн нэг нам, түүний дотор фракциудын явцуу ашиг сонирхлыг хангах бус, эрх баригчдын намын гишүүн торгуулаад өнгөрдөг, энгийн иргэн нь шоронд тарчилж байдаг зэрэг олон талын санал санаачлагатай хуулийн төсөл болсон. Жишээлбэл, нийгмийн даатгалын сангийн 340 гаруй тэрбум төгрөгийг зувшуулсан намын гишүүн торгуулж өнгөрсөн бол 50 мянган төгрөгийн хулгайн хэрэгтэй иргэн 2 жилийн авч, Ерөнхийлөгчөөс өршөөл хүсч байна. Энэ мэт хууль ёсны асуудлыг шударгаар иргэн, аж ахуй нэгжүүдэд тэгш үйлчлэх зарчмаар төсөл боловсруулсан ч эрх баригч намын хувьд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй гэдгээ зарлаж, улстөржүүлсэн. Хууль тогтоогчид та бүхэн юм бүхний учир шалтгааныг өргөн хүрээнд харж, өнөөдөр юу өөрчлөгдөж, юу болж байгааг харах хэрэгтэйг сануулж байна. Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулж шүүгчийн хараат бус байдлыг бий болгох бодит боломжийг бий болгосон. Тиймээс ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг томилох заалтыг хасч, шүүхэд итгэх иргэний итгэлийг сэргээх шаардлагатай гэж үзэж шүүх эрх мэдлийн хариуцлагыг эрс дээшлүүлсэн бодлогыг дэвшүүлсэн. Харамсалтай нь миний өргөн барьсан Шүүхийн тухай багц хуулийн төслийг улстөржүүлж, хэлэлцэхээс татгалзав. Ерөнхийлөгчийн хувиар өмнө нь Засгийн газраас өргөн барьсан шүүхийн тухай багц хуулийн төслүүдтэй санал нийлэхгүй, шүүмжлэлтэй хандаж байгаа. Ухралт хийсэн хууль болсон гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр ганц шүүх бус ард түмний ахуй амьдралд ахиц гарч, тодорхой үр дүнд хүрэх ёстой. Хууль тогтоогчид үүнийг анхаарч, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлыг өргөн хүрээнд дүгнэж ажиллахыг онцлон шаардаж байна. УИХ шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байгаа нь хэлэлцүүлгийн явцад сайжруулна гэх итгэл үнэмшлийг огт төрүүлэхгүй байна. Миний бие Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд 2020 оны гуравдугаар сард Хууль зүйн яам, Хуульчдын холбоо, хуульчдын байр суурийг тусгасан, хуулийн төслүүдийг судалж, зарчмын зөрүүтэй асуудлуудыг судалж, ажил хэрэгч саналуудыг тусган, шийдэл бүхий хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлэх нь зөв гэж илэрхийлсэн байдаг. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн яам мэргэжлийн холбоод, мэргэжлийн хуульчдын саналыг үл тоомсорлон алдаа завхрал ихтэй хуулийн төсөл шууд өргөн мэдүүлсэн. Тиймээс оновчтой, зөв хууль гаргахын тулд хоёр хуулийг нэгтгэж, зарчмын зөрүүтэй асуудлыг сайжруулаад явна гэж бодсон боловч эрх баригч нам улстөржүүлсэн алдаагаа ухамсарласангүй.

Шүүхийн тухай хуулийг цахимаар хэлэлцэх нь болчимгүй алхам. Хатуу хөл хорио онцгой дэглэм тогтсон үед ард түмний элч болсон УИХ-ын гишүүд цахим хурал хийж байгааг гайхаж байна. Өнгөрсөн хугацаанд хууль шүүхийн шинэчлэлд нийгмийг автуулж байсан ч дорвитой шийдэл, гарц гараагүйг ард түмэн мэдэж байгаа.  ЖДҮ-ийн зээлийг бүлэглэсэн, Хөгжлийн банкны зээл, уул уурхайн лицензийг бүлэг, фракциараа хуйвалдан авснаа татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлдэг, ББСБ-аараа угаадаг, төрийн эсрэг гэмт хэрэг үйлддэг хэсэг бүлэг хүмүүс шүүхийн тухай хуульд нөлөөлөх гэсэн оролдлогоор илэрч байна.

Эцэст нь, Монгол Улсын Үндсэн хууль, хууль санаачлахаас гадна, УИХ-аар хэлэлцэгдэж буй хуульд санал өгөх, УИХ-ын бусад шийдвэрт хориг тавих, Цэцэд хүсэлт гаргах боломжуудыг Ерөнхийлөгчид олгосон байдаг ч цаашид УИХ-ын гишүүд ард түмний өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж ажиллана гэдэгт итгэж байна.

Хууль санаачлагч хуулиудыг татан авсан учраас Шүүхийн тухай багц хуулийн төслийг буцааж байна. Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг шинэчилсэн найруулгын төслүүдийг Ерөнхийлөгч Х.Баттулга татан авсан учраас, буцаалаа. 

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

09 : 53
2020-11-27

Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганд оролцож, үг хэлнэ

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /2020.11.27/ 10.00 цагаас хуралдана. Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлнэ. 2021 оны төсөв баталсантай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төсөвт бүхэлд нь хориг тавиад байгаа юм.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-27 66.181.180.16

Цар тахлаас хамгаалах, даван туулах менежментийг аж ахуйн нэгж, байгууллагад нь өгчих өө. Олон хүн цуглуулахгүй цөөн тоогоор ажиллуулах. Хяналт шалгалтыг чангатгаж зөрчил гаргасан этгээдийг торгох, эрхийг цуцлах, албадан ажил ял ногдуулж голомтод газар ажиллуулах, халдвар тархаасан бол нэг өвчтөнд зарцуулах мөнгийг гаргуулан авах.

Avatar

Зочин 2020-11-27 103.10.22.39

Пүрэвдорж маш зөв ярьж байна

Avatar

Ахмад тариаланч Ш.Раднаа:Яамандаа ажлын туршлагатай мэргэжилтнийг дэвшүүлж ажиллуулаасай 2020-11-27 103.26.195.13

Хөдөө аж ахуйхан нэг алдааг давтаад байна. Ургацын байдал бүрэн тодорхойгүй байхад улаан буудайн дотоодын хэрэгцээг хангахаар ургац авна гэж зарлавчч тэр нь байнга дутах юм.8-р сарын сүүлч гэхэд ургацын ерөнхий дүр зураг харагдахаас эцсийн зөв мэдээлэл болж чадахгүй. МӨНДӨР, ХЯРУУ ЦОХИХ, МАЛ, ЗЭРЛЭГ, ТЭЖЭЭВЭР ГАХАЙ, ТОГОРУУ СҮЙТГЭХ, ЦАС БОРООНД ТАРИА НАЛАХ, ПОДГОН УРГАХ, БОЛЦ ГҮЙЦЭХГҮЙ БАЙХ гэх мэт их, бага түмэн саад бий.Олон намар тариа хураасан мэргэжилтнүүд үүнийг андахгүй.

Avatar

Иргэн 2020-11-27 103.26.194.104

Тэр угжны хургануудыг нэрлээч Та минь ээ.

Avatar

Зочин 2020-11-27 103.10.22.39

Яагаав Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангаас жил бүр тэрбумаар нь хусдаг цаасан дээр нэртэй мөн бүтээмж багатай тариалангийн компаниуд их бий шүү дээ. Яамны дарга нар хүртэл хамсдагдаа хөөрхий

Avatar

ЗОЧИН 2020-11-27 66.181.191.238

ТОГ ЦАХИЛГААНЫ ҮНЭ ӨСЧЭЭ. МАНАЙХ 25000 ГАРДАГ БАЙСАН 10 САРЫН ТӨЛБӨР 40000 ГАРЧЭЭ. ИЙМ ОГЦОМ ҮНЭ ӨСГӨЖ БАЙГАА НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ. ХӨЛ ХОРИО 11 САРААС ЭХЭЛСЭН.

Avatar

Малчин 2020-11-27 66.181.161.58

Л.Энх-Амгалан, Бямбацогт, Алтанхуяг мэтийн эрүүл сэтгэхүйтэй гишүүд байгаад баярлаж, хонгилийн үзүүрт жаахан итгэлийн гэрэл харагдана. Ер нь аль салбарт хэн нэгэнд давуу эрх олгох нь буруу,угжны хурга шиг яам,тамга,их хурлын гишүүдийн өрөө сахиж,улсын төсвөөр унжуулан амьдрагчид аль ч салбарт бий

Avatar

Алтай трест 2020-11-27 202.126.88.133

Өяибацогт гишүүн ёойрын концесоороо овоо хэдэн төгрөг олсон дараа жилэнс концес тендерийн аянд мордоно

Avatar

Зочин 2020-11-27 66.181.187.244

Шунал дарагдахгүй дээ үнээ нэмж л таарна даа

Avatar

Зочин 2020-11-27 64.119.18.229

HULDU HURLENUD

Avatar

Зочин 2020-11-27 64.119.18.229

NUTUS CHULHU BOLIOCHEE MAN-GARUDA

Avatar

Зочин 2020-11-27 202.9.40.79

Одоо цагийн Монгол улс жижигхэн бөгөөд эдийн засаг нь бага орон. Гэтэл улс орны эдийн засаг , мөнгө , санхүүгийн бодлого, үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж байгаа нь тун ойлгомжгүй бөгөөд үр дүн нь ихэнхдээ сөрөг байх бололтой. Саяхан УИХ хурлын чуулганы хуралдааныг шууд дамжуулах үеэр Барьцааалан зээлдүүлэх / Ломбард/- үйлчилгээний талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга нь одоо хүртэл ойлголтгүй, мэдлэггүй, мэдээлэлгэй байдаг хэмээн ярьж байх юм.

Avatar

Y a n h a n 2020-11-27 66.181.161.10

Lalruud aaa нөат zugeer deeemer sh te

Avatar

Зочин 2020-11-27 202.179.2.147

Хөөрхий нөгөө муу нэртэй уул уурхай л энэ бүхний дааж байгаадаа

Avatar

Зочин 2020-11-27 202.126.90.12

Муу бүхэн арилан одож ; Сайн цаг ирээсэй !!!

Avatar

Amar 2020-11-27 124.158.84.246

Хэ хэ.Энэ Женко Ерөнхийлөгч нэг их шударга юм ярина.Тэгсэн атлаа Н.Энхбаяр,Ж.Батзандангийн намтай нийлж Дээд шүүхэд Лу.Болд зөвлөгчийнхөө Голомт банкны өмгөөлөгчийг шургуулах гэж тэс ондоо зүйл хийнэ.Ингэхээр энэ үнэхээр тэнэг хүн эсвэл байдаг л нэг зальжин луйварчин. Өөр гаргалгаа байхгүй.

Avatar

Зочин 2020-11-27 124.158.84.246

Хэ хэ.Энэ Женко Ерөнхийлөгч нэг их шударга юм ярина.Тэгсэн атлаа Н.Энхбаяр,Ж.Батзандангийн намтай нийлж Дээд шүүхэд Лу.Болдын зөвлөгчийнхөө Голомт банкны өмгөөлөгчийг шургуулах гэж тэс ондоо зүйл хийнэ.Ингэхээр энэ үнэхээр тэнэг хүн эсвэл байдаг л нэг зальжин луйварчин. Өөр гаргалгаа байхгүй.

Avatar

Amar 2020-11-27 124.158.84.246

Хэ хэ.Энэ Женко Ерөнхийлөгч нэг их шударга юм ярина.Тэгсэн атлаа Н.Энхбаяр,Ж.Батзандангийн намтай нийлж Дээд шүүхэд Лу.Болдын зөвлөгчийнхөө Голомт банкны өмгөөлөгчийг шургуулах гэж тэс ондоо зүйл хийнэ.Ингэхээр энэ үнэхээр тэнэг хүн эсвэл байдаг л нэг зальжин луйварчин. Өөр гаргалгаа байхгүй.

Avatar

ЗОЧИН 2020-11-27 66.181.186.105

Ерөнхийлөгчийн үгийг ямар муу бэлддэг юм нэг өгүүлбэрт дэндүү олон үг байна ойлгомж муутай ярилаа

Avatar

mongol 2020-11-27 66.181.184.141

surug medeelel bicheed baigaa buunii nohod uursdiiguu tolind neg haraad uzeerei daanch oilgohgui bh l daa uchir ni ta nart uuriin gesen tolgoi uhamsar baihgui hunii ugeer yavdag teneguud.Erunhiilugchuu demjij baigaa zuv yam yarij bn

Avatar

Зочин 2020-11-27 192.82.72.175

Монголд л лав Rule of Law гэж зүйл байхгүй.

Avatar

Зочин 2020-11-27 45.134.224.4

Монголчууд минь энэ хүний сайхан хий хоосон ярианд хэдий болтол итгэх вэ? Одоо болих цаг нь болсондоо

Avatar

Зочин 2020-11-27 37.120.194.108

Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Монгол Улс энэ муу урвагчийн саварт орохвий гэж бодохлээр айдас хүйдэс төрж байна. 2 нүүртэй хорон санаат урвагч минь далд орж үз

Avatar

Зочин 2020-11-27 66.181.190.182

Saynii shiitguulsen uls ter oigoor chin bugd sullagdanaa

Avatar

zochin 2020-11-27 66.181.184.141

Harin chi uuruu henii gar hul bolood huniig urvagchaar ni duudaad bn hulgaich hulgaichiigaa bariarai gej hashgirdag shig chi jinhene luivarchin ni yam bish uu

Avatar

МОНГОЛ ЯЛААГҮЙ 2020-11-27 217.138.220.180

ЭНЭ ХҮНИЙ ЭЦСИЙН ЗОРИЛГО БОЛ МОНГОЛ УЛСЫН БҮХ ЭРХ МЭДЛИЙГ ӨӨРТӨӨ ТӨВЛӨРҮҮЛЖ ДАРАНГУЙЛЛЫГ ТОГТООХ ЯВДАЛ ЮМ. ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧИЙГАА БАРИАРАА ГЭДЭГ ШИГ ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ НЭРЭЭР ӨӨРӨӨ ШИНЭ ШУДАРГА БУСЫН ХОНГИЛЫГ БОСГОЖ БАЙНА. ЧОНО БОРООНООР ГЭЖ БАС Л МУУГҮЙ ХОРОН САНААТ ШҮҮ

Avatar

Jonhuu 2020-11-27 192.82.68.188

Ene Jonhuu, beltreg, saaral gabsuh 3 aas oligtoi tumen olniig bodson 1 ch sanaa garahgui harin huviin us honzon avah, ulaan orosd uilchleh l umnuud guitselduulne. Enenii uyg ch huleej avch hereggui ee. Hagas jiliin daraa hurdan zailuulj ene 3 g shonod ni ulguh heregtei.

Avatar

Зочин 2020-11-27 66.181.189.244

Aris shirnii complex gej tusvuus idsen munguu butsaa, tuvd banhar mini. Shine yarmag bas Don Jencogiinh.

Avatar

зо 2020-11-27 202.9.40.114

монголыг самарч ханддгүй оросын бууны нохой

Avatar

Зочин 2020-11-27 192.82.74.158

GUTSOO muu Genko 280 say $shaachihaad narand yavj baidag Cham shig saihan gar baih uu ?! Uuruu shorond ochij or, tegeed l chinii shudragiig hariyand l daa !

Avatar

Өвлийн идэшээ авьяа 2020-11-27 139.5.218.234

Өвлийн идэшээ авьяа

Avatar

Зочин 2020-11-27 202.9.40.117

Коронагийн халдварыг цурманд оруулж барих хүртэл хөдөө орон нутагт эрсдэлгүй газар сэтгэл тайван, хөл хорио байхгүй тааваараа амьдарцгаая иргэд ээ. Сумын төвд байхад хоол хүнсээр тасрахгүй. Гол нь өвчнөөс хол байна гэдэг сайхан шүү дээ

Avatar

Зочин 2020-11-27 139.5.218.28

2 saya ullaanbaatarchuudyg yaaj yavuulj huvaarilah ve tend chini?

Avatar

Иргэн 2020-11-27 103.26.194.104

Сумын төв гэлтгүй малчны хот бүүр сайн тусгаарлалт болно шүү. Хотод хоосон хэвтэж байхаар

Avatar

Зочин 2020-11-27 66.181.161.3

Явцгаа явцгаа тэр шинжилгээ өгсөн оркууд яагаад явахгүй байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж