ТЦА: Согтуу замын хөдөлгөөнд оролцсон 59 жолоочийг саатуулав

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

ТЦА: Согтуу замын хөдөлгөөнд оролцсон 59 жолоочийг саатуулав

ТЦА: Согтуу замын хөдөлгөөнд оролцсон 59 жолоочийг саатуулав

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед жолооч нар хөл хорионы дэглэм зөрчих тохиолдол цөөнгүй байна. Онцгой дэглэмийн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон ч иргэд согтуугаар жолоо барих зөрчил түгээмэл гарч байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж буй. Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 23-27-нд зам тээврийн ослын шинжтэй 232 дуудлага бүртгэгджээ.

Зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн автомашинд мөргүүлж, гэмтсэн байна. Мөн цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтаар нийслэлд  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг илрүүлсэн бол орон нутагт 12 жолоочийг саатуулжээ. Түүнчлэн эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолоочийг шүүхээр баривчлуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж