Туркийн ЭСЯ тусламж тараалаа

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Туркийн ЭСЯ тусламж тараалаа

Бүгд найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа ЭСЯ, нийслэлийн ЗДТГ, Монгол Туркийн боловсрол соёл найрамдлын холбоо хамтран өнөөдөр /2016.03.11/ Баянзүрх дүүргийн есдүгээр хороо буюу Шар хадны эмнэлэг орчмын иргэдэд нүүрс үнэ төлбөргүй тараажээ. Нийтдээ 60 тонн нүүрс тараасан бөгөөд нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгон тусламж болгон өгчээ.

Туркийн ЭСЯ үдээс хойш Сонгинохайрхан дүүргийн иргэдэд мөн 60 тонн нүүрс тараах юм.

 

Ж.ГҮЕГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж