Путин ОХУ дахь америк хоригдлуудын хувь заяаг "атгаж" байна

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

Путин ОХУ дахь америк хоригдлуудын хувь заяаг "атгаж" байна

Путин ОХУ дахь америк хоригдлуудын хувь заяаг "атгаж" байна

Жо Байден Ерөнхийлөгчийн суудалд суувал хамгийн түрүүнд тулгарах том асуудал нь Владимир Путинтэй харилцах харилцаа юм. Тэрбээр Путин болон Орос орныг АНУ-д хамгийн их аюул заналхийлэгч хэмээн үздэг билээ. Харин Дональд Трамп эсрэгээрээ Путинг улсынхаа гадаад бодлогуудыг хатуу аргаар ч хамаагүй амжилттай хэрэгжүүлдэг чадварлаг удирдагч хэмээн үнэлдэг юм.

Харин Жо Байдены ялалт Орос дахь америкчуудад хүндхэн цохиолт учруулж болзошгүй гэх таамаг бий. Энэ нь ялангуяа ОХУ-ын шүүхэд дуудагдсан бизнесмен, ял аваад буй америг иргэдэд таагүй үзүүлэл гэж үзэх хүмүүс ч байна. Тухайлбал, Москвагийн шүүхээр ойрын хугацаанд хэрэг нь шийдэгдэх гэж буй Америкийн хөрөнгө оруулагч Майкл Калвигийн хэрэг Путин хэрхэн Оросын ашиг сонирхлыг завхарсан хууль, санхүүгийн тогтолцоогоор хохироож байгаагийн тод жишээ хэмээн ажиглагчид үзэж байна. 2019 онд залилангийн хилс хэргээр өөр таван хүний хамт баривчлагдсан Калви бол 1994 оноос хойш Орост ажиллаж, нийт 3.7 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг Москвад авчирсан Баринг Восток компанийн үүсгэн байгуулагч юм. Орос эхнэртэй, орос хэлээр чөлөөтэй ярьдаг тэрбээр хэзээч Путинг шүүмжилдэгүйн дээр Оросын бизнесийн онцлогийг үргэлж хүндэлдэг байсан гэнэ.

Оросын тэрбумтан Леонид Бершидски Калвигийн баривчилгааны талаар өнгөрсөн долоо хоногт “Калви Оросын засгийн газрын тоолгүй өнгөрсөн үйлдвэр, компаниудад хөрөнгө оруулж, амжилт, нэр хүндийн эзэн болж, Оросын зах зээлд домог болсноороо эрх баригчдын дургүйг хүргэсэн” хэмээн ярьж, өөрийг нь 1990-ээд онд хөрөнгө оруулагч болж эхэлж байхад урам зориг бэлэглэгч багш нь байсан хэмээн дурсчээ.

Калвигийн энэхүү сүйрэл 2017 онд Баринг Востокийн ихэнх хувийг эзэмшиж байсан Восточный банк болон Путины сайн найз, харгис хэрцгийгээрээ алдартай бизнесмэн Артем Аветисянын эзэмшдэг Юниаструм банк хоёр нэгдсэнээс үүдэлтэй юм. Түүнээс хийш 2018 онд Аветисян болон түүний хамтрагчид Восточный банкны хувьцааны 9.9 хувиа ашиглахыг оролдсон ч Баринг Восток татгалзжээ. Учир нь тэд хоёр банк нийлэхээс өмнө Юниаструмын зүгээс хэдэн тэрбум рубльтэй тэнцэх хөрөнгийг хураан авсан болохыг нотолжээ. Түүний дараа Баринг Восток олсон нотлох баримтаа ашиглан Аветисяныг 17.5 тэрбум рублийн залилан хийсэн хэмээн Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд гомдол гаргажээ.

Харин энэ алхмын хариу болгож Аветисяны хамтрагч Шерзод Юсупов 2019 оны хоёрдугаар сард ФСБ-д хандан Калви болон Баринг Востокийн таван хамтрагч нийлэн Восточный банкнаас 2.5 тэрбум рубль залилсан хэмээн гомдол мэдүүлжээ.

Түүнээс болж Калви нарын таван хамтрагч дээрх нэхэмжлэлийг Люксембургийн IFTG компанийн хувьцаагаар барагдуулсан байна. Тус хувьцаа тухайн үедээ 600 мянган рублийн үнэтэй байжээ. Тэр үедээ Аветисян, Юсупов тэргүүтэй бүх хувьцаа эзэмшигчид дээрх хохирол барагдуулсан явдлыг хүлээн зөвшөөрч байсан бөгөөд хожим 2019 оны есдүгээр сард IFTG компанийн хувьцааг дахин үнэлэхэд гурван тэрбум гаруй рубль болж байжээ. Түүнээс гадна эдийн засгийн аюулгүй байдлын албаны цагдаа нарын мэдээлж буйгаар өмнө нь гаргасан нэхэмжлэл эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан болох хэдий ч хууль зөрчсөн хэмээн үзэх үндэслэл байхгүй гэж мэдэгджээ. Нийгэмд шуугиан тарьсан баривчилгааны дараа Калви Москвагийн алдарт Матросская Тишина шоронд хэдэн долоо хоног хоригдож байгаад 2019 оны дөрөвдүгээр сард гэрийн хорионд шилжжээ. Түүнээс хоёр сарын дараа ОХУ-ын алс Дорнодын Амур дахь арбитрын шүүх Баринг Востокийг Восточный банкнаас эзэмшдэг 10 хувийн хувьцаагаа Аветисяны байгуулсан Финвишн холдинг компанид зарахыг тулгаснаар Аветисян, Юсупов хоёрт Восточный банкны удирдлагыг бүрэн шилжүүлжээ.

Аветисян бол өөрийгөө олонд чадварлагаар сурталчилдгаас гадна Кремлээс санхүүждэг Стратегийн санаачилгын төслийн шинэ бизнесийн хэлтсийн удирдагч бөгөөд тус төслийн зөвлөлийн ахлагч Путинтэй байнгын харилцаатай байдаг нэгэн юм. Зөвлөлд Путинээс гадна мөн түүний эдийн засгийн зөвлөгч, ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Андрей Белусов энэ оны зургадугаар сард багтжээ.

Баринг Востокийн хэрэг явсаар энэ оны аравдугаар сарын 28-нд Ерөнхий прокурурын орлогч Виктор Грин Восточный банк болон иргэний маргааныг эцэслэн шийдвэрлэж, Калви болон түүний хамтрагч нарт холбогдох яллах дүгнэлт гаргажээ. Үүнд банк Баринг Востокийн 2.5 тэрбум рубль төлсний хариуд анх эрүүгийн хэрэг үүсгэсэн гомдлоосоо татгалзахаар болж, үр дүнд нь дээд шүүх арваннэгдүгээр сарын 12-нд баривчлах тушаалыг дуусгаж, Калви нарыг гэрийн хорионоос суллахаар болсон байна. Гэвч Калви болон түүний өмгөөлөгчдийн мэдүүлж байгааг үл харгалзан Оросын хууль зүйн шинжээчид Калвигийн хэрэг цагаатгагдах эсэхэд эргэлзэж байгаа юм. Тэд “Калвиг цагаатгах нь тус хэрэг дээр Путины буруу байсан мэт харагдуулах тул хэн ч үүнийг хүсэхгүй байна” хэмээн тайлбарлажээ.

Болсон явдлыг олон улсын бизнес эрхлэгчид онцгойлон сонирхож, хөрөнгө оруулагчид Оросоос татгалзаж, Оросын эрх баригчид болон олигархууд туйлын шударга бус ажиллаж байгааг шүүмжилжээ. Чухамдаа дээрхтэй төстэй хэрэг Оросын бизнесийн орчинд цөөнгүй тохиолддог бөгөөд Путин түүний эсрэг дорвитой арга хэмжээ авдаггүй гэнэ.

Калвигаас ялгаатай нь АНУ-ын тэнгисийн явган цэрэгт алба хааж байсан Пол Вилан, Тревор Рид нар Орост илүү олон жил торны цаана сууж болзошгүй байна. Пол Вилан 2018 оны арванхоёрдугаар сард ТТГ-ын тагнуул байж магадгүй хэмээн сэжиглэгдэн Москва дахь зочид буудлын өрөөнөөсөө баривчлагджээ. Тэрбээр 2008 онд хулгайн хэргээр тэнгисийн явган цэргээс гутамшигтайгаар хөөгдөж байсан бөгөөд олон жилийн турш ФСБ-д ажилладаг Илья Яценкотой ойр дотно харилцсаар ирсэн гэнэ. Гэвч өнгөрсөн долоо хоногт Вилан баривчлагдсанаасаа хойш анх удаа ярилцлага өгөхдөө найз Яценко нь ФСБ биш, хилийн цэрэгт ажилладаг байсан хэмээн залруулжээ. Гэхдээ тэрбээр Оросын хил хамгаалал нь 2003 оноос хойш ФСБ-ийн салшгүй нэг хэсэг болсныг мэдээгүй бололтой. Вилан Яценкогоос флаш диск хүлээж авсан бөгөөд түүнд нь баяраар хамт даруулсан зургууд бий хэмээн бодоод нээж үзжээ. Гэвч тус диск дотор ФСБ-ийн нууцууд байсан бөгөөд түүнээс болж шүүгдэн Москвагаас зүүн зүгт хуучин Сталины Гулагт байрлаж байсан Мордовия хатуу дэглэмтэй хорих ангид 16 жил хоригдох ял сонсчээ.

Харин 29 настай Тревор Рид 2019 оны тавдугаар сард орос найз бүсгүйтэйгээ уулзахаар Москвад ирээд баривчлагджээ. Рид үдэшлэг дээр хэтрүүлэн ууж согтсон учир найзууд нь түүний аюулгүй байдалд санаа зовсондоо цагдаа дуудсан гэнэ. Гэвч хожим нь Ридийг зогсоол руу явах замдаа хоёр цагдаагийн биед халдсан хэмээн нотлох баримтгүйгээр буруутган баривчилжээ. Түүний хэргийг шүүх энэ оны долдугаар сард шийдвэрлэж, есөн жил хорих ял оноосон нь аль ч талаасаа туйлын хүнд шийтгэл юм. Рид аравдугаарс ард давж заалдах хүсэлт гаргасныг өдгөө Москва хотын шүүх хэлэлцэж байгаа аж.

Ийнхүү дээрх хоёр иргэнийг илт "барьцаалах" шинжтэйгээр хорьж байгаа нь цаагуураа АНУ-д хоригдож буй хоёр орос иргэнийг солилцох гэсэн ОХУ-ын далд зорилготой холбоотой байж болзошгүй юм гэж ажиглагчид дүгнэж буй. АНУ-д зэвсгийн наймаачин Виктор Бут терроризмын хэргээр 25 жил, Константин Ярошенко 2010 онд хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 20 жил хорих ял сонсоод, хоригдож буй.

Эх сурвалж: DAILY BEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж