Юнивижн авсан шигээ өгч чаддаг байя | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Юнивижн авсан шигээ өгч чаддаг байя

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Юнивижн авсан шигээ өгч чаддаг байя

Монголын эдийн засаг элгээрээ хэвтэхтэй зэргэцэн монгол бизнес ч ёс зүйгээрээ  шал арчиж  эхлэв бололтой. 

Угаасаа хэрэглэгчдээ хаан гэж дээш залахаасаа илүү дараа гэж тээршаадаг  монгол сервис бараг л дэлхийд зартай гээд хэлчихэд буруудахгүй. Манайд ирээд явсан жуулчид “ мөнгө төлж байхад уурладаг хүнийг зөвхөн Монголд үзлээ” гэж ярьдаг юм гэсэн. Гэхдээ цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө  байдаггүй гэгчээр сүүлийн үед  юм үзэж нүд тайлсан хүмүүсийн тоогоор бизнесийн соёл нэвтэрч хаана ч орсон нүүр улайхгүй үйлчилгээ бизнестэй болж эхэлж байсан юмсан. Тэдний тэргүүн эгнээнд Мобиком, МИАТ, Юнител зэрэг харилцаа холбоо, шинэ техник технологийн компаниуд улс орныхоо нүүр царай болдог байлаа. МИАТ-ын касс, Мобикомын салбар, Юнителээр ороод гарахад нүд хужирламаар бүсгүйчүүдээс гадна шуурхай түргэн хүндэтгэлтэй үйлчилгээ сэтгэл татдаг. Гэтэл эдийн засгийн энэ хямрал энэ бүхнийг хуугаар нь байхгүй болговол ямар харамсалтай вэ. Мөнгөгүй боллоо гээд үйлчилгээгээ муутгаж тогтсон соёлоо алдаж болмооргүй санагдах юм.

Юнивижн ТВ монголчуудын тодорхой хэсгийн тогтмол хэрэглээ болсон том  бизнес. Холливуудын блокбастераас эхлээд монголчуудынхаа уран бүтээлийг тодорхой хөлс мөнгөөр хэрэглэгчдэдээ хүргэдэг энэ суваг үзүүлсэн киноныхоо мөнгийг хэрэглэгчдээс авахдаа өдөр хоног алддаггүй. Гэрээ ёсоор яс тас хураадгийг хэрэглэгч та мэднэ. Гэтэл үзүүлээд хөлсийг нь хувааж авна гэж гэрээлсэн  киночдодоо өгөх хөлсөө сар сараар хоцроодог нь ямар учиртай юм бол. Хөөрхий продакшн, студи зэрэг том тодотголтой л болохоос цаана нь хэд гурван залуус нийлж хийсэн киноныхон эндээс авах хөлсөө хүлээсээр өрийн сүлжээнд унах болжээ. Өмнө нь шаарддаггүй байсан баримт нэмж нэхэх, нэг киноны хөлсөө авахын тулд нөгөө кинотой холбоотой асуудал сөхөх зэрэг эцэс төгсгөлгүй хүнд сурталд нь нухлагдан хэдэн долоо хоногоор нааш цааш явсаар зарим нь цөхөрчээ.  Эдийн засаг муу, хөрөнгө мөнгө тааруу байгаа нь компаниудын бусдад өгөх мөнгөн дээрээ ичихгүй гараа татдаг шалтаг болж байгаа бололтой. Юнивижн том компанийнхаа зангарагийг зааж хөөрхий киночдыг хичнээн ч буцаасан шалтаг олдоно.. Харин Монголын бизнесийн нүүр царай гэж  бидний бахархдаг эцэг компанийнх нь тунхагладаг компанийн соёлд хэр нийлэмжтэй юм бол. Ерөнхийлөгчийн АСЕМ-ын уулзалтын шууд дамжуулалтын “ам барилтыг”  арай л санаатай анхаарал хандуулалт гэж тайлбарлах нь холгүй байсан шуугианы араас киночид бас хэвлэлд хандаж байна. Улс мөнгөгүй болох нь бүгд  ичих нүүргүй болох шалтаг мөн гэж үү. Юнивишн хэрэглэгчдээсээ мөнгө авдаг шигээ бас өгч чаддаг баймаар байна                             

                                                                                                                            А.ТУЛГА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

unevi 2016-03-11 103.26.193.145

сүүлийн үуд 1 л бишэ??? хар төхөрмж,удирдлаг гарч байга дүрс ...?

Mongol 2016-03-11 59.153.115.190

Mongolchuud oorsdoo dandaa darluulj darlagdaj baihdaa taarsan yumnuud boljdee. Hezee ch ev negdeltei baidaggui. Nuuren deer helj chaddaggui baij arduur muulj ***** ***** archaagui undesten shd bid nar chini. Yostoi hugiin uls delhiid haana baidag ve gevel Mongol uls l gantsaaraa tsoiloh baih. Muu muuhai buhneeree dandaa deeguurt orj baih yum. Tamiin togoonoos hezee ch garahgui baliar ard tumen yum aa, bid.

зочин 2016-03-11 103.9.90.2

univision порно сувгаа хаалгуулаад байхад буцаагаад өгчих юм янз үзээд байвал гэрээгээ цуцлана даа

2016-03-11 202.9.41.39

Univision-g bi dampuuruulj, buh ajilchdiign ajlaas halj baigaa yum

Зочин 2016-03-11 59.153.115.195

АН-ынханд хандахад ард иргэдээ зүгээр л хэдхэн компанийн мөнгөний боол болгож байгаа, мөнгө шүтсэн, учрыг нь мэдэхгүй барууныхныг даган дуйрагч сармагчин та нар баярлалаа гэж хэлье. Чөтгөр аваасай.

Зочин 2016-03-11 172.101.82.153

ene hyatadiin univision iig huuj gargaya aa, esvel humuus hereglehee noliod boycott zarlah heregtei bna. negdej suraagui manaihan chadah uu daa.

Зочин 2016-03-11 66.249.82.197

Луйварчин том компанийн мэдэлд очихоороо аливаа болж бүтэж байсан юм орвонгоороо эргэдэгийн тод жишээ.

Hereglegch 2016-03-11 202.131.225.197

Denduu unetei... Odoo bolihoos.. Tasluulna

hun 2016-03-11 202.9.41.151

manaihaan univisioniig songohoo boliod naad balair luivarchdaa dampuuruul

123 2016-03-11 124.158.109.62

Univision интернетийн багцыг гэрээний дагуу хангадаггүй. Байнга тасалддаг болсон. энэ бүхнийг зогсоохгүй бол хэрэглэгчдийн эрх ашиг уланд гишгэгдлээ

kkk 2016-03-11 182.160.37.173

tegeed ene Univision chin bas l nugoo gaitai MCS ees garaltai biz de? Tednii yum neg iimerhuu l baihiim daa. Bairand albaar monopolidoh buruu shd, manai bairiig bas tegeh geed l neg heseg, hedhen ail uldsen geed l uurtoo oruulah geed yavaad bsan, manaih huuchintaigaa kabelitaigaa bna geed oroogui uldsen ni bolj dee,

yes 2016-03-11 103.11.195.34

UNIVISION uneheer hereglegchdee zalhaaj bna. Shinechlel hiij bn geed buur duu ni ch garahaa bolison. hamgin changa deer ni taviad bhad l duu ni sul. net ni uneheer 3 uruu bairni zahin uruund wifi hurehgui. yaaj ingej biznes hiidiin boloo. holbogdoh humuus ni anhaaralda avaasai

Зочин 2016-03-11 122.201.22.128

Юнивишн манай байранд тавигдахдаа монополийн хуулийг зөрчсөн. Өөр сонголт хийх гэхээр болдоггүй. СӨХ ийн залуу гэнэт машинтай болоод тасархай амьдарч эхэлсэн. Хахуульдана гэж байх уу. Айлууд нь ороод дуусч байна. Урд нь скаймедиа хэрэглэдэг байсан. Маш сайн тасардаггүй. Интернетийн хурд сайн. Тасарна гэж байхгүй. Суваг ихтэй. Скайгийн 29000 ийн багцад ч хүрэхгүй байна Юнивишний 39000 ийн багц нь. НӨАТ ийн талон өгдөггүй. Утсаа авахгүй. Дуудаад ирэхгүй. Дидиштв тавиулдаг юм билүү. Сарын 6000 төгрөг. Модемоор нэтээ авчихна. 16000 төгрөг.

Зочин 2016-03-11 103.229.120.148

Ддш-г юнивишн авчихсан одоо сансар кабелийг авах шэж бгаа зүгээр гуцалгүй юнившнээ үз чадахгүй бол чацга царайлаад скайгаа үз. Чи сайн бод ддш үзэх картыг юнител зараад л бгаадаа хаха

Зочин 2016-03-11 202.72.245.123

Гоншигнож дуусахгүй юмаа. Би эдний хэрэглэгч, гэхдээ надад зүгээр л байна. Одоохондоо шүү. Хэрвээ таалагдахгүй бол шууд л төлбөрөө зогсооно. Шалтгаанаа засахгүй бол гэрээгээ цуцлана. Шууд л татгалзаач. Тэгж л хэрэглэгч нараа барьж эсвэл алдаж байж л юм байх ёстой цэг дээрээ очно шүү дээ. Өөр сонголт байгаа бол шууд л сонгооч. Хэрүүл хийж мэдрэлийн эсээ цөөлөх нь илүү их хохирол шүү, хэдэн цааснаас илүү.

Зочин 2016-03-11 59.153.115.195

Үнэ нь хэвээрээ хирнээ интернетийн хурд нь 2 дахин багассан. Энэ чамд зүгээр үү? Эсвэл ТВ харж гиюүрч суугч, эсхүл Юнивишний нэг нөхөр.

Zochin 2016-03-11 103.26.192.157

Yosto khogiin gazar yumaa. Munguu avakh, kholboltoo taslakhaa yag tsagt n" khiine. Tegsen murtluu syljee, kholbolt tasarsan khariutslagaa khyleene gej oilgolt baikhgyi, khichneen gomdol gargaad ch nemergyi tag chig khayachikhdag gazar sh dee. Er n" tegeed setgel zuv, ynen munuuruu yavbal khynii yils bytdeg yum. Idej uuj ashig khonjoo khaij kor nairuulj yavsan ulsuudiin yils yaj bytekh ve dee MCS-iikhen min".

Зочин 2016-03-11 203.169.48.131

online-r tulbur hiihed nuat-n barimt ugdug bolmoor bn shuuuu,...

Зочин 2016-03-11 103.23.51.1

univsionoo heden bandaash zardag boljihson yum shig baina lee

irgen 2016-03-11 103.229.121.175

uilchilgee n ih muu bolood bn shuu

Зочин 2016-03-11 59.153.115.195

Шударга өрсөлдөөнийхөн баахан худлаа сүржигнээд таг. Бодвол албан тушаалд очсон мөнгөө хахуульд аваад таг болоо биз. Шалгах хэрэгтэй.

ХАШИРСАН ХҮН 2016-03-11 203.194.114.143

ХОГИЙН ЮНИВИШНЭЭС ХОЛУУР ЯВСАН НЬ ДЭЭР ЮМ БИЛЭЭ ШҮҮ ХҮМҮҮСЭЭ.

Хуучин гэрээлэгч 2016-03-11 202.21.106.167

Ямар азаар миний гэрээ дууссийн шууд солисон авахаа мэддэг уян хатан бж чадгуй юм бнлээ одоо болий гэж нилээн явдал болсон

Зочин 2016-03-11 49.0.161.30

service is f.cking shit...Munguuruu zagnuulah bol yu ch bish zoduulaagui ni ih yum

зочин 2016-03-11 59.153.115.112

Юнивижний интернет нь маш найдваргүй, дандаа тасалдана, дахин дахин уншуулна, залгуулна за тэгээд найдваргүй дээ найдваргүй

Univision-ii hereglegch 2016-03-11 202.180.220.35

Анх юнивишнтэй гэрээ байгуулахад интернетийн хурд 6 Mbps байсан /сарын 39900 төгрөг/, энэ хурданд нь л болж юнивишнг сонгосон. Гэтэл 2 сарын 1-нээс үйлчилгээгээ шинэчлээд 3 Mbps болсон. Хэдэн хүн зэрэг интернет хэрэглэхэд л уншаад, маш удаан болчихдог. 2015 оны 12 сард суурилуулсан болохоор гэрээгээ цуцалбал надад хохиролтой юм байналээ. Үнэхээр хөгийн санагдаж байгаа.

Иргэн 2016-03-11 150.129.140.46

Юнивижний үйлчилгээ сүүлийн үед маш муу болж байгаа, нэвтрүүлэг дундуур байн байн тасардаг, асаагаад унтраахаар заавал дахин "уншуулж", нууц үг оруулж байж асдаг болсон. Гурвалсан үйлчилгээний гэрээтэй ч WiFi нь гэр дотор маш муу тархалттай, 3 өрөө байрны унтлагын өрөөнд сүлжээ бараг ажилладаггүй гээд тоочоод байвал их юм бий. Манайхтай адил "асуудал"-тай айл байгаа даа аягүй бол.

Зочин 2016-03-11 103.229.121.12

Зөндөө байноо

Зочин 2016-03-11 103.11.195.18

манайх, манай ээжийнх, манай хөршийнх. 3 хүнтэй энэ асуудлаар цухас ярихад ийм дүн гарсан

Зочин 2016-03-11 103.26.194.59

Ger dotor tarhalt muu router gui uruund orohod suljee unadag