Цаг уур, орсны шинжилгээний газраас ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг гаргаж, хугацааны эхээр нутгийн төв хэсгээр цас орж, арваннэгдүгээр сарын 26-наас нийт нутгаар хүйтний эрч эргэн чангархыг анхааруулжээ.
Хур тунадас: арваннэгдүгээр сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, арваннэгдүгээр сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, арваннэгдүгээр сарын 26-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, арваннэгдүгээр сарын 27-нд баруун аймгуудын нутгийн хойд болон өмнөд хэсгээр, арваннэгдүгээр сарын 28-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, арваннэгдүгээр сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно.
Арваннэгдүгээр сарын 28-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, арваннэгдүгээр сарын 29-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, арваннэгдүгээр сарын 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, арванхоёрдугаар сарын 1-нд нутгийн зарим газраар цас орно. Салхи 30, арванхоёрдугаар сарын 1-нд говь, талын нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна
Холбоотой мэдээ