НЭМЭЛТ: 14.00
Дорноговь аймгийн онцгой комиссоос цаг үеийн талаарх ээлжит /2020.11.27/ мэдээллээ хийлээ.
Дорноговь аймгийн эрүүл мэндийн газрын дарга Г.ЭНХЦЭЦЭГ:
-Өнөөдөр шинээр Айраг суманд нэг, Замын-Үүд суманд нэг тохиолдол тус тус батлагдаж нийт 20 тохиолдол боллоо. 11808 хүнд нийтдээ 18393 шинжилгээ хийсэн. Зарим хүнд түргэвчилсэн болон онош баталгаажуулах шинжилгээ хийсэн учраас энэ тоо зөрүүтэй байгаа. Өчигдөр 6641 сорьцыг ХӨСҮТ рүү явуулсан. Үүнээс 1500 хүний хариу гараагүй хүлээгдэж байна. ХӨСҮТ-д маш их урт дараалалтай байгаа учир ингэж удаж байна. Онош батлагдсан болон сэжигтэй тохиолдлуудтай ойрын хавьтал гэх 29 хүн ажиглалт, тусгаарлалтад байна. Харин хилээр орж ирсэн 3 жолооч 14-21 хоногийн тусгаарлалтад байна. Өнөөдөр зорилтот бүлгийн дунд тандалтын шинжилгээ хийж эхэлнэ. Замын-Үүд, Айраг сумдыг халдварын голомт гэж үзэж байна. Сайншанд сумыг цэвэр бүс гэж үзэж байгаа.
Дорноговь аймгийн замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа А.МӨНХГЭРЭЛ:
-Аймгийн хэмжээнд хөл хорио тавигдаагүй шүү. Дэглэм буурч, дагаж мөрдөх дүрмүүдээ урьдынх шигээ дагана. Бүх нийтийн хэмжээнд хөл хорио цуцлагдаагүй байгаа. Сайншанд сумаас орох гарах хөдөлгөөн хаалттай хэвээр байгаа. Аймгаас Улаанбаатар хот руу явах хүсэлтэй иргэдийн саналыг хүлээн авч байна.
ДОРНОГОВЬ АЙМАГТ ХЭСЭГЧИЛЭН ТЭГ ЗОГСОЛТЫГ ЦУЦАЛЛАА
Дорноговь аймгийн онцгой комиссоос өчигдөр/2020.11.26/ мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлд, "2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 15:00 цагаас эхлэн Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Даланжаргалан сумын төвийн тэг зогсолтыг цуцалж, дэглэм бууруулж байна" хэмээжээ.
Одоогийн байдлаар тус аймгийн Замын-Үүд болон Айраг сумдуудад covid-19-ийн халдвар авсан тохиолдол илрээд байна.
Дорноговь аймагт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 19-нөөс эхлэн Замын-Үүд, Өргөн, Эрдэнэ, Айраг, Даланжаргалан,Сайншанд сумын хэмжээнд тэг зогсолт хийж байгаа талаар аймгийн Онцгой комиссоос мэдээлж байсан юм.
Сануулахад, Дорноговь аймагт нийт халдварын бүртгэгдсэн тохиолдол 18.
Холбоотой мэдээ