Аргентинд бурхан, Неапольд хаан Марадона | News.MN

Аргентинд бурхан, Неапольд хаан Марадона

Аргентинд бурхан, Неапольд хаан Марадона

Аргентинд бурхан, Неапольд хаан Марадона

20-р зууны шилдэг хөлбөмбөгчин, 1986 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга Диего Армандо Марадона таалал төгсөв. Тэрээр олон зуун хүүхэд залуусын шүтээн нь болж, хөлбөмбөг гэх спортыг дэлхий дахинд таниулах их үйлсийн элч нь байлаа. Түүний үхэлтэй холбогдуулан Аргентин улс үндэсний хэмжээнд гурван хоногийн гашуудал зарласан бол Наполи баг багийнхаа домогт хүндэтгэл үзүүлэн цэнгэлдэхийнхээ нэрийг "Диего Марадона" хэмээн нэрлэжээ.

АРГЕНТИНД БҮТЭЭГДЭЖ, ИСПАНИД БОЛОВСОРСОН НЬ

Тарчиг гэр бүлд төрж өссөн Марадона хөлбөмбөгт авьяастай гэдэг нь найман настайгаас л тодорч эхэлжээ. Анх түүнийг олж харсан Аргентинос Хуниорс багийн хүүхдийн багийн дасгалжуулагч Франциско Корнейо нэгэн удаа хэвлэлд өгсөн ярицлагадаа “Диегог анх манай багийн бэлтгэлд ирэхэд л би түүний авьяаст татагдаж, найман настай гэхэд нь итгээгүй. Бид түүнээс төрсний гэрчилгээг нь асуухад тэр байхгүй гэж хэлсэн. Би ч тэр үед энэ хүүхэд бид нараар тоглож байна даа л гэж бодсон. Хүүхэд шиг биетэй ч том хүн шиг авьяас, ур чадвартай байсан юм. Гэтэл түүнийг үнэн ярьсныг нь олж мэдээд бид түүнд бүхнээ зориулсан” хэмээж байжээ.

Диего өөрийн үеийн хүүхдүүдэд үнэхээр "хичээл зааж", илт илүүрхэж байлаа. Тэрээр Бразилын Ривелиньо болон Манчестер Юнайтедын Жорж Бест нарыг өөрийнхөө шүтнээр нэрлэж, тэдэн шиг болохын тулд өдөр шаргуу хөдөлмөрлөж байв. 16 насныхаа төрсөн өдрийг тэмдэглээд яг 10 хоногийн дараа тэрээр мэргэжлийн хөлбөмбөгийн анхны тоглолтондоо оролцож байжээ. 16 настай, 16 дугаартай өмсгөлтэй Диего талбайд сэлгээгээр гараад л гайхамшгийг бүтээж эхэлсэн гэдэг. Аргентины хөлбөмбөгийн домогт тамирчин Хуан Доминго Кабрера “Би талбайн баруун хэсэгт түүнийг шахахаар очиж байсан юм. Түүнд надаас мултрах ямар ч боломж байгаагүй. Гэвч тэр намайг хуурч, би эргэж харахад тэр надаас аль хэдийн холдчихсон байсан” хэмээн Диего Марадонагийн анхны тоглолтын талаар дурсан ярьжээ.

Диего Марадона төрөлх Аргентинос Хуниорс багийнхаа төлөө таван жил хүчин зүтгэж, 115 гоол оруулж, эцэст нь дөрвөн сая ам.доллараар Бока Хуниорс баг руу зарагдаж байлаа. Диего багаасаа л Бока Хуниорс багийн төлөө тоглохыг мөрөөдөж байсан гэдэг. Гэтэл тэрээр мөрөөдлийнхөө шинэ багтаа ганцхан улирлыг өнгөрүүлсний эцэст Испанийн Барселона баг руу 7.6 сая ам.доллар буюу тухайн үедээ дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчнөөр тодрон явж байв.

НЕАПОЛЬ ХОТЫН ХААН БОЛОВ

Барселонагийн хөгжөөн дэмжигчид Лионель Мессигээс өмнө Диего Марадонаг Аргентинаас тэдэнд ирсэн бурхны бэлэг гэж үздэг байв. Марадона ч үнэхээр Ла лигт “галзуурсан”. Тэгтэл эхлээд түүний элэг шарлаж, дараа нь шагайгаа хугалж удаан хугацаанд талбайд гарах боломжгүй болов. Ээлж дараалан авсан хүнд гэмтлүүд, мөн Испанийн Ла лигийн ширүүн, бохир тоглолт түүнийг залхаасан гэж хэлж болно. Ердөө хоёр улирлыг нарлаг Испанид өнгөрүүлснийхээ эцэст Диего Марадона Италийн Наполи баг руу 10.48 сая ам.доллараар буюу дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчнөөр дахин нэг удаа тодорч зарагджээ.

1984 оны долдугаар сарын 5-ны өдөр, Неаполь хотын Сан Паоло цэнгэлдэхэд 75 мянган Наполийн хөгжөөн дэмжигчид Диего Марадонаг халуун дотно угтан авахаар ирэв. Тухайн үеийн Неаполь хотын өдөр тутмын сонинд “Манай хотод байшин барилга, сургууль, автобус, ажилгүйдэл байх эсэх нь хамаагүй учир нь бидэнд Марадона байна” хэмээн бичиж байсан гэдэг.

Түүнийг Наполид ирэхээс өмнө Сериэ-А лигт Италийн төв болон хойд хэсгийн АС Милан, Ювентус, Интер Милан, Рома зэрэг багууд ноёрхлоо тогтоочихсон Италийн өмнөд хэсгийн ямар ч баг аварга авч үзээгүй гэсэн хар түүхтэй байжээ. Тэгтэл Марадонаг Италид тоглосон гурав дахь улиралд буюу 1986-1987 онд Наполи баг Сериэ-А лигт болон Италийн цомд дараалан түрүүлж, Неаполь хот даяар Диего Марадонаг тахин шүтэж байв. Хотын булан тохой бүрт Марадонагийн хөрөг зураг зурагдаж, шинээр төрсөн хүүхдүүдэд түүний нэрийг хайрлах нь элбэг байлаа. Хөгжөөн дэмжигчид нь хүртэл түүнийг “Неаполийн хаан” хэмээн өргөмилжээ.

Наполи багийн хүртэж байсан Сериэ-А лигийн хоёр аваргын цомыг Диего Марадона авчирч байлаа. Мөн өнөөг хүртэл Наполи багийн Европын тэмцээнээс хүртээд буй ганц УЕФА Капыг Диего Марадона авчирч байв.

Диего Марадона Наполсд Бруно Жиордано болон Гарега нартай хамтран довтолгооны шилдэг гурвалсан хослолыг бий болгож байсан бөгөөд тэднийг хамтад нь “Ma-Gi-Ca” буюу ид шид хэмээн нэрлэдэг байжээ.

БУРХНЫ ГАР

1986 оны хөлбөмбөгийн ДАШТ Мексик улсад зохион байгуулагдаж, тухайн үеийн тив дэлхийн шилдэг багууд цугларсан. Магадгүй энэ л тэмцээн Диего Армандо Марадонаг хөлбөмбөг гэх спортын түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэг болгосон биз ээ. Аргентины шигшээ баг хэсгийн эхний тоглолтондоо домогт Ча Бүм Күнээр ахлуулсан Өмнөд Солонгосыг хожиж, дараа нь байрлал бүртээ дэлхийн шилдгүүдийг багтаасан Италийн шигшээтэй тэнцэж, хэсгийн сүүлийн тоглолтондоо Болгарыг хожиж хасагдах шатанд шалгарав.

Диего Марадона энэхүү дэлхийн аваргад ганц ч минут амралгүй таван гоол оруулж, таван гоолын дамжуулалт өгч байжээ.

Хасагдах шатны эхний тоглолтоо ууган дэлхийн аваргууд болох Уругвайн шигшээ багийн эсрэг хийж Педро Паскуллигийн ганц гоолоор хожиж цааш шалгарав. Шөвгийн наймын тун хариуцлагатай тоглолтыг Аргентины шигшээ баг Английн шигшээ багийн эсрэг хийх хүндхэн учраа таарчээ. Гари Линекер болон Диего Марадонагийн түүхэн тулаан. Энэ тоглолтонд орсон тэр нэг гоол хөлбөмбөгийн түүхэнд “Бурхны гар” хэмээн мөнхрөн үлдэж, түүх болжээ.

Аргентин, Английн энэхүү тоглолт дан ганц хөлбөмбөгийн холбогдолтой байгаагүй бөгөөд 1982 онд дээрхи хоёр улсын хооронд Фалкландсын дайн хэмээх 10 долоон хоног үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн өрнөөд байсан юм.

Диего Марадонагийн “Бурхны гар” гоол 20-р зууны хамгийн шилдэг гоолоор хожмоо 2002 онд тодорч байсан аж.

Марадонагийн хоёр гоолын ачаар Аргентин Английн шигшээ багийг буулган авав. Тэдний хагас шигшээ дараагийн өрсөлдөгч сүр жавхлант Бельгийн шигшээ баг байлаа. Мөн л Марадонагийн хоёр гоолын ачаар Аргентины шигшээ баг ялалт байгуулж, “Алтан дагина”-ын төлөө баруун Германтай учраа таарав. Энэ үеийн Германы шигшээ багийн бүрэлдэхүүн тэр чигээр одод байлаа. Дэлхийн хоёр удаагийн шилдэг хөлбөмбөгчин Карл-Хайнц Румениге, 1990 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лотар Маттеус гээд ирээдүйд домог гэж хүндлэгдэх нь эргэлзээгүй тамирчид. Мөн дээрээс 1982 оны ДАШТ-д мөнгөн медаль хүртчихсэн байсан учир тэд дахиж мөнгөн медаль авахыг хүсэхгүй байсан нь мэдээж. Гэвч нөгөө талд нь Аргентины бурхан Диего Марадона байсан учир яаж ч чадсангүй. Аргентин финалын тоглолтонд баруун Германыг 3-2 гэсэн харьцаатай ялж, улсынхаа түүхэн дэх хоёр дахь “Алтан дагина” цомыг хүртэж байсан түүхтэй.

Өнөөг хүртэл Аргентин улс Диего Марадонагийн эрин үеээс хойш “Алтан дагина”-ыг өргөж чадаагүй л явна.

14 настай Зинедин Зидан 1986 оны дэлхийн аваргаар Диего Марадонаг хараад шүтэж байсан гэдэг.

ҮЛГЭРИЙН МЭТ САЙХАН ТӨГСГӨЛ БАЙСАНГҮЙ

Италид хаанчлалаа тогтоочихсон, дэлхийн аварга болчихсон, Аргентинд бурхан мэт хүндлэгдчихсэн Диего Марадонагийн тамирчны замналынх нь сүүлийн жилүүд дардан байсангүй. Гэр бүл, зан авирын асуудалтай, хар тамхи, мансууруулах бодист донтчихсон түүний 15 сар талбайд гарах эрхийг нь хасч, 70 мянган ам.доллараар торгосон ч энэ нь багадав. Аргагүйн эрхэнд Наполи баг домгоо үдэж өгч, түүний 10 дугаарыг мөнхлөв.

АС Милан багийн шилдэг хамгаалагчид болох Франко Барези, Паоло Малдини нар Марадонаг хамгийн хэцүү өрсөлдөгчөөрөө нэрлэж байлаа.

Ажилгүй болсон түүнийг Реал Мадрид, Марсель зэрэг тухайн үеийн томоохон багууд сонирхож байсан ч Диего 1992 онд Испанийн Севилья багт очив. Ердөө ганц улирлын дараа тэрээр Севилья багийг орхиж, нутгийнхаа Ньюэллс Олд Бойз баг руу шилжиж, 1995 онд Бока Хуниорс багтай дахин нэгдэв. Энэ хооронд тэрээр Английн Тоттенхэм Хотспур багийн туршилтын тоглолтонд хүртэл оролцоод амжжээ. Ийнхүү будилж, буруу замаар явж байсан Диего Армандо Марадона 1997 онд 37 насандаа их спортоосоо зодог тайлж буйгаа зарласан юм. Түүний тамирчны замналын төгсгөл эхлэл шигшээ төгс байгаагүй нь харамсалтай.

АРГЕНТИНЫ ХӨЛБӨМБӨГИЙН ХОЁР БУРХАН НЭГДЭВ

1986 оноос хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлээгүй байсан Аргентины шигшээ баг энэ хар цувралаа зогсоохоор эрс шинэчлэлт хийж эхлэв. Тэд өөрсдийн бурхан мэт тахин шүтдэг Диего Марадонад багийг удирдах, чиглүүлэх ажлыг хариуцуулж, нөгөө бурхан нь болох Лионель Мессид багийг манлайлах үүргийг оноов. Өмнөд Африкт зохиогдсон 2010 оны ДАШТ-ийг Аргентины шигшээ баг тун сайн эхлүүлсэн. Хэсэгтээ Нигерь, Өмнөд Солонгос, Грек зэрэг багуудын дараалан хожиж, хасагдах шатанд шалгарав. Хасагдах шатны эхний тоглолтоо Мексикийн эсрэг хийж Карлос Тевез болон Гонзало Игуайн нарыг гоолын хожиж дараагийн шатанд Германтай учраа таарав. Энэ дэлхийн аваргад оролцсон Германы шигшээ баг замдаа таарсан баг бүрийг юу ч үгүй бут ниргэж байлаа. Аргентины шигшээ баг хүртэл тэдний аймшигтай довтолгоог давж гаралгүй 4-0 гэсэн харьцаатайгаар гутамшигтай хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн.

Диего Марадонагийн боловсруулсан арга тактик, төлөвлөгөө хэрэгжиж чадалгүй, багийнхаа гол тоглогч Лионель Мессиг “зэврүүлсэн” гэж хэлж болно. 2009 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодроод байсан Лионель Месси 2010 оны ДАШТ-д ганц ч гоол оруулж чадаагүй гэсэн хар тоон үзүүлэлттэй.

Аргентины хөлбөмбөгийн холбоо ч 2010 оны ДАШТ-ий дараахан Диего Марадонаг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Ажилгүй болсон тэрээр Саудын Араб, Аргентин, Мексик зэрэг улсуудад дундаж багууд дасгалжуулж саяхныг хүртэл ажиллаж байсан юм.

Диего Марадон өнгөрөгч арваннэгдүгээр сарын 2-нд Аргентин улсын Ла Плата хотын эмнэлэгт хүргэгдэн тархины хагалгаанд оров. Хагалгаа ч амжилттай явагдаж арваннэгдүгээрр сарын 12-нд Диего эмнэлгээс гарч гэрээр эмчилгээ хийлгэж эхэлсэн. Гэвч арваннэгдүгээр сарын 25-ны өдөр тэрээр зүрхний шигдээсээр 60 насандаа таалал төгслөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-27 202.55.188.39

News.mn hunii setgegdliig ustgaj zasdag yum bna. Odoo dahij orj bhguiee

Avatar

Жинхэнэ ОД . 2020-11-27 122.201.21.200

Жинхэнэ ОД гэж ийм л байдаг юм байна . Манай монголд Од одонцорууд маань үнэн инээдтэй хөгийн алиа марзан адгийн амьтад байх юм даа . Монголоосо гарвал хэн ч танихгүй зүгээр л нэг муу цагаачид юм даа .

Avatar

Зочин 2020-11-27 66.181.161.46

Folklendin aralin dain geech

Avatar

Зочин 2020-11-27 122.201.23.84

Амар амгалан олох болтугай

Avatar

Зочин 2020-11-27 122.201.23.84

гайхалтай хөл бөмбөгчин байсан нь үнэн, олон залуучуудыг энэ спорт рүү оруулж, хөгжүүлж чадсан хүн.

Avatar

Зочин 2020-11-27 64.119.21.67

Энэ хзн ээдрээ будлиантай амьдарсан нь үнэн. Гэхдээ ийм авъяастай хүн дахиж хорвоод мэндэлтэл хэсэг болно доо

Avatar

Зочин 2020-11-27 66.181.178.221

Eedree budlian ih baih tusam amidral amttai ajee. Guldiiguud yvaad baival guldiiguud duusna

Avatar

Nh 2020-11-27 139.5.216.186

YAMAR SAIXAN NIITLEL VE. . BAYARALALAA. MANAI SUMYA BATERDENE AVARGUUD ICHEESEIU BILEE TUI CHIRT

Avatar

Argentined ochij amidar 2020-11-27 124.158.82.81

Yaasan gej ichekhiin? s** mine.

Avatar

zochin 2020-11-27 49.0.212.165

Тэр диего марадонна гэж олигтой амьтан байгаагүй юмөө, архиг хар тамхичин, дээр нь ойворгон сагсуу хар юм байсын, ямар сайндаа сэтгүүлчдэд яриа өгөхгүй гэж сурвалжлагчдын өөдөөс шувууны дарвинкаар буудаж байхав дээ

Avatar

Мөнхжаргал 2020-11-27 66.181.181.36

Чигчий хуруунд нь ч хүрэхгүй юм байж.

Avatar

зочин 2020-11-27 66.181.161.53

МАРА БОЛ СУПЕР СТАР. ИЙМ ТӨРЛИЙН ОДУУДЫГ ШҮҮЖ ДҮГНЭЛТ ХИЙДДЭГГҮЙ ЗҮГЭЭР Л ДАГАЖ ШУУГИЖ ШҮТЭЖ БАЙДАГ БИЧИГДЭЭГҮЙ ХУУЛЬ БАЙНА. ОДУУДЫН ЧИНЬ б** ШШИЙДЭМ ХАР ТАМХИ САЛАЛТ ГЭХ МЭТ ШУУГИАНААР ЧИНЬ БҮХЭЛ БҮТЭН СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАР БУЮУ ТВ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ РАДИО ЧИНЬ ОРШИН ТОГТОЖ САНХҮҮЖДЭГ ЮМ .

Avatar

Зочин 2020-11-27 192.82.74.158

B.Putintei l hereggvi uulzsan yum, ter har higoos l bolloo.Muu har energiin vvr iim l hairtai!

Avatar

Иргэн 2020-11-27 66.181.184.248

Сайхан нийтлэл болжээ. Баярлалаа Мөнгөнтамир.

Avatar

Бөх 2020-11-27 103.26.194.6

Спорт ийм гоё. Манай Баагий аварга ичээсэй

Avatar

Зочин 2020-11-27 202.21.109.67

МАРАДОНА МАРАДОНА

Avatar

Зочин 2020-11-27 202.55.191.130

Domog bolon uldlee dee

Avatar

Зочин 2020-11-27 66.181.186.107

Гайхалтай домогт лзгандарный тоглогч, аргагүйл 20 р зууны шилдэг тоглогч ,

Avatar

Зочин 2020-11-27 150.129.140.15

Rest in peace & fame, DM

Avatar

Badarch taxar 2020-11-27 66.181.180.121

Hartamhinaas bolson 60 hvrsen ni ih yum modni hojuul diego armando guai bayartai

Б.Мөнгөнтамир

Б.Мөнгөнтамир 2020-11-27 202.179.25.139

RIP Legend !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж