Австрали гэмт хэрэгтнүүдтэй дайн зарлав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Австрали гэмт хэрэгтнүүдтэй дайн зарлав

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Австрали гэмт хэрэгтнүүдтэй дайн зарлав

 

Австрали тус улсад хар тамхи, зэвсэг хууль бусаар наймаалсан хэрэгт холбогдсон 80 гаруй гадаадын иргэний визийг цуцалж, мотоцикльтой гэмт хэрэгтнүүдийн эсрэг дайн зарласан байна.

 

Тус улсын цагаачлалын асуудал эрхэлсэн сайд Петер Дуттон 2014 оноос хойш тус улсад орж ирсэн мотоцикльтой гэмт хэргийн бүлэглэлийн 81 гишүүний  визийг цуцалж, 27 гэмт хэрэгтнийг нутгаасаа хөөн гаргажээ. Шинэ Зеланд, Их Британи, Босни, Албани, Ирак, Афганистан, Вьетнамаас очсон тэдгээр гэмт хэрэгтнүүдийн бусад нь шоронд хоригдож байгаа юм байна.

 

Австралийн цагаачлалын асуудал эрхэлсэн сайд хэлэхдээ “Мотоцикль унасан тэдгээр гэмт хэрэгтнүүд Австралийн иргэдийн аюулгүй орчинд тав тухтай амьдрах эрхийг зөрчсөн. Тиймээс Засгийн газар тус улсын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэгт холбогдсон гэмт хэрэгтнүүдийн визийг цуцлах шийдвэр гаргасан”  гэжээ.

 

Австрали улсад сүүлийн жилүүдэд зохион байгуулалттай гэмт хэрэгт холбогдсон мотоцикльтой гэмт хэргийн бүлэглэлийн тоо улам нэмэгдэж байгаа нь Австраличуудын санааг зовоож эхэлжээ.

 

Австралийн Засгийн газрын мэдэгдэж буйгаар тус улсад 4500 гаруй гишүүнтэй, улс төрчид, бизнесменүүдтэй холбоо сүлбээтэй 38 гэмт бүлэглэл байдаг гэнэ. Тэдгээр гэмт бүлэглэлүүдээс хамгийн идэвхитэй, аюултай нь “Команчеро”, “Тэрслэгчид”, “Тамын элч нар”, бас “Монголчууд” зэрэг бүлэглэл гэнэ.

 

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-11 150.129.143.87

" 4 улиралд нэг гуталтайгаа явдаг баньд байхад нь өдий зэрэгт хүргэж өгсөн хүн нь Н.Энхбаяр мөн л дөө. Ингэж хормойн салхинд нь хийсч тогоотой сүү рүү орсон олон хүн байдаг. " Их хувь хүртээжээ. Хариу юу өгсөн юм бол доо? Хэцүү хорвоо юм даа, дандаа хэн нэгнээс хувь хүртдэг тэгээд насан туршдаа хариу барьж амьдрах ...

батт 2016-03-11 202.21.106.150

тэр чинь тэгээд хэн бэ? дэрсэн хүү юмуу? сүүлэн хүү юмуу?

Зочин 2016-03-11 103.229.121.12

4 улиралд нэг гуталтайгаа явдаг баньд байхад нь өдий зэрэгт хүргэж өгсөн хүн нь Н.Энхбаяр мөн л дөө. Ингэж хормойн салхинд нь хийсч тогоотой сүү рүү орсон олон хүн байдаг.

setgegdel 2016-03-11 210.160.35.61

Enhbayariin PR. bolij uz

Зочин 2016-03-11 202.70.34.244

өө энэ mongols бүлэглэлийн нэр нь тэнд байгаа монголчуудад маань гай болох юм байна даа

ovgon 2016-03-11 43.228.130.158

ha ha ha ha aravdan patsaan undesnii udirdagchiig ni hulhidsan urelsu-d ih gomdoj yavdag yumaa da, ha ha ha.

РАВДАН 2016-03-11 202.70.46.237

ТЭР МОНГОЛЧУУДЫН ЭМБЛЕМ НЬ МОТОЦИКЛ УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮНИЙ ЗУРАГ Л БАЙХ ЁСТОЙ ДОО! ҮРЭЛСҮ ТЭНД ОЧЧИХООД ЗААЖ ЗУРААД ӨГӨӨ БИЗ! НАМАА ИНГЭЖ ӨӨРЧИЛЖ ДАРГАА ТЭГЖ ЦААШ ХАРУУЛАХ ГЭХ МЭТЭЭР!