“Тэвч, итгэ, хүлээ” тоглолт 333 сая төгрөгийн хандив цуглуулав

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

“Тэвч, итгэ, хүлээ” тоглолт 333 сая төгрөгийн хандив цуглуулав

“Тэвч, итгэ, хүлээ” тоглолт 333 сая төгрөгийн хандив цуглуулав

Цар тахлын улмаас иргэд олноор цугларч, соёл, урлагийн  үзвэр үйлчилгээ үзэх боломжгүй болсон. Гэвч мэргэжлийн урлагийн уран бүтээлчид цахимаар үзэгчдийнхээ дархлааг дэмжиж, уран бүтээлээ толилуулсаар байна. Ингээд хөл хорионы үеийн цахим үзвэр, теле концертуудаас сонирхуулъя.


“Тэвч, итгэ, хүлээ” тоглолт 333 сая төгрөгийн хандив цуглуулав

  • Монголын улаан загалмай нийгэмлэг, “Монгол HD” телевизтэй хамтран “Монголчууд гэртээ” хандивын теле концертыг өчигдөр /2020.11.26/ үзэгчдэд хүргэсэн. “Тэвч, итгэ, хүлээ” уриатайгаар бүтэн дөрвөн цаг үргэлжилсэн теле концертод 50 гаруй уран бүтээлч нэгдэж, ая дуугаа өргөсөн. Уг теле тоглолтын хугацаанд нийт 333 гаруй сая төгрөгийг үзэгчид хандивлаж, 5500 өрхөд хүнсний багц хандивлахаар болжээ. Нэг хүнсний багц нь 60 мянган төгрөгийн үнэтэй. Үүнээс гадна мөнгөн бусаар 35 сая төгрөгийн хандив цугларсан байна.
  • Улс тунхагласны 96 жилийн ойн баярын өдөрт зориулан Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” магтууг гэр гэрээсээ уншин мэндчилсэн. Мөн тус театрын уран бүтээлчид "Цахим соёлоор дархлаагаа дэмжье " аянд нэгдэж, өдөр бүр уран бүтээлчид лайв хийж, үзэгчидтэйгээ уулзаж байгаа. Сонирхуулахад арваннэгдүгээр сарын 24-нд тус театрын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн найруулсан “Гол дүрийн амрагууд” инээдмийн жүжгийг “UBS” телевизийн дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болгосон юм.

Үндэсний Урлагийн Их Театрын дуучин МУСТА Д.Осгонбаяр, Ч.Бадамханд нар оролцож ярилцах болно

Үндэсний Урлагийн Их Театрын дуучин МУСТА Д.Осгонбаяр, Ч.Бадамханд нар оролцож байна. #Үндэсний_Урлагийн_Их_Театрын_70_жил-ийн баярын мэнд дэвшүүлье. #ҮНДЭСНИЙ_УРЛАГААР_ЭЕРЭГ_ЦЭНЭГ_АВЦГААЯҮндэсний Урлагийн Их Театрын дуучин МУСТА Д.Осгонбаяр, Ч.Бадамханд нар оролцож байна.Танд сонирхсон асуулт байвал сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээнэ үү Соёлын яамнаас уриалж буй #Цахим_ертөнцөд_соёл_түгээе_Би_хариуцлагатай_иргэн аянд Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр нэгдэж байна. @Чулуунбатын Бадамханд

Posted by Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр on Wednesday, November 25, 2020

Урлагийн Их Театрын гоцлол бүжигчин А.Батхүү, хөгжимчин Т.Бадамсэрээжид нар оролцож ярилцах болно.

Урлагийн Их Театрын гоцлол бүжигчин А.Батхүү, хөгжимчин Т.Бадамсэрээжид нар оролцож байна.#Үндэсний_Урлагийн_Их_Театрын_70_жил-ийн баярын мэнд дэвшүүлье. #ҮНДЭСНИЙ_УРЛАГААР_ЭЕРЭГ_ЦЭНЭГ_АВЦГААЯҮндэсний Урлагийн Их Театрын гоцлол бүжигчин А.Батхүү, хөгжимчин Т.Бадамсэрээжид нар оролцож байна.Танд сонирхсон асуулт байвал сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээнэ үүСоёлын яамнаас уриалж буй #Цахим_ертөнцөд_соёл_түгээе_Би_хариуцлагатай_иргэн аянд Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр нэгдэж байна. Serjee Oird Tuntuul Tunteger

Posted by Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр on Tuesday, November 24, 2020

  • Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон "Цахим соёлоор дархлаагаа дэмжье " аянд нэгдэж байна. Театрын зүгээс Үндсэн хуульт, Бүгд найрамдах улсаа тунхагласны 96 жилийн ойд зориулан “Гүн гэрийн гүнж” дуурийг мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг дагуу МҮОНРТ-ээр үзэгчдэд хүргэлээ.

Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурь

Үндсэн хуульт, Бүгд найрамдах улсаа тунхагласны 96 жилийн ойн мэнд хүргэе.Эрхэм та бүхэн мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг хүндэтгэн биелүүлж, гэр бүл, эх орноо хайрлан хамгаалаарай. "ЦАХИМ СОЁЛООР ДАРХЛААГАА ДЭМЖЬЕ"

Posted by Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр on Thursday, November 26, 2020

  • Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид "Цахим соёлоор дархлаагаа дэмжье " аянд нэгджээ. Театрын уран бүтээлчид өдөр бүр лайв хийж, үзэгчдийнхээ дархлааг дэмжин, уран бүтээлчидтэй ярилцах боломжийг олгожээ. Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ойн энэ жил тохиож буй. Тус театрын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар өчигдрийн лайвын зочноор оролцож, уран бүтээлийн халуун яриа өрнүүлсэн юм.

Үндэсний Урлагийн Их Театрын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Буянбаатар оролцож ярилцах болно.

Үндэсний Урлагийн Их Театрын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Буянбаатар оролцож байна.#Үндэсний_Урлагийн_Их_Театрын_70_жил-ийн баярын мэнд дэвшүүлье. #ҮНДЭСНИЙ_УРЛАГААР_ЭЕРЭГ_ЦЭНЭГ_АВЦГААЯҮндэсний Урлагийн Их Театрын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Буянбаатар оролцож байна.Соёлын яамнаас уриалж буй #Цахим_ертөнцөд_соёл_түгээе_Би_хариуцлагатай_иргэн аянд Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр нэгдэж байна.

Posted by Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр on Thursday, November 26, 2020

  • Монголын урлагийн зөвлөл нь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран цахим тоглолтуудыг хүргэж байна. Энэхүү санаачилга нь өнөө цаг үед сайн сайхныг түгээх бас нэгэн суваг нь болж чадна хэмээн уран бүтээлчид итгэж байна. Энэ удаагийн дугаарт бүжиг дэглээч, “Түмэн-Эх” чуулгын бүжиг ангийн багш Т.Содгэрэл болон дуучин, саунд артист Ц.Даваажаргал нарын “Давалгаа” бүтээлийг хүргэж байна.

#ArtsFromHome #УрлагийгГэрээсээ

#УрлагийгГэрээсээ Т.Содгэрэл & Ц.Даваажаргал Монголын Урлагийн Зөвлөл нь АНУ-ийн ЭСЯ хамтран энэхүү цахим тоглолтуудыг хүргэж байна. Энэхүү санаачилга нь өнөө цаг үед сайн сайхныг түгээх бас нэгэн суваг нь болж чадна хэмээн итгэж байна.Энэ удаагийн дугаарт бүжиг дэглээч, “Түмэн-Эх” чуулгын бүжиг ангийн багш Т.Содгэрэл болон дуучин, саунд артист Ц.Даваажаргал нарын “Давалгаа” бүтээлийг хүргэж байна. Тоглолтуудын талаарх сэтгэгдлээ хуваалцаарай. #ArtsFromHome T.Sodgerel & Ts.DavaajargalArts Council of Mongolia and The U.S. Embassy are trying to bring connection, hope, and inspiration during these difficult times.In this week’s #ArtsFromHome, we are featuring the fusion piece “Waves”of sound artist Davaa and the Mongolian traditional dancer Sodoo.We hope you enjoy it, and please like, share, and comment! #ArtsFromHome #УрлагийгГэрээсээ

Posted by Arts Council of Mongolia on Thursday, November 26, 2020

А.СҮРЭН     

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж