“Тэвч, итгэ, хүлээ” тоглолт 333 сая төгрөгийн хандив цуглуулав

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

“Тэвч, итгэ, хүлээ” тоглолт 333 сая төгрөгийн хандив цуглуулав

“Тэвч, итгэ, хүлээ” тоглолт 333 сая төгрөгийн хандив цуглуулав

Цар тахлын улмаас иргэд олноор цугларч, соёл, урлагийн  үзвэр үйлчилгээ үзэх боломжгүй болсон. Гэвч мэргэжлийн урлагийн уран бүтээлчид цахимаар үзэгчдийнхээ дархлааг дэмжиж, уран бүтээлээ толилуулсаар байна. Ингээд хөл хорионы үеийн цахим үзвэр, теле концертуудаас сонирхуулъя.


“Тэвч, итгэ, хүлээ” тоглолт 333 сая төгрөгийн хандив цуглуулав

  • Монголын улаан загалмай нийгэмлэг, “Монгол HD” телевизтэй хамтран “Монголчууд гэртээ” хандивын теле концертыг өчигдөр /2020.11.26/ үзэгчдэд хүргэсэн. “Тэвч, итгэ, хүлээ” уриатайгаар бүтэн дөрвөн цаг үргэлжилсэн теле концертод 50 гаруй уран бүтээлч нэгдэж, ая дуугаа өргөсөн. Уг теле тоглолтын хугацаанд нийт 333 гаруй сая төгрөгийг үзэгчид хандивлаж, 5500 өрхөд хүнсний багц хандивлахаар болжээ. Нэг хүнсний багц нь 60 мянган төгрөгийн үнэтэй. Үүнээс гадна мөнгөн бусаар 35 сая төгрөгийн хандив цугларсан байна.
  • Улс тунхагласны 96 жилийн ойн баярын өдөрт зориулан Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” магтууг гэр гэрээсээ уншин мэндчилсэн. Мөн тус театрын уран бүтээлчид "Цахим соёлоор дархлаагаа дэмжье " аянд нэгдэж, өдөр бүр уран бүтээлчид лайв хийж, үзэгчидтэйгээ уулзаж байгаа. Сонирхуулахад арваннэгдүгээр сарын 24-нд тус театрын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн найруулсан “Гол дүрийн амрагууд” инээдмийн жүжгийг “UBS” телевизийн дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болгосон юм.

  • Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон "Цахим соёлоор дархлаагаа дэмжье " аянд нэгдэж байна. Театрын зүгээс Үндсэн хуульт, Бүгд найрамдах улсаа тунхагласны 96 жилийн ойд зориулан “Гүн гэрийн гүнж” дуурийг мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг дагуу МҮОНРТ-ээр үзэгчдэд хүргэлээ.

  • Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид "Цахим соёлоор дархлаагаа дэмжье " аянд нэгджээ. Театрын уран бүтээлчид өдөр бүр лайв хийж, үзэгчдийнхээ дархлааг дэмжин, уран бүтээлчидтэй ярилцах боломжийг олгожээ. Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ойн энэ жил тохиож буй. Тус театрын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар өчигдрийн лайвын зочноор оролцож, уран бүтээлийн халуун яриа өрнүүлсэн юм.

  • Монголын урлагийн зөвлөл нь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран цахим тоглолтуудыг хүргэж байна. Энэхүү санаачилга нь өнөө цаг үед сайн сайхныг түгээх бас нэгэн суваг нь болж чадна хэмээн уран бүтээлчид итгэж байна. Энэ удаагийн дугаарт бүжиг дэглээч, “Түмэн-Эх” чуулгын бүжиг ангийн багш Т.Содгэрэл болон дуучин, саунд артист Ц.Даваажаргал нарын “Давалгаа” бүтээлийг хүргэж байна.

А.СҮРЭН     

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж