УИХ, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) хоорондын байнгын уулзалтын механизмын гурав дахь удаагийн уулзалт өчигдөр (2020.11.25) боллоо. Уулзалтыг Монголын талаас Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь нар даргаллаа.
Хоёр улсын парламентын дарга нар 2014 онд гарын үсэг зурж, ёсчилсон хоёр орны парламент хоорондын байнгын уулзалтын механизмын 3 дахь удаагийн уулзалтыг энэ жил Монгол Улсад зохион байгуулахаар товлосон юм. Коронавирусийн цар тахлын улмаас энэ удаагийн уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулав. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы уг уулзалтад хэлсэн үгэндээ "Монголбанк Хятадын Ардын банктай "Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох" своп хэлцлийг байгуулснаар 2012-2016 онд нийт 12 тэрбум юань буюу 1.8 тэрбум ам.долларыг зарцуулж, 2016 оноос хойш хэлцлээс нэмж ашиглаагүй байна.
Монголын тал Хятадын талд нийт 4.4 тэрбум юань буюу 660 сая ам.долларын хүү төлсөн бол 2021 онд 594 сая юань буюу 87 сая ам.долларын хүү төлөхөөр хүлээгдэж байна.
Тиймээс коронавируст цар тахлын улмаас үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг харгалзан үзэж Монголын талын нийт өрийг тэглэхийг дэмжиж Монгол Улсын Их Хурал болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлжээ.
zochin 2020-11-27 150.129.140.77
Мөнгөндөө яс тооцоотой улс Өрөнд орооцолдуулаад өөрийн болгож чаддаг ясны бодлоготой улс болохоос тэглэдэг улс мөн болов уу Зоригтой хэлсэн нь авууштай л юм Авахаа авч сална бхо
Хөхчир 2020-11-27 192.82.76.89
МӨНХИЙН 2 ХӨРШ.ОРОС АХ НАР ӨР 00(тэглэж байсан) ОДОО ӨМНӨД ХӨРШ ЭЛДЭВ ГОХ ДЭГЭЭ ХИЙЛГҮЙ 00 тэглэх хэрэгтэй байна.) Алсдаа Монгол улс өмнөд хөршид дэм болох өдөр ирнээ.
ТҮМНИЙ НЭГ 2020-11-27 192.82.73.146
Өр тэглэё гэж бодоё.Тэгвэл И.Х ямар хариу барих вэ.Хятадын ашигт нийцсэн хууль батлахуу
Зочин 2020-11-27 202.9.40.161
Ойлгомжгүй бнаа,тэглэх гэж яриад байхын үндсэн төлбөрөө толж дуусаагүй учраас л хүү бодогдоод яваад бна гэж ойлголоо ! Тэгээд бүр мөсөн зээлийн төлбөрөөс чөлөөлж өгч тэглээч л гээд бх шиг бна даа янз нь ! Хятадаар зээлийнтөлбөрөө тэглүүлж авсаны хариуд ямар тохироо хийгдсэн нь анхаарал татаж бн ! Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга ерөнхийлөгчтэй ардын намынхан зөвшилцсөн юм бга биздэ л гэж найдья !
Lee 2020-11-27 202.126.89.215
Сайн уу, эрхэм ээ, би танай улсад ирээд нэг жил болж байна, халвар(covid19) өвчнөөс болж танай улс түгжигдчихлээ, танай улс энэ халвар(covid19) аль болох хурдан дуусгаж, ялалт байгуулна гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Хятадад халвар(covid19) дэгдэхэд манай улсад тусламж үзүүлсэнд маш их талархалжбайна мөн талархлаа илэрхийлэхийн тулд би болон бусад хятад иргэд өөрсдийн чадварын дагуу хандивын үйл ажиллагааг хэд хэдэн удаа зохион байгуулсан. Статистикийн мэдээгээр манай улсад байгаа 1500 гаруй
Зочин 2020-11-27 202.126.89.215
хятад иргэн байна: зам барилгын инженерүүд, оюутнууд, бизнес эрхлэгчид, жуулчид болон бусад ажилтнууд. Бид элчин сайдын яам болон Гадаад харилцааны яамтай холбоо барихыг хичээсэн боловч хариу нь маш бага байсан.Танай улс хүний эрхийг чухалчлагдаг улс юм.та хүсч буй Хятад иргэдийг ойлгож, тусална гэж найдаж байна. ——Сайхан сайхныг хүсэн ерөөе
зочин 2020-11-27 202.9.40.152
зөв өзөв өө Тэгвэл манай араас бусад улсууд шуурах байх даа
Зочин 2020-11-27 103.50.207.150
2012-2016 on gedeg chin ANy piahluunuudyn ur bna sh dee!!!
Зочин 2020-11-27 202.55.188.83
Энэ арай л аймаар тоотой мөнгө байгаа. Лав 6 7 трилион төгрөг байгаа. Үүнийг тэглээд өгвөл ч одоо 21-р зууны монголын гайхамшиг болох байх. Манайхан арай л муухай увайгүй дээ. Идэмхий дарга нарын өмнөөс б**с улайж байна.
zochin 2020-11-27 49.0.212.165
Яагаад тэглье гээд байгааг нь анхаарах хэрэгтэй, эс тэгвэл яваандаа Xятадын банк санхүүгээс бүрэн хараат болж хувираад Пакистан шиг газар нутгаасаа тасалж өрөндөө өгөх дээрээ хүрнэ. Тэгвэл Xятадууд Өмнөговийн хагасыг Дорнодын хагастай хамт авья гэх байх
Сайн санаат иргэн 2020-11-27 202.9.40.117
Хүнд үед БНХАУ манай улсад туслах байх гэж иргэд бид найдаж байна. Ийм хэмжээний мөнгөний асуудал бол БНХАУ-д юу ч бишээ. БНХАУ-ын төр засаг, байгууллагууд манайд улсад тусалсаар ирсэнд бид баярлаж байдаг. Хожим хойно манай улс ч БНХАУ-д туслахыг үгүйсгэх аргагүй. Цаг цагаараа байдаггүй гэдэг зүйр үг бий. Уулзалт үр дүнд хүрээсэй билээ
Зочин 2020-11-27 192.82.69.101
АНЫ ТАВЬСАН ӨРҮҮД МӨНЧ ИХ ГАЙ ЧИРЖ БАЙНА ДАА ЖААХАН Ч ГЭСЭН ӨР НИМГЭРЧ БАЙВАЛ САЙН Л ХЭРЭГ БАЙХ
Төлье 2020-11-27 59.153.112.173
Муухай, дандаа л тэглэх ярьдаг. Ичиж амьдарья, улс байна даа. Чамаас мөнгө зээлээд өгөхгүй гэвэл яах вэ. Луйварчин болно биз дээ.
Зочин 2020-11-27 139.5.219.30
Зүгээр тэглэх тухай ойлголт байхгүй. Цаанаа маш том тохироо хэлцэл нууцаар үлдэж байгаа. Аюултай юм хийх гэж байна даа….
Зочин 2020-11-27 64.119.16.120
zov ene bolomjiig ashiglaad buh oroo cucalaad avaarai sereglen baina shuu
Зочин 2020-11-27 64.119.27.148
Архивын асуудлыг парах гэж байгаа байлгүй дээ
Зочин 2020-11-27 216.197.221.20
Yax be, yagaad ingeed "xiimori n shaardchdag bainaa" or teglex gej baixgyi sh dee, daraa n mash ikheer tolno sh dee