Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэрбээр хориг тавьсан албан бичигтээ үндсэн дөрвөн асуудлыг дурдсан.
- Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
- Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
- Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.
- Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноосоо хойш, жил бүр УИХ-ын баталсан төсөвт хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавьсан. Энэ удаагийн хориг тав дахь нь болж буй. Өмнөх жилүүдэд төсөвт тавьсан хоригийг нь УИХ нэгээс бусдыг нь хүлээж авч байгаагүй. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч 2020 оны төсөвт хэсэгчлэн буюу дөрвөн хориг тавихад, УИХ-аар уг хоригийн гурвыг нь хүлээж авах боломжгүй гэж үзэж, нэгийг нь хүлээж авахаар шийдвэрлэж байсан юм. Тэгвэл Төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн хоригийг УИХ хүлээж авах эсэх нь ирэх долоо хоногт тодорхой болно. УИХ дахь МАН-ын бүлэг, холбогдох байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцсэж, эцэслэнэ. Хоригийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь хүлээж аваагүй бол УИХ-ын шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ.
Үндсэндээ МАН энэ удаад ч мөн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй. Шинэ Үндсэн хуульд үндэслэсэн анхны төсвөө МАН чамбай болсон гэж дүгнэж байгаагаас гадна улс төрийн өнцгөөс харсан ч хоригийг хүлээж авах боломжгүй.
Хориг хүлээж авахаас илүү 2021 оны төсөвт тодотгол хийх эсэх асуудалд МАН-ын гишүүд анхаарлаа хандуулж буй. УИХ-ын зарим гишүүн ирэх оны төсвийг батлах үеэр Covid-19-ийн халдвар дотоодод гарсан учир эдийн засаг хумигдаж, иргэдийн орлого хүндэрч болзошгүй учраас эргээд төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсч мэдэхээр байна гэдгийг сануулж байгаа. Үүнийг ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дэмжиж байгаагаа тухайн үед тодотгосон. Гэвч тэрбээр төсөв батлагдсаны дараа дээрх байр сууринаасаа буцаж, “Өнөөдрөөр дүр зураг тодорхой болоогүй байна. Төсөв тодотгоно гэж ярихаасаа илүүтэй өнөөгийн нөхцөл байдал эдийн засаг, нийгмийн ямар салбаруудад илүүтэй нөлөө үзүүлэх вэ гэдгийг тодорхойлж байж төсвийн тодотголыг ярих хэрэгтэй. Түүнээс биш наана нь төсвийн тодотголыг яриад, дараа нь бусад асуудлыг ярих нь учир дутагдалтай. Эхлээд нөлөөллийг нь сайтар ярьж байж төсвийн тодотгол хийх эсэхийг ярина” гэсэн юм. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн хоригийг алдаатай гэж шүүмжлэв.
Ерөнхийлөгчийн хориг хэр үндэслэлтэй эсэх талаар эдийн засагчдын байр суурийг тодрууллаа.
ЭДИЙН ЗАСАГЧ Б.ДӨЛГӨӨН: БАЯЛАГ БҮТЭЭГЧИД, ААН-ИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ
-2021 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай болчихлоо гэж харж байна. Нэгдүгээрт, 2021 оны төсвийг боловсруулж байсан төсөөллүүд өөрчлөгдсөн. 2020 оны эдийн засгийг нэг хувиар унана гэж байсан бол одоо 5.4 хувиар буух болчихлоо. Ирэх онд вакцин гарсан ч 7.2 хувийн өсөлт үзүүлэхэд хүнд болсон. Тиймээс бүх орлого өөрчлөгдөнө, улмаар зарлагаа ч бас дагуулж өөрчлөх шаардлага үүслээ. Хоёрдугаарт, дотоодод коронавирусийн гарна гэж хүлээлт байгаагүй бөгөөд эдийн засгийн талаас бэлтгэл огт байхгүй, харин ч маш үрэлгэн төсөв баталсан. Үүнийг өөрчилж, байж бид нар коронавирустэй илүү эрчимтэй, илүү хурдан тэмцэнэ. Зөвхөн эрүүл мэндийн салбартаа ч биш бас эдийн засгийн салбартаа дунд хугацаанд урт хугацаанд вирусээс үүдэх сөрөг нөлөөг бууруулахын тулд төсвөө тодотгох хэрэгтэй. 2021 оны батлагдсан төсвийн хөрөнгө оруулалт хэсгийг аваад үзэх юм бол маш олон соёлын төвүүд, музей, одоо хөшөө гээд нэн шаардлагатай биш хөрөнгө оруулалтууд их байгаа. Гэтэл ажлын байрыг хамгаалж үлдэх, нэмж бий болгох тал дээр тун маруухан төсөв болсон. Тэгэхээр эдгээр нэн шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг түр хойшлуулаад эндээс гарсан эх үүсвэрээр өнөөдөр зогсолтод ороод байгаа аж ахуйн нэгжүүд, зээлийн дарамтад байгаа иргэддээ дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тэгж байж бид вирусийн сөрөг нөлөөг бууруулж, дунд хугацаандаа иргэдийнхээ амьдралын баталгаа болсон ажлын байруудыг авч үлдэж, компаниудаа дампууруулчихгүй авч гарна. Өнөөдөр коронавирус дотоодод гарснаар нөхцөл байдал хүндэрч байгаа нь дан ганц иргэд биш юм. Мэдээж иргэдэд туслах ёстой. Гэхдээ баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүдийг мартаж болохгүй. Хэрэв тэд олноороо дампуураад дуусчих юм бол коронавирус дууссаны дараа ажлын байрыг хэн бүрдүүлэх вэ. Төр үү гэвэл үгүй. Төр ажлын байр бүрдүүлж болохгүй. Төр үйлчилгээ үзүүлдэг, тэр хүрээндээ л шаардлагатай орон тоо хязгаарлагдмал. Манай улсад өнөөдөр нийт ажлын байрны 80 хувийг хувийн хэвшил бүрдүүлдэг. Багш, эмч, улс төрчид бүгд нийлээд 20 хувь шүү дээ. Тэгэхээр коронавирусийн үеийн арга хэмжээг хоёр үндсэн хэлбэрээр хуваах хэрэгтэй.
- Нэгдүгээрт өрх гэр иргэн рүүгээ хандсан.
- Хоёрдугаарт, аж ахуйн нэгж, тэр дундаа төрөөс ямар ч тендер авдаггүй, төртэй холбоотой ажил хийдэггүй хэсэг рүү буюу мөнчигрөөрөө авж буй байгууллагуудад илүү дэмжлэг хэрэгтэй.
Тэнд байгаа ажлын байрыг хамгаалж байж бид ирээдүйд улсаараа хохирол багатай давж гарна. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ баялаг бүтээгчид рүү давхар анхаарал хандуулаасай, төсвийн тодотголоор сулрах хөрөнгө санхүүг улс төрчидтэй холбоогүй, улсаас тендер авдаггүй тэгсэн мөртлөө маш олон ажлын байр бүрдүүлж буй байгууллагууд руу чиглүүлж, тэд нарт тулгарч буй асуудлыг шийдэх замаар ажлын байраа хамгаалж авч үлдэхийг дэмжээсэй гэж хүсч байна.
ЭДИЙН ЗАСАГЧ Б.ЛХАГВАЖАВ: ЕРӨНХИЙЛӨГЧ ИЙМ ТӨСӨВТ ХОРИГ ТАВИХГҮЙ ЮМ БОЛ ЗАСГИЙН ГАЗАРТАЙГАА ХАМТ ОГЦОРЧ БОЛНО
-Улсын нэгдсэн төсвийг 2.1 их наядын алдагдалгүй батлах тухай би байнга хэлж байгаа. Ирэх арванхоёрдугаар сард багтаан төсвийн тодотгол хийж төсвийн хөрөнгө оруулалт нэртэй 1.5 их наяд төгрөгийг хөдөлмөрийн даатгал руу оруулах. Хоёрт, Засгийн газрын зардлыг хамгийн багадаа 20-30 хувиар танаж чадвал 2 их наяд төгрөг гарах боломжтой. Өөрөөр хэлбэл, орлого зардал 9 их наяд төгрөгт багтаах. 1.5 их наяд төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтыг даатгалыг хөрөнгөжүүлэхэд ашиглах. Төсвийн урсгал зардлыг нийт орлогын 45 хувьд барих. Төрийн албан хаагч 80 мянган даргын цалинг 50 хувь хасах, үүнд 110 мянган үйлчилгээний салбар орохгүй. Мөн Мөнгөний бодлогыг эргэж харах шаардлагатай. Инфляци 2 хувиас хэтрэхгүй тул Төвбанкны бодлогын хүүг 2 хувь болгох. Мөнгөн дэвсгэрийн реформ хийж 1000 төгрөг=1 төгрөг болгож байгалийн баялгийн орлоготой уях хэрэгтэй. Ерөнхийлөгч ийм төсөвт хориг тавихгүй юм бол Засгийн газартайгаа хамт огцорч болно. Ерөнхийлөгч эдийн засаг нийгмийн бодлогын онцгой комисс байгуулж, эдийн засгийн нэгдсэн удирдлагаар хангах хэрэгтэй. Коронавирусийн дараа бол мэдээж сонгодог төрийн системээрээ явна. Төр цалин дээрээс ажилгүйдлийн даатгал авдаг. Хорионд орсон энэ үед тэр даатгалаасаа цалинг 50-100 хүртэл хувь өгөх үүрэгтэй. Хэрэв 80 мянган даргын цалинг 50 хувь хасаж чадвал, нэг саяын талыг өгч болно. Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газруудын 2019, 2020 оны ногдол ашгийг ил болгож дахин хуваарилалтыг нь ил хянавал маш олон тэрбум төгрөгийн нөөц гарч ирнэ. Энэ ногдол ашгийг Ерөнхий сайд л сайн мэдэж байгаа.
ЭДИЙН ЗАСАГЧ Ч.ОТГОЧУЛУУ: ЭДИЙН ЗАСГИЙН "ЗУД" БОЛЖ БАЙНА
-Би Ерөнхийлөгчийн хоригийг зөв гэж үзэж байгаа. Төсвийг танах, үр ашиггүй зардлуудыг хумих зайлшгүй шаардлагатай. Хэмнэсэн мөнгөөрөө Эрсдэлийн сан байгуулж, хүндрэлд орсон аж ахуйн нэгжүүдээ дэмжих нь зөв. Зуд болсон үед өвс тэжээлийн нөөц фонд гэж байдаг. Яг үүнтэй адилхан.Одоо бол эдийн засгийн зуд болж байна. Ерөнхийлөгч “Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгох гэсэн санал нь байж болох хувилбар гэж харж байгаа. Харин үлдсэн 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-аар олгох гэдэгт эзнээ зөв олох хэрэгтэй. Үүнд үйлчилгээ, нийтийн хоолны салбар, үсчин, хувийн эмнэлэг зэргийг бас хамруулах нь зөв. Улсын том эмнэлгүүд ачаалал ихтэй байна. Гэтэл хувийн жижиг эмнэлгүүд хүнгүй сууж байна. Хувийн эмнэлэг дээр очиж үзүүлэх эрхийн бичиг болговол маш их үр дүнтэй. Энэ мэт эзнээ зөв олох нь нийлүүлэлтийг дэмжинэ.
ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ТӨСВИЙН ЗАРДЛЫГ ТАНАЖ ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭНҮҮДЭЭ САНХҮҮЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
–Ерөнхийлөгчийн хориг бол улс төрийн шинжтэй. Хуулиараа Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй. Хоригийг хүлээж авах эсэхийг УИХ шийднэ. Нөгөөтэйгүүр Монгол Улсын төсөвт учир дутагдалтай зүйл ихээр байсаар байгаа нь үнэн. Төсвийн зорилго юу болох нь төсвийн хүрээний мэдэгдэлд дурдсан ДНБ-ий өсөлтийг эс тооцвол тодорхойгүй нь ихээхэн том сул тал. Энд тоон болон чанарын тодорхой зорилго байхгүйгээс төсвийн үр ашиг, хяналт, хариуцлага гэх мэт ойлголт суларч байна. Мөн төсвийн хүрээний мэдэгдлийн тоонууд төсөв хэлэлцэх бүрд өөрчлөгддөг байдал нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулдаг зэрэг гол асуудлууд хэвээр байсаар байна. Өнөөдөр төсвийн хөрөнгө оруулалт зам, байшин л гээд түүнээс хэтрэхгүй байгаа нь харамсалтай. Уул уурхай, экспорт л гээд байдаг. Гэтэл тэндээс бий болж байгаа, ирээдүйд бий болох орлого нь хүнд, хүний сайн сайханд, Монгол Улсын ирээдүйд зориулагдах ёстой гэдгийг ойлгохгүй байна. Цар тахал даамжрах шинжтэй байгаа энэ үед гадаад, дотоод дахь бүх нөөц боломжоо ашиглах шаардлагатай. Дотоод нөөц бололцоо гэдэгт төсвийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг асуудал яригдана. Энэ агуулгаараа Ерөнхийлөгчийн хоригт тусгасан зарим саналыг дэмжиж байгаа. Тухайлбал, үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах гэсэн санал нь зөв. Энэ хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтын зардлуудыг танаж эх үүсвэр гаргаад цар тахлын эсрэг арга хэмжээнүүдээ санхүүжүүлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч "Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-аар олгох" гэсэн санал бол үндсэндээ 900 тэрбум орчим төгрөгийн тухай асуудал. Үүнээс ч илүү их мөнгийг зах зээл рүү гаргах ёстой. Гэхдээ иргэн Дорж, Батаад гар дээр нь өгөх үү эсвэл ажил олгогчдоор дамжуулж тэднийг дэмжих байдлаар эдийн засаг руугаа гаргах уу гэдэг нь асар том зарчмын ялгаатай. Уг нь боломж нь байдаг бол эдийн засаг руугаа 1 их наяд төгрөгөөс ч илүүг гаргамаар байна. Хүүхдийн мөнгийг өнөөдрийнх шиг хавтгайруулан олгохыг би хувьдаа дэмжихгүй байгаа. Энэ бол улс төр. Эдийн засаг яаж хямарсан байлаа гэсэн гэр бүлээ аваад явчих өрх гэр бүл зөндөө бий. Нэг, хоёр сар хорионд байсан ч амьдрал нь хэвийн үргэлжлэх хүмүүс ч байгаа. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн, өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх ёстой. Төрд гай болохгүй өдрийн орлогоороо амьдралаа авч явдаг энэ бүлгийнхэн өнөөдөр төрийн бодлогын гадна үлдлээ.
Altantsetseg 2020-11-27 66.181.161.61
Жонхуугын б**с долоогч нар жонхуугаа өмөөрч байна эд нар их мөнгө авч дээ
Зочин 2020-11-27 202.9.40.23
Эд нарын эдийн засагч гэж юу байдаг юм бэ худал нэг талыг баригч тал засагч нар
Зочин 2020-11-27 66.181.189.244
Jenco z**l
ХУУЛЬЧ 2020-11-27 202.9.46.223
,,МОНГОЛ УЛС ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖЭЭД 30 ЖИЛ БОЛЖ БАЙГАА Ч ЭРДЭМТЭД НЬ СОЦ МАЯГИЙН СЭГЭЭЛГЭЭТЭЙ БАЙГАА ЦАГТ ЯАЖ ЭНЭ УЛС ХӨГЖИХГШЙ ДЭЭ ,,,,,,ТӨРИЙН БОДЛОГО ТӨСӨВ ДЭЭР ОРШДОНЫГ ЭНЭ НӨХӨД МАРТСАН БОЛОЛТОЙ,,,,ХУУЛЬД НЭГ ЗААЛТ БАЙДАГ ЮМ ,,,,,,,ТЭР БОЛ ,,ХУУЛЬЧДЫН ХЭЛДЭГЭЭР ,,:ФОРСТ -МАЖОР,,: ШҮҮДЭЭ,,,,,,
Иргэн 2020-11-27 139.5.217.112
Эдиин засагч нэртэй улс төриин суудал горилогчид
зочин 2020-11-27 64.119.24.212
Монголд энэ 4-өөс өөр эдийн засагч алга уу?
Хуучны зурагдсан пянз шиг энэ 4-л ярьж зогсох.
Ядаж байхад Отгочулуу нэг ярьдаг өвгөн болж.
Хотын уугуул иргэн 2020-11-27 64.119.19.195
Эд нар бол эдийн засгийн алуурчид. Монгол бол Америк биш. Манай улсын төсөвт хүмүүст бэлнээр тараах мөнгө байхгуй. Хоосон онголчид, хонзогногчид Засгаас өшөө авах аргаа мөн оловоо. Ч.Отгочулуу гэж Америкт тархиа угаалсан амьтан. Дэлгэрсайхан бол сургуулийн танхим өрөөн дотор эдийн засаг ярьж хөгжүүлдэг нэгэн, Лхгаважавын бизнес хэдэн консерваас цааш хэтрээгүй. Дөлгөөн мэтийн том ярьсан жаалууд ТВ дэлгэцээр нэг байна. Хол очиж гу.цацгаа ..
Irgen 2020-11-27 202.9.46.19
Ineed hurchlee. ediin zasagchid gene shu hereggui nuhduud bna
ee 2020-11-27 202.21.108.155
MONGOL ARD TUMNEE ABARCH CHADAHGUI BOL HURELBAATAR AJLAA UGCH OGTSOR.ARD TUMEN BAIGUULLAGA BISH.
Z 2020-11-27 98.169.33.79
Ajilguidliin daatgal gej shimtgel tolj baisan ajilgui bolson humuustee toroos tetgemj olgoh heregtei shuudee. Iim ued l avah yostoi daatgal bizdee. Humuus bas shaardah heregtei. Niigmiin daatgaliin shumtgeld chini ajilguidliin daatgal orson baigaa. Ulsiin ih hurliin Uhnuud hurdan shiidveree gargaachee. Ard olon hetsuudlee tsaana chini
Зочин 2020-11-27 66.181.160.105
jenko-n zuv. gehde ene heden ediin zasagch nariig bol medehgui wm bn. nam dagsan manuuhainuud l baindag
Энхээ 2020-11-27 192.82.78.76
АРД ТҮМНИЙ 55 ХУВЬ СОНГООГҮЙ ЗАСАГ, ЭНЭ ЗАСГИЙГ ЗАЙЛУУЛЪЯ
Улс төр 2020-11-27 202.126.88.224
Дан мөнгө шүтсэн лебриал эдийн засагчид дэмжсэн байна.Сонгууль ч бас ойртсон байна
Зочин 2020-11-27 139.5.218.36
Либерал юм болов уу? Уучлаарай.
Зочин 2020-11-27 103.26.193.205
Төсвөө эргэж авч үзэх нь зөв
Зочин 2020-11-27 31.151.236.21
Цаг үе хүндэрсэн үед төр засаг ард түмэн 2 нэг л зүйл дээр дуу хоолойгоо нэгтгэдэг хөгжлөө дээдэлдэг улс орнуудад. Энэ нь "БҮСЭЭ ЧАНГАЛАХ".
эдийн засагч зочин 2020-11-27 192.82.76.125
Дуугаа хурдан төсвөө зас янзал гүйцээ өөр хэлэх үг алга
1206 2020-11-27 192.82.77.191
ЕӨК-ийн хоригийг дэмжиж байна гэдэг нь 1 сая төгрөг тараахыг дэмжиж буй хэрэг, тэгвэл өөрийгөө эдийн засагч гэж цоллох хэрэг юу билээ? Харин та бүхэн төсвийн хоригоор дамжуулан төсвийн үрэлгэн байдал, зохисгүй зардлыг танах тухай санлаа хэлсэн бол та бүхнийг эдийн захсагч хэмээн тооцож болох л байлаа. Та бүхэн ганц юм ойлго, төсөвт хориг нэрээр хасуулсан мөнгөөр иргэдийн санал худалдаж авах хориг санаачлагчийн башир арга гэдгийг. Энэ нь 2021 оноо бус Улсаа а**х бодлого. Бэлэн мөнгө тараах үр даг
Зочин 2020-11-27 139.5.218.173
Эдгээр б**с долоогчдыг хэн ч сонгоогүй.
Зочин 2020-11-27 139.5.218.30
Хүэлбаатар гэгч хөлдүү толгойтой, илжиг шиг гөжүүд, амиа хоохойлогч нарыг тбрөөс зайлуулж,АРАЙ УЯН ХАТАН сэтгэдэг хүнээр сангаа бариулах юм бол эрсдэлийг гайгүй давах байх
Зочин 2020-11-27 64.119.20.164
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД ЮУ ГЭЖ ХЭЛЭХ НЬ ХАМААГҮЙ .ДОТОР ЮМАА МЭДЭЖ БГ ТӨСӨВ ЗОХИОГЧОД ЗАХИРАН ЗАРЦУУЛАГЧДАД ИТГЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ .ЛХАГВАЖАВЫН ХУВЬД МУУ АЖИЛЛАСАН БОЛООД Л ЯЛАГДСАН БИЗ ЮУНДАА ГОМДОХ ВЭ дээ . ОРОН ТООГОО ЦӨӨЛӨХ ОЛОНИИРШЭГ ГАЗАР БИЙ
Олон жил харлаа 2020-11-27 192.82.72.175
Нээрээ олон жил харлаа, эдийн засагчид энэ хэдэн нөхдүүд цэцэрхээд л байдаг. Эдийн засаг доройтоод аж амьдрал муудаад л байдаг. Эдтйн касагч гэж ямар ч ашиггүй мэргэжил байнаа
Зочин 2020-11-27 59.153.85.218
Cham shig maluud ni ediin zasagchidaa unelehgui, ugiig ni sonsohgui, popuudiin ugeer ug hiij yavahaar amidral chin doroitoh ni argagui sh dee.
Олон жил харлаа, эдийн засагчид цэцэрхээд 2020-11-27 192.82.72.175
Нээрээ олон жил харлаа, эдийн засагчид энэ хэдэн нөхдүүд цэцэрхээд л байдаг. Эдийн засаг доройтоод аж амьдрал муудаад л байдаг. Эдтйн касагч гэж ямар ч ашиггүй мэргэжил байнаа.
зочин 2020-11-27 66.181.187.244
монголоор дүүрэн эдийн засагчид гэтэл улсаараа ѳрѳнд баригдаж ѳтѳнд идэгдсэн худлаа эдийн засагчид
Зочин 2020-11-27 139.5.219.16
Хэцүү үед хуурамч цэцэрхэгчид олширдог гэдэг.Улай үзсэн хэрээ л гэсэн үг. Засгийн газарт бүгд тэнэг хүн ажиллаж байгаа гэнэ. 30 жил соёлоо, дархлаагаа гадны нөлөөгөөр устгасан нь багадсан бна. Үндсэн хуулиар Засгийн газарт олгосон эрх рүү улангасан халдах болж. Эднийхээр бол хүмүүстээ мөнгө тараагаад төр засгийн байгууллагуудгүй зэрлэг омогтоо буцаж орох юм байна.Хуулийн дагуу байгуулагдан ажиллаж буй засгийн газар руу, үндэсний соёл руу фашистууд л дайрдаг.ЯГ ИЙМ ЦАГТ ХҮН ӨӨРӨӨ ХӨДӨЛМӨРЛӨ!!!!
зочин 2020-11-27 66.181.161.116
Сүүлийн үед эдийн засаг нар нь намын харъчалаар талцдаг болчих юм даа
Иргэн 2020-11-27 66.181.189.48
Төсвөө яаралтай тодотгохоос өөр гарц байхгүй дээ.
Зочин 2020-11-27 103.26.195.13
ТВ-ээр байнга гарч МАН-ын ЗГ-ыг муулж байдаг ихэнх нь АН-ын угшилтай, МАН-даа гомдсон Лхагжав нар л баына шүү дээ.Нам бус эдийн засагчдын үгийг сонсохоос эдний үгийг сонсохгүй.
Зочин 2020-11-27 202.55.188.46
Сэтгэгдэл яагаад орохгуй байна?
Зочин 2020-11-27 202.55.188.46
Яаралтай тодотгол хийж тесевеес 331 суманд барих засах соёлын тев, спорт клуб, хешее чулуугаа хас. Тэр херенгеерее иргэн бурт сар бур хоолны талон егех хэрэгтэй, харин бэлэн менге егч болохгуй, бэлэн менге бол архичидын архи болно, эсвэл боломжтой хэсэг нь зугээр л хадгална
Зочин 2020-11-27 66.181.184.152
zairan gotob zairan lam bud nariin hiimori lundaa iinhu sharilaarm buzaartad tonilda boljeee. lam huni sahius tahuil sanbaar inhuu buzar huure hure sharilaar hiimori uhsen baijee. ee dee iim m uuhai buzar hure baidaga mon iim yum gej yugaan medej suub daa.
Зочин 2020-11-27 66.181.184.152
purebbaatar zairan tuba lam baatar purebbataar house gadaa 5 huni sharin uutand hisen garchee. ene baatar zairan emchilj chadaagui uhuulsen huni sharim mon bolno .
Зочин 2020-11-27 66.181.184.152
nert boo tub lamahai zairan udgan baatar gerin house gadaa huni shuudaind huusen sharil 54 shirheg oldson urt shono mash nuuts shde.
Dorj 2020-11-27 43.228.131.89
Боловсролгүы согтуу сонсогч eрөнхий сайд .мэдлэггүй сангийн сайд эдгээр нөхдийн үгийг хүлээн авах хэрэгтэй
h 2020-11-27 202.9.47.22
hutsaaarai jingervvvdeee hvvhed bvrt ogoh yostoi maluuudaaa maltai ailiiin ymaand 40 ter byumiiig ogdog harin hvvhdvvvdiiin buruuu yuwe ugaadasnuuudaaa
Зочин 2020-11-27 64.119.18.229
TURD GOLOGDOGSOD BAGA GUTSATSGA
Иргэн 2020-11-27 64.119.21.77
Ийм хүнд цаг үед ААН, иргэдээ дэмжих бодлого төрөөс явуулах ёстой. Хэрэгтэй хэрэггүй хөшөө барилга, спорт заал, соёлын төв барихад мөнгө төсөвлөх цаг биш гэдгийг ухаармаар юмдаа. Эсвэл бүтээн байгуулалт нэрээр иддэг мөнгө байхгүй болох гээд чичрээд байна уу. Дээр нь Хөвсгөл далайгаас живсэн машинуудыг гаргахад ЗГ-ын нөөц хөрөнгөөс гаргана ч гэх шиг. Өчнөөн олон жил болсон машиныг энэ удаа орхиж болно доо. Тэр нөөц хөрөнгөө ядахдаа вакциндаа нэмэрлэвэл дээр баймаар. Гаднаас мөнгө гуйхаасаа ичээч
Зочин тэтгэвэр 2020-11-27 202.9.40.79
Төрийн алдаатай бодлогын үр дүн болсон мөнгөний болон эдийн засгийн бодлого , үйл ажиллагааг өөрчлөх боломж гарч байна.
Мөнгө хүүлэх бодлого , зарчим дээр тулгуурласан банкны ь бүдүүлэг тогтолцоог өөрчилж, банкний үйл ажиллагааг байвал зохих байранд нь оруулах хэрэгтэй. Банк үндэсний мөнгөн тэмдэгтийг эргэлтэнд оруулж найдвартай хадгалах,, валютийн болон эрдэнэсийн сан бүрдүүлэх үйлчилгээ үзүүлэх үндсэн үүрэгтэй . Мөнгөний бодлогыг Сангийн сайд, яам шууд хариуцаж ажиллах хэрэгтэй.
Зочин 2020-11-27 202.21.100.210
Хатуу боловч үнэн үгийн мэргэжилдээ үнэнч Дэлгэрсайхан хэллээ. Хүүхдийн болон бусад халамж чиглэсэн мөнгийг яаж ч бодсон хавгайруулж болохгүй. Улс төрч компани, уурхайн, том дэлгүүр, захын эзэд гээд хөрөнгөлөг дунддас дээш давхаргын хүүхдүүдэд мөнгө өгсөний хэрэггүй бараг хамгийн багадаа 200000-400000 мянган хүүхэд хасагдана. Маш ядууд өрхийн хүүхдүүдэд сард 300000 мянган төгрөгийг олж сонгож өгөх хэрэгтэй
зочин 2020-11-27 59.153.87.62
Дээгүүр идэж бгаа мөнгөө танаад ард түмэндээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр туслалцаа үзүүлмээр бна.дархлаагаа дэмж энэ тэр гээд бх юм идэх хоолгүй яаж дархлаагаа дэмжих вэ.дархлаа бж гэмээн янз бүрийн өвчин эмгэгээс холуур бна биз дэ.хүүхдийн мөнгө нэмж өгч бгаа гэж ярьсан дээд тушаалтанууд зөндөө бна хүүхдэд өгч бгаа мөнгө дээр жишээ татаад блгүй сайд.дарга нарынхаа тансаглаж бгаа мөнгийн хасаад ард түмэндээ өгмөөр бна.хувиараа ажил хж хэдэн төгрөг олдог бсан эдийн засгийн хувьд хэцүү
Иргэн 2020-11-27 202.21.124.131
Ковидын нөхцөл байдал хүндэрч болзошгүй гэж сэрэмжлүүлж анхааруулсаар ирсэн. Дотооддоо алдчаагүй юм бна гайгүй байх гэж хаа хаанаа бодоцгоосон биз. Гэхдээ одоо халдвар тархаад байгаа ийм үед мөнгө төгрөгөө зөв зохистой зарцуулж арай холыг харахгүй бол хэцүүдэж мэдэх тул яадаг ч байсан Төсөв мөнгөндөө тодотгол хийх зайлшгүй шаардлагатай болж бна!
Ц 2020-11-27 66.181.177.203
Хүүхдийн мөнгө Хүрэлбаатар гэж сайдаас салахгүй бол монгол өөдлөхгүй
b 2020-11-27 202.55.188.38
Deerh ediin zasagchid chin Yerunhiilugch Battulgin zahialgaar l yariltslaga ugsun bn. Bid uund huurtaj tolgoigoo erguuleh hereggui.
иргэн 2020-11-27 103.229.120.78
Дөлгөөн,Отгочулуу арай дөнгүүр юм ярих юм,нөгөө 2 их олон жил ярьж байна,бодит болгох хэрэгтэй
Зочин 2020-11-27 66.181.189.122
Ард түмэн нь сонгосон засаг нь ажлаа хийсэн нь дээр. Хэн ч сонгоогүй худлаа онолдсон эдийн засагчид бидэнд хэрэггүй.
Зочин 2020-11-27 103.26.195.72
Delgersaihan gej demii yarigch b.aa . Sav l hiivel tv eer garaad irdeg mun ch ih dur shuu
иргэн 2020-11-27 202.179.27.138
аргагүй ш дээ нэг Тоосго ч өрж үзээгүй тэгсэн мөртлөө ямар замаар яаж яваад Тэрбумтан болчихсон Бүү мэд Бид ийм Хүнээр ЗГ-аа Удирдуулж явж байгаа Улс орон Ард иргэд өөдтай явах уу уРАГШГҮЙ хэдэн Сайд нартай энэ ЗГ хол явахгүй ээ
Zochin 2020-11-27 202.179.26.228
Erunkhiilugchiin zuv khurelbaatar bi l gsn shig baidgaa boli ard tumniig doromjilj bna ogtsor choijoog said bolgo
ПАНО 2020-11-27 192.82.77.94
БИЗНЕС БИТГИЙ ХЭЛ ЗАХ ДЭЭР ТАХИР ХАДААС Ч ЗАРЖ ҮЗЭЭГҮЙ ЭДИЙН ЗАСГИЙН “a” Ч БАЙХГҮЙ ХҮНЭЭР ЕРӨНХИЙ САЙД ХИЙЛГЭХЭЭ Л БОЛЬЧИХ. ХЯМРАЛ ЦАР ТАХАЛЫГ ДАВАН ТУУЛАХ ХАМГИЙН ЭНГИЙН ГАРЦ НЬ ЭНЭ. АН & Ц. ТУВААН ТА ОГЦРУУЛАХ БИЧИГ БАРИАД ЖААХАН САНААЧЛАГАТАЙ БАЙГААЧ.
хүн нам дэмжигч 2020-11-27 66.181.161.30
дэмжинэ хүрэлсүх 9 сард коммунизмд буцахаа зарлаад онигоо болсон одоо тэр ёсоор биднииг өлсхойногөж байна тэр австра лидаа оч гэхдээ эхнэр саранбилэгтэйгээ дээрэмдсэн хүүхдиин тоглоомын газар /ордны хойно/ ждү хулгайлсан тэрбум 400 саяа а улсдаа өг мэдэж байгаа нь л энэ зөндөө ундарна одоо хурдан хөөх чухал АН дампуурсан
иргэн 2020-11-27 202.9.46.62
их зөв шүү хөдөөгүүр олон зуун саяаар барьдаг багийн төв, соёлын төв ерөөсөө ажилладаггүй, хаалга нь цоожтой байдаг юм билээ, тойрогтоо юм хийсэн болж харагдах гэсэн 76 малын арчаагүй амиа хоохойлох төдийн хөгийн байдлаас болж байгаан, дээр нь аймгийн төлөөлөгч гээд байгаа зангиатай хоньчдын 100.0 саяыг бас хасах хэрэгтэй, доор бичсэн хүнтэй санал нэг байна
Зочин 2020-11-27 66.181.161.30
с онгуулиар мөнгө алдарсаныг пүрэвдорж гаргасан одоо махны зөвшөөрөл ахдаа авсан гэлгээр ацлуулсан таг чиг ХҮН намын судалгаа гарах дуулдана тэнд л найдна өлсч байна баянхонгор увс хэнтиид очиж мөнгөө авья жалга довны төсөв
социаист эдиин засагч 2020-11-27 66.181.161.30
доржханд шиг бодитой энгиин хүнд ойлгогдох юм алга түүнээс алтанхуяг хүртэл сурч байгаа шүү лхагважав шоронд байгаа дарга нарыг суллаж ашигла гэж балайрсан ингэнэ гэж бодсонгүй тэр өмхии баяраас юу авах юм бэ тансаг байрны мөнгииг л хэлэх байх
Ergvv 2020-11-27 202.9.46.136
Yum oilgoh bolomjgvi usan teneg be shorond baigaa er. Saiduudaa gargaj medleg nolobsrolyg n chadbaryg ashigla gesenbolohoos mvngv yariagvi baina hvitreed tolgoin chini us hvldchihjeedee aajim aajimaar gesgsegeerei genet gesgeebel gabal chini hagarsan gabaaraa salchihna shvv
Зочин 2020-11-27 64.119.25.17
Мэргэжлийн эдийн засагчид болон судлаач, эрдэмтэд "төсвийн тодотгол хийх, өнөөдөр амин тулсан биш хөрөнгө оруулалтыг зогсоох" талаар зөвлөөд, шүүмжлээд байхад "дүлий" толгой гаргаж буй Ерөнхий сад, Сангий сайд нарыг огцруулья. Намын чинь бодлого бидэнд сонирхолтой биш, амьдрал минь хүндрэч, сүйрэхгүй байхыг хүсэж байна. Ажлаа хийе. Өөрсдийн хийж бүтээснээр Цалингаа авья. Бид Төрийн албан хаагчид шиг тогтмол сар бүр улсын төсвөөс хувиарласан цалинг хардаг биш шүү. Хувийн хэвшлийнхэн.
Зочин 2020-11-27 202.126.89.69
УИХ-н гишүүд,ийн 250 сая, Нийслэл, Аймгийн төлөөлөгч нарын авдаг 80.0 -100.0 төгрөгийг болиулах хэрэгтэй
Баска 2020-11-27 202.55.188.99
Сангийн сайд цэцэрхээд ирэхээр л асуудал биш болж байгаа юм даа.Цэцэрхэл бол ажил хийх сонирхолгүйн шинж
Галбадрах 2020-11-27 150.129.142.232
Хэдэн хүн л баяжих төсөв хийчихээд тодотгохгүй гээд гүрийгээд байх юм.Тэр нь басл нэг мөнгөний эргэлт гээд сангийн сайд нь тавлаад сууж байна даа.
Ард 2020-11-27 202.126.89.55
Яаралтай тодотгол хийж, Улс Эх орноо аварах хэрэгтэй. Эдийн засаг туйлийн хүнд байдал руу орлоо.