Улаанбаатар хотын дулаан хангамжид онцгой анхаарна | News.MN

Улаанбаатар хотын дулаан хангамжид онцгой анхаарна

Улаанбаатар хотын дулаан хангамжид онцгой анхаарна

Улаанбаатар хотын дулаан хангамжид онцгой анхаарна

Улаанбаатар хотын баруун бүсийг дулаанаар хангагч гол шугам буюу 8А магистралд урд шөнө гарсан гэмтлийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн “Шуурхай бригад” яаралтай засварлалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нөхцөл байдал газар дээрээ ямар байгаад хяналт тавин ажиллав.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн нар гарсан гэмтэл, хотын дулаан хангамжийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

Т.Хэрлэн “Уг шугамыг Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр энэ онд бүрэн солихоор төлөвлөж байсан ч коронавирусийн цар тахлын улмаас тендер шалгаруулалтыг хойшлуулан, ирэх хавраас ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байсан. Манай “Шуурхай бригад” гарсан гэмтлийг засварлаж, хэрэглэгчийн хэвийн байдлыг хангасан” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Асуудлыг шуурхай шийдвэрлэж байгаа нь сайн байна. Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудалд бид цаашид онцгой анхаарч ажиллана. Хот нийтийн аж ахуйн найдвартай байдлыг бий болгож, засвар шинэчлэлийг хийхийн тулд санхүүгийн олон эх үүсвэрийг судалж байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-26 126.116.60.63

ДШС шуурхай багаа гаргаад засаа л биз. Бөх дарга очиж худлаа шоудах ямар шаардлага байна.

Avatar

зочин 2020-11-26 66.181.184.248

Зайсан дахь Пийс виллаж хотхон, ойр орчмын дулаан хангамж, цэвэр усыг төвийн шугамд холбох ажлыг хийж өгөхийг Хотын удирдлагуудаас хүсч байна.

Avatar

ЧИНГИС 2020-11-26 64.119.20.62

Зайсангийн хотхоны СӨХ-г барилгын компаниуд өөрсдөө удирддаг. Энхжин гэж нэг үнэн дампуу хотхон байна аа. СӨХ нь гэж барилгын компаниас авилгал авсан хулгайч айлуудыг дарамталж мөнгө хураана, контор нь гэж дампуурсан компани ч байж байх шиг. Алдаржавхлан дарга та ажлаа хийж айлуудыг өөрсдөө СӨХ удирдах бололцоог нь олгоно уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж