Шилэн дансанд хийсэн "амьгүй" аудит

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

Шилэн дансанд хийсэн "амьгүй" аудит

Шилэн дансанд хийсэн "амьгүй" аудит

МАН-ын нэг гишүүн "ажилгүй" болоод Шилэн дансны хуулийг хэсэг "ухаж", эрх баригчдыг багагүй сандаргасан. Гэхдээ энэ нь улс төрийн зорилготой учир нь хол явсангүй, тэр ч дахин шилэн дансаа "ухсангүй". Угтаа бол шилэн дансны хуулиар иргэд татвар төлөгчдийн мөнгөөр төрийн худалдан авалт, тендерт хяналт тавих эрхтэй болж, бүх мэлээллийг ил тод болгосон. Гэхдээ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг хүн бараг л байхгүй.

Шилэн дансны хуулийг хэн нэгэн улс төрийн ашиг, сонирхлоор дэлгэх бус иргэн хүн бүрт хяналт тавих, мэдээлэл авах, шилэн дансанд мэдээллээ байршуулаагүй бол нэхэж, хяналт тавих эрх нь нээлттэй байдаг. Гэхдээ сүүлийн үед Шилэн дансны хуультай холбоотойгоор төрийн байгууллагуудын худалдан авалт, төрийн өмчит компаниудын Шилэн дансны хөтлөлт олон нийтийн анхаарлын төвд буй. Тэгвэл Үндэсний аудитын газраас Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэгчид хуулиа мөрдөж байгаа эсэх, зөрчилд хяналт, шалгалт хийснээ байнгын хороонд танилцуулсан ч "хангалтгүй" дүн танилцуулав.

Угтаа бол Шилэн дансны тухай хуулийн зорилго нь  иргэдийн хүсээд байгаа шиг төрийн өмчит компанийн захирал нь хэдэн саяар массажны сандал авсан эсэх, татвар төлөгчдийн мөнгөөр зориулалтын зүйл авч байгаа эсэхэд холбогдох байгууллага, иргэн хяналтаа тавих ёстой. Үндэсний аудитын газрын хийсэн шалгалтын дүнд, шилэн дансны хөтлөлт хангалтгүй, холбогдох байгууллагуудад нь шилэн дансаа хөтлөхийг үүрэг болгох, тэдэн байгууллага шилэн данс хөтөлсөн, хөтлөөгүй гэх дүгнэлтээс хэтэрсэнгүй. Байнгын хороо нь ч дүгнэлтээ сонсоод өнгөрөх төдийгөөр "ам таглацгаав".

Шилэн дансны хуулийн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж санаачлан, 2014 онд УИХ-аас батлуулж байсан юм. Хууль гарснаас хойш хэрэгжилтэд хяналт тавих,  хууль зөрчсөн тохиолдолд тооцох хариуцлагыг сулруулсан гэж үзэх хүмүүс олон бий. Хууль санаачлагчийн зүгээс ч хариуцлагыг чангатгасан байсан нь хэлэлцүүлгийн явцад унагасан гэж ярьдаг.

Тиймээс аудитын дүгнэлтийг харсан ч, улс төрийн зорилгоор Шилэн данс хөтлөгчдийн ч гаргаж байгаа зүйлсийг харвал, шилэн дансны хуулийн төслийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага үүсч байна. Үүнийг холбогдох хуульд ч өөрчлөлт оруулах замаар шийдвэлэхгүй бол нэг хэсэг нь шилэн данс хөтөлсөн болж, нөгөө хэсэг нь хяналтаа тавьсан болж, үүрэггүй хууль болон хувирах нь.

Гэхдээ Үндэсний аудитын газрын хийсэн дүгнэлт дунд нэг гялтайх өгүүлбэр бий. "Иргэд шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан мэдээлэлтэй танилцаж, мэдээлэл авч, төрийн байгууллага, албан тушаалтанд холбогдох мэдээллийн зөрчлийг засуулахаар шаардлага гаргадаг байдал өссөн байна"гэх. Өөрөөр хэлбэл, иргэд нэг үеэ бодвол шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, шилэн дансаа хөтлөөгүй бол хөтлөхийг шаарддаг болж. Энэ бол бас нэг давуу тал. Нөгөө талд иргэд мянга хяналт тавиад нэмэргүй, хуульд заасан хариуцлагыг сайжруулах, татвар төлөгчдийн мөнгөөр дурын дарга нь массажны сандал авахгүй байх, ийм үйлдэл гаргахгүй байхад орших учиртай.

ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬ:

8 ДУГААР ЗҮЙЛ.ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ХЯНАЛТ

  •  8.1.Энэ хуулийн 3.1-д заасан этгээдийн шилэн дансны үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтыг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурал, төрийн аудитын байгууллага хэрэгжүүлнэ.
  •  8.2.Энэ хуулийн 3.1.1-д заасан төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ.
  •  8.3.Төрийн аудитын байгууллага нь өөрийн санаачилгаар шилэн дансны мэдээлэлд аудит хийж болно.
  •  8.4.Байгууллага, албан тушаалтны ажлын тайланг дүгнэх, дээд шатны байгууллагаас хяналт шалгалт хийхдээ энэ хуулийн хэрэгжилтийг гол үзүүлэлт болгоно.

9 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ИРГЭНИЙ ХЯНАЛТ

  •  9.1.Энэ хуулийн хэрэгжилтийн явц, шилэн дансны мэдээллийн зөрчил, дутагдал болон шаардлагыг байгууллага, албан тушаалтан хүлээн аваагүй бол энэ талаарх гомдол, мэдээллийг иргэн, хуулийн этгээд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу төрийн аудитын байгууллагад гаргах бөгөөд энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагын үйл ажиллагаанд аудитын дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж болно.
  •  9.2.Төрийн аудитын байгууллага нь гомдол, мэдээллийн дагуу тодорхой арга хэмжээ авч, үр дүнг тухайн иргэнд бичгээр болон олон нийтэд мэдээлнэ.
  •  9.3.Иргэн, хуулийн этгээдийн татвар төлөгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.
  • 10 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
  • 10.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНД ТАНИЛЦУУЛСАН АУДИТЫН ДҮГНЭЛТ

Аудитын шалгалтаар  улсын төсвийн 32 төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрт хамаарах 266 байгууллага, аймаг нийслэлийн 22 төслийн ерөнхийлөн захирагч, тэдгээрт хамаарах 4087 байгууллага буюу нийт 4352 байгууллагыг түүвэрлэн шилэн дансны нэгдсэн системд байршуулсан мэдээллийг төсөв, санхүүгийн холбогдох баримт, нотлох зүйлстэй тулган шалгах горимыг хэрэгжүүлжээ.  Мөн бусад 1458 байгууллага, аж ахуйн нэгжийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн дотоод хяналтын дүн мэдээ болон шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан мэдээлэлд үндэслэн гүйцэтгэжээ.

Шилэн дансанд нийт 37 төрлийн мэдээлэл тавигддаг, үүнээс 8 төрлийн мэдээлэл нь жилд 1 удаа, гурван төрлийн мэдээллийг хагас жил тутам, 11 төрлийн мэдээлэл нь улирал, сар тутам тавигддаг байна. Харин 7 хоног тутам байршуулах ёстой 9 төрлийн мэдээлэл байдаг.

Шилэн дансанд бүртгэлтэй 7944 байгууллага, хуулийн этгээд байдаг ба 5811 нь төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байдаг ч аудитын шалгалтад 6463-ыг нь хамруулжээ.

Хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ 54.5 хувьтай хэрэгжүүлсэн, баг, хороо, иргэдийн нийтийн хурлаас хяналтыг хэрэгжүүлэхгүй байна хэмээн аудитын дүгнэлтэд дурджээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод хяналтыг дутмаг учраас хяналт үр дүнгүй, хангалтгүй байна гэж Үндэсний аудитын газраас дүгнэжээ. Тухайлбал, 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр улс, орон нутаг, төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээ гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд шилэн дансны нэгдсэн цахим хуудаст бүрэн хамрагдаагүй хуульд хариуцлага хүлээлгэх зохицуулалт байхгүй байгаатай холбоотой гэжээ.

Нөгөө талдаа иргэд шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан мэдээлэлтэй танилцаж, мэдээлэл авч, төрийн байгууллага, албан тушаалтанд холбогдох мэдээллийн зөрчлийг засуулахаар шаардлага гаргадаг байдал өссөн байна.

2019 оны байдлаар улсын төсвийн төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрт хамаарах байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 91.5 хувьтай буюу өмнөх оноос 4.8 хувиар өссөн байна. Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид, тэдгээрт хамаарах байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 87.9 хувьтай буюу өмнөх оноос 1.7 хувиар өссөн байна.

Мөн хуульд хяналт тавих чиг үүрэг бүхий аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ, баг хорооны ИНХ-аас хэрэгжүүлсэн байдал:

Шилэн дансны хууль хэрэгжүүлээгүй, зөрчил гаргасан байгууллагууд:

Улсын төвсийн ерөнхийлөн захирагч нарын хэрэгжилт:

Шилэн дансны хуулийн хэрэгжилт:

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж