Дэлхийн дулаарал Арктикийн бүс нутагт маш их хохирол учруулна | News.MN

Дэлхийн дулаарал Арктикийн бүс нутагт маш их хохирол учруулна

Дэлхийн дулаарал Арктикийн бүс нутагт маш их хохирол учруулна

Дэлхийн дулаарал Арктикийн бүс нутагт маш их хохирол учруулна

Дэлхийн цаг агаарын дулаарал 2050 он гэхэд Арктикийн бүс нутагт нэг их наяд рублийн хохирол учруулахаар байна хэмээн ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн яамны дэд сайд Александр Крутиков Холбооны зөвлөлөөс зохион байгуулсан Арктикийн бүс нутгийн эзологийн асуудлаарх хуралдааны үеэр мэдэгдлээ. Тус яамны зүгээс цаг агаарын дулаарлаас үүдэн гарах хохирлыг өөдрөг болон сөрөг гэсэн хоёр хувилбараар тооцон гаргажээ. Өөдрөг хувилбараар тооцоход хохирол нь хоёр их наяд, харин муу буюу сөрөг хувилбараар тооцоход есөн их наяд рубль хүрэх тооцоотой ажээ.

Аль аль хувилбар нь шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоонд суурилсныг Александр Крутиков хэллээ. Цаг агаарын дулаарал дэлхийн бүх газар оронд нөлөөлж байгаа ч эрдэмтдийн үзэж байгаагаар энэ үзэгдэл Арктикийн бүс нутагт хоёр дахин илүү хурдтай явагдаж байгаа юм.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-11-27 49.0.212.165

Xятад Энэтхэг 2 сүүлийн 20 гаруй жилд асар их нүүрс хэрэглэх болсноос болж ингэж их хурдатгалтайгаар дэлхийн агаар мандал сүйрч байгаа юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж