Оросын эрдэмтдийн гарган авсан “Спутник V” вакциныг Европын орнуудад үйлдвэрлэх эрх авах боломжийг авахаар ярилцаж байгаа тухай тус вакциныг санхүүжүүлж байгаа Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев телевизийн “Россия 24” сувагт өгсөн ярилцлагадаа хэллээ. Түүний хэлснээр юун түрүүн Германд үйлдвэрлэх боломжийг хайж байгаа ажээ. "Европын хэд хэдэн оронд үйлдвэрлэх боломжийг судалж, яриа хэлцэл хийгдэж байна. Европын Эрүүл мэндийн ассоциацид хандан вакциныг бүртгэн авах хүсэлтээ тавьсан. Энэ долоо хоногт Францаас вакцины асуудлыг судлах томоохон бүрэлдэхүүнтэй баг Орост ирнэ. Германд үйлдвэрлэж эхлэхийг үгүйсгэхгүй. Европын орнуудаас хамгийн нааштай байгаа Унгар байна” хэмээн Кирилл Дмитриев хэллээ.
Вакцин үйлдвэрлэх асуудлаар Унгартай холбогдох яриаг эхлүүлсэн хэмээн энэ арваннэгдүгээр сарын эхээр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам мэдэгдсэн юм.
эх сурвалж: риа новости
bagi 2020-11-27 202.9.40.115
gaaj nuluu ogson bn suragtai bla
zochin 2020-11-27 49.0.212.165
Худлаа, зохиомол тархи угаалга
Зочин 2020-11-27 202.21.108.60
Хэдэн зуун саяаар яригдах учир томоохон үйлдвэрийн дамжлага хэрэгтэй.
Ovgon 2020-11-27 66.181.179.114
orosod oorsdoo uildverleh tehnologiin bolomjgui.
ergvv mal. 2020-11-27 64.119.23.110
ovgon geh hurliizaa terbumaar vildberleh uchir mash ih heregtsee bgaa tul hurdan hiij heregleh hereg bna.orosuud oorsdiin 147 say hvnee bol dor ni hangaj chadanaa. bas 55 oron zahialga ogood bga ch dee.tedenii heregtseeg evropd hiilged ogoh gej bgaa yumaa..
zochin 2020-11-27 49.0.212.165
Оросын үйлдвэрүүд дотооддоо яагаgд хийхгүй байна, хэрэв үйлчилгээгүй байвал бусад руу бурууг нь чихэхэд амар байна уу?