"Спутник V" вакциныг Европод үйлдвэрлэх эрх авна

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

"Спутник V" вакциныг Европод үйлдвэрлэх эрх авна

"Спутник V" вакциныг Европод үйлдвэрлэх эрх авна

Оросын эрдэмтдийн гарган авсан “Спутник V” вакциныг Европын орнуудад үйлдвэрлэх эрх авах боломжийг авахаар ярилцаж байгаа тухай тус вакциныг санхүүжүүлж байгаа Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев телевизийн “Россия 24” сувагт өгсөн ярилцлагадаа хэллээ. Түүний хэлснээр юун түрүүн Германд үйлдвэрлэх боломжийг хайж байгаа ажээ. "Европын хэд хэдэн оронд үйлдвэрлэх боломжийг судалж, яриа хэлцэл хийгдэж байна. Европын Эрүүл мэндийн ассоциацид хандан вакциныг бүртгэн авах хүсэлтээ тавьсан. Энэ долоо хоногт Францаас вакцины асуудлыг судлах томоохон бүрэлдэхүүнтэй баг Орост ирнэ. Германд үйлдвэрлэж эхлэхийг үгүйсгэхгүй. Европын орнуудаас хамгийн нааштай байгаа Унгар байна” хэмээн Кирилл Дмитриев хэллээ.

Вакцин үйлдвэрлэх асуудлаар Унгартай холбогдох яриаг эхлүүлсэн хэмээн энэ арваннэгдүгээр сарын эхээр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам мэдэгдсэн юм.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж