Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийн үндэсний төв 2 болон СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдалтай танилцлаа.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн орны ачаалал нэмэгдвэл коронавирусны халдвартай иргэдийг Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийн үндэсний төв рүү шилжүүлэхэд бэлэн байна. Шаардлагатай тоног төхөөрөмж, эмч, мэргэжилтнүүдийн ажиллах ногоон бүс, шинээр суурилуулсан амьсгалын болон оношлогооны аппаратуудыг ажиллуулах боловсон хүчнийг бэлтгэсэн. Эхний ээлжид 500 ор бэлэн, шаардлагатай бол 500 орыг нэмэх бүрэн боломжтой гэдгийг Эрүүл мэндийн сайд хэллээ.
Мөн Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдалтай танилцав. Эмнэлгийн тоног төхөөрөмж, шинээр суурилуулсан аппарат лабораториудаас гадна мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн багийг бэлтгэн “Ковид-19” цар тахлын үед хэрхэн ажиллах заавар, зөвлөмжийг хүргүүлжээ.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар эмнэлгийн удирдлагууд болон эмч, мэргэжилтнүүдэд хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, ажлын хуваарилалтаа зөв зохицуулж ажиллахыг зөвлөлөө.
Эх сурвалж: ZASAG.MN
Монгол 2020-11-26 66.181.184.153
1000 ор бэлэн байгаа гээд л болмоор л байх юм дэлгэх гэдэг үгийг хэн гээч хүн зохиосон юм бол доо. Монгол хэл ч бузартаж гүйцлээ
Зочин 2020-11-26 202.21.108.209
Олигтой сайн ажилдаг хүнээр ЭМ-н сайд хийлгэ!!
Анхаар 2020-11-26 122.201.24.234
Эрүүл мэндийн сайдаар туршлагатай онол практиктай хүн тавихгүй ийм хүнд үед асуултаа гүйцэт ойлгохгүй бнжу даа
Зочин 2020-11-26 64.119.18.70
s***. show
Зочин 2020-11-26 41.203.88.58
Тэгээд дэлгээч үхсэнээ хүлээгээд байгаа юм.
Гал унтраах маягаар ажиллахаа болиоч
Зочин 2020-11-26 66.181.161.7
Тэнэг новшнууд шүү.
Зочин 2020-11-26 66.181.189.158
Өлссөн хүмүүсээ хооллое
Zochin 2020-11-26 150.129.143.68
Or delgeh amarhaan. Emchleh emch n hangalttai u gdg bn shde
хэ хэ хэ 2020-11-26 49.0.212.165
1000 ороо хураа
zochin 2020-11-26 122.201.24.154
tiim yum bolokhguy biz dee , burkhan mini
AN 2020-11-26 66.181.161.38
1000 yu ch bish