Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн асуудлаар тодруулга өглөө.
ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ УЛСАД ҮЗҮҮЛЭХ ХАНДИВ ТУСЛАМЖАА НЭГ ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ
-Хятадын тал Монгол Улсыг цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэхээр тоног төхөөрөмж олгохоор болсон гэх мэдээллийг тус улсын Гадаад харилцааны яамнаас гаргасан. Энэхүү тусламж нь хэзээ орж ирэх вэ. Хэр бодитой дэмжлэг болох вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
–Хятадын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад өнгөрсөн есдүгээр сард айлчилсан. Энэ үеэр манай улсад Covid-19 халдвартай тэмцэхэд тусламж дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон. Манай улсад covid-19 халдвар дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан тусламж дэмжлэг үзүүлэх хугацааг наашлуулах талаар Хятад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Эрүүл мэндийн яамнаас санал тавьсан. Хятадын Засгийн газраас манай улсад олгож буй санхүүжилт тусламж дэмжлэгээ нэг дахин нэмэгдүүлэхийг шийдвэрлэсэн тухайгаа бидэнд мэдээлсэн. Бид бүхэн нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн тооцоо судалгааг шинэчилж Элчин сайдын яаманд хүргүүлсэн. Энэ талаар хоёр орны Засгийн газар, Гадаад харилцааны яам хамтран ажиллаж байна.
Тусламжийн хүрээнд PCR шинжилгээ хийх дөрвөн тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө гэдгийг Хятадын тал мэдээлсэн. Энэ дагуу бид ойрын өдрүүдэд PCR оношилгооны дөрвөн тоног төхөөрөмжийг хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Эдгээр лабораториудыг хүлээн авснаар covid-19 халдварыг лабораториор оношлох хүчин чадал нэмэгдэх юм. Бидэнд тусламж дэмжлэг үзүүлдэг хандивлагч орнуудад талархал илэрхийлье.
НИЙСЛЭЛД ШИНЭЭР ГУРВАН ТОХИОЛДЛЫН ОЙРЫН ХАВЬТЛУУДЫГ ТОГТООХОД 14-28 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Улаанбаатарт covid-19 халдварын анхны батлагдсан тохиолдол тээврийн жолоочоос үүдэлтэй болохыг мэдээлж байсан. Гэвч олон нийт зөвхөн тээврийн жолоочоос бус өөр халдварын эх үүсвэр байж болзошгүй гэх эргэлзээ, таамаг байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар халдварын нийт хэчнээн голомт байна вэ?
-Манай улсад covid-19 халдвар дотоодод бүртгэгдэхээс өмнө улс орнуудад халдвар гинжин хэлхээгээр тархаж байгааг бид харж байсан. Тухайлбал, Өмнөд Солонгост гэхэд сүмд нэг хүн очсноос хойш Covid-19 халдварын 70 гаруй тохиолдол батлагдаж байсан. Бие биенээсээ халдвар авч гинжин хэлхээ үүсч байсныг бид улс орнуудын жишээнээс харж байлаа. Энэ тохиолдол бусад улс орны жишгээр манай улсад ч бас гарч байна.
Улаанбаатар хотод анхны тохиолдол бүртгэгдснээс хойш нийслэлийн есөн байршилд батлагдсан тохиолдлуудтай ямар нэгэн байдлаар холбоо хэлхээ үүсч 52 хүн халдварт өртсөн. Жишээ нь, гэр бүлийн эхний тохиолдол гарахад төрөл садан, найз нөхөд зэрэг 10 гаруй тохиолдол, улмаар найз нөхөд нь үзвэр үйлчилгээ, караокед орсон, нэг орцонд амьдардаг зэрэг хүмүүс салбарлаж өвдсөн.
Covid-19 халдвартай хүнтэй 1.5 метрээс дотогш зайнд гэр бүлийн хүрээнд, караоке, баар зэрэг газраар орсон хүмүүс өвчилж байна. Эхний батлагдсан тохиолдлоос үүдэн нэг айл гэр бүлийн дөрөв, таван хүн зэрэг өвдөж байна, орцны найм, есөн айлаас гэр бүлийн хүмүүс зэрэг үргэлжилсэн голомтууд бий. Халдварын тархалтын хэлхээг олж тогтоохын тулд өвдсөн бүхний хойноос мөшгиж, одоогоор 900 гаруй хавьтлыг илрүүлснээс 61 ойрын хавьтлыг илрүүлсэн, тандалт, судалгаа хийж байна. Хавьтлыг илрүүлэх бүрт covid-19 халдварын батлагдсан тохиолдлууд нэмэгдэж байна гэсэн үг. Давтан шинжилгээ өгсөн 556 хүн байгаа бол гурав дахь удаагийн шинжилгээнд хамрагдсан 160 хүн байгаа юм. Эхний шинжилгээний хариу нь сөрөг гарсан ч давтан шинжилгээнүүдэд хариу нь эерэг гарч covid-19 батлагдаж байна.
Зарим хүмүүс хэт ойрын хавьтал учраас дөрвөн удаагийн шинжилгээнд хамруулж байгаа юм. Одоогоор 28 хүн дөрвөн удаагийн шинжилгээ өгсөн. Хавьтлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг бид цаг тухай бүрт нь мэдээлдэг. Халдварын эх уурхай нь нэг боловч олон байршилд өвчлөл олон гарсан. Нэг цаг үеийн хугацаанд өвчлөл гарсан гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, халдварын эхний нууц үеийн хугацаа нь энэ оны арваннэгдүгээр сарын 10-наас өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Эхний нууц үеийн хугацаа дууссан ч халдвараас үүдэлтэй өвчлөлүүд гарч байгаа учраас халдварын хариу арга хэмжээний хугацаа хойшлогдлоо гэсэн үг. Нэг, хоёр хүнээс үүдэлтэй хэдэн ч хүн өвдөх эрсдэлтэй. Халдвартай нэг хүнээс 23 хүн өвдөх эрсдэлтэй тул энэ тоо нэмэгдэх эрсдэл байгаа юм. Гэхдээ бид маш богино хугацаанд хариу арга хэмжээ авч хүмүүсийг тусгаарласан учраас өдий зэрэгтээ байна.
-Манай улс одоо үүссэн нөхцөл байдлаа шийдвэрлэхэд хэдий хугацаа шаардлагатай гэж та бүхэн тооцож байна вэ?
-Батлагдсан тохиолдлуудын зарим нь хавьтал болсон хүнээ хэлэхгүй байх асуудал гарч байна. Тандалт, судалгааны явцад тухайн хүнтэй ойрын хавьтал болсныг илрүүлж, батлагдсан тохиолдол гарч байна. Тухайлбал, Улаанбаатарт шинээр гурван тохиолдлын ойрын хавьтлуудыг тогтооход 14-28 хоног үргэлжилнэ. Дэлхий нийтийг хамарсан цар тахал бол нэг сар үргэлжлээд намжихгүй.
Эхний тохиолдол бүртгэгдснээс хойш эхний хоёр сарын хугацаанд хариу арга хэмжээгээр зогсоож чаддаг ч халдварын тохиолдлууд цааш үргэлжилнэ. Гэхдээ улсын хэмжээнд халдварыг тархаахгүйн тулд тодорхой голомтод хянаж, тухайн голомтыг хязгаарлаж ажиллах нь гол онцлог. Ийм жишиг дэлхий нийтэд ч байна. Тэгэхээр халдварын голомтыг барих 14 хоногоос гадна хяналтын 14 хоногийн хугацаа байдаг.
Энэ хугацаанд батлагдсан тохиолдлуудыг дахин шинжилгээнд хамруулах, хянах арга хэмжээ авдаг. Хариу арга хэмжээ, хөл хориог цаг алдалгүй авч хэрэгжүүлснээр өвчлөл тархах эрсдэлийг 55 хувь бууруулж байна гэсэн үг.
Хэрэв шуурхай хариу арга хэмжээ аваагүй бол 275 тохиолдол 500 болох эрсдэлтэй. Халдварын тохиолдол бүртгэгдснээс хойш шуурхай арга хэмжээ авсан учраас халдвар тархахаас 70-80 хувь хамгаалж байна гэж бид тооцож байна.
Бид хөл хорио тогтоож, хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх арга хэмжээг авснаар өвчлөл тархах эрсдлийг 3-4 дахин бууруулсан гэж үзэж байгаа. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй.
-Халдварын батлагдсан тохиолдлууд өөр хоорондоо зөрүүтэй байна. Тухайлбал, өнөөдөр улсын хэмжээнд covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 712 боллоо. Дотоодод батлагдсан болон гаднаас зөөвөрлөгдсөн нийт тохиолдлыг нэгтгэхээр 59 хүн дутаж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсад covid-19 халдварын нийт бүртгэгдсэн 712 тохиолдол байна. Халдвар гарч буй кластер өвчлөлийн голомтод 275 иргэн. Гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдлоос гадна Монгол Улсад дөрвөн кластер бий. Эхний батлагдсан тохиолдол, төмөр замын кластер, ХӨСҮТ-ийн 10 эмч ажилтан өвчилсөн. Энэ сарын 16-наас хойш өвчлөл нэмэгдээгүй. Энэхүү кластерийг хумьсан. Гэхдээ ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй дөрвөн багийн эмч нар өвдсөнөөс эхнээсээ эдгэж байгаа. Хяналтын 14 хоногт байна. Дөрөв дэх кластер бол Энхсаран сувилалд бүртгэгдсэн 59 тохиолдол. Эдгээр нь гуравдугаар сарын 14-нөөс хойш өвчлөл нэмж бүртгэгдээгүй. Тус сувиллаас эхний тохиолдол арваннэгдүгээр сарын 4-нд гарсан нь тухайн хүний өөрсдийн сахилга дэг журамтай холбоотой. Энэ асуудал шалгагдаж судлагдаж байна.
-Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдлуудын тухайд дүүргээр нь ангилбал, тоон мэдээллүүд нь эргэлзээтэй байна?
-Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр 11 тохиолдол байсан бол өнөөдөр 10 боллоо гэх асуудал яригдаж байна. Тэгвэл иргэдийн зарим нь хоёр хаягтай байна. Зарим нь хаяггүй. Батлагдсан тохиолдлыг эхний хаягаар бүртгэхэд судалгааны явцад оршин суугаа хаягаа үгүйсгэдэг. Өөр хаяг хэлдэг. Тоон мэдээлэл өөрчлөгдөж буй шалтгаан нь хаягийн зөрчилтэй холбоотой. Иргэд иргэний үнэмлэх болон оршин суугаа хаягийн маш их зөрчилтэй байдаг юм байна. Тиймээс иргэд үнэн зөв мэдээлэх хэрэгтэй.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-11-26 192.82.69.36
Эрүүгийн хуулийн 15-р зүйлд нийтийн халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн этгээдэд эрүүгийн ял шийтгэл ногдуулдаг ёсоор хавьтлаа нуугаад байгаа хүмүүсийг цагдаа шууд эрүүгээр шалгах хэрэгтэй!!! Нялуураад байх хэрэггүй!!!
Иргэн 2020-11-26 66.181.185.201
Нэг дахин нэмгдүүлнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ. Дахин гэдэг чинь үржүүлнэ гэсэн үг биз дээ. Тоог 1-ээр үржүүлэхэд уг тоо өөрөө гарна. 2-р ангийн хүүхдийн мэддэг зүйл дээ.
2 дахин гэвэл зөв дөө.
Баасансүрэн 2020-11-26 202.126.90.139
КЛАСТЕР Ч ГЭХ ШИГ ҮХСЭНЭЭ ХИЙЖ ЧАМИРХААД БАЙГАА ЮМ БЭ. ХҮМҮҮСИЙН БОЛГООМЖЛОХ СЭТГЭЛИЙГ СУЛРУУЛААД БАЙНА.ЦАР ТАХАЛЫН ГОЛОМТ ГЭЭЧ. ТЭР ХАВЬТАЛАА НУУГААД НИЙГЭМД ТАХАЛ ТАРААГААД БАЙГАА ХҮМҮҮСД ТӨРИЙН ТӨМӨР НҮҮРЭЭ ҮЗҮҮЛЭЭЧ. ТАХАЛААР ӨВЧИЛСӨН ХҮМҮҮС, БАЙРШИЛИЙГ НУУЦАЛЖ ОНИГООТОХ ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМБЭ.ХҮМҮҮСД МЭДЭЭЛЭЛ ХҮРВЭЛ ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХ ХЭРЭВ ОЙРОЛЦОО ОЧСОН БОЛ СЭРЭМЖИЛЖ ШИНШИЛГЭЭНД ХАМРАГДАХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЮМ БИШҮҮ. НААД УЛСЫН ЧИНЬ АМЬДРАЛ ХЭЦҮҮДЛЭЭ.
Иргэн 2020-11-26 66.181.185.201
Маш зөв. Хүний эрх ч гэх шиг. Ийм онц байдлын үед улс орны аюулгүй байдал, нийтийн эрх ашиг хамгийн түрүүнд байх ёстой. Ганц нэг эргүү амьтдаас болж улс орон сүйднэ гэж үү? Тагнуул, цагдаагаа дайчилж байгаад зугтаад байгаа новшнуудыг баривчлаач. Энэ нэг авгайг ТВ-ээр ир гэж гуйсаар байтал хичнээн хугацаа өнгөрөв.
Зочин 2020-11-26 212.95.5.192
Ерөөсөө л тэр энэ … буруутай гээл хооронд нь хагаралдуулаал, үзэн ядуулаал, сэдвийг өөрчлөөл байдаг балиар УОК ллрууд юмаа
bg 2020-11-26 103.57.95.183
vnenee ert helj tarhaltiig humij zogsoohgvi bol olon uls hul horiogoo sungaad amidral hvnderne gj oilgoochdee
Zochin 2020-11-26 165.232.96.26
Yag unendee haldwar awaad 19-21 honog deer ilerne gej bhgui ee.Hunii darhlaa saindaa l 3-7 honog lbarina shtee.Teheer tusgaarlahdaj bhdaa l haldwar awaad bsan bna ..Uuniig amkhaaraarai
Зочин 2020-11-26 66.181.161.127
Шинжлэх ухааны хэллэгт нэгдахин гэж ярьдаггүй 2дахин эсвэл 100 хувь гэж хэлдгийг тэнэг сэтгүүлчид ойлгоосой.жишээ 1000 долларыг нэг дахин гэвэл 1000ыг нэгээр үржүүлвэл1000 л гарна .харин хоёр дахин гэвэл 2000 доллар болно Үүнийг л нэг дахин гэж буоуж бичээд байна.
Зочин 2020-11-26 66.181.185.246
Хэ хэ жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн эмээ нь дээр гэдэг шиг өө ханиад хүрчхэж гээд ор мөргүй ардын уламжлалт аргаар эмчлээд ч байгаа юм бил үү ЭМЯ өөрсдөө ард иргэдийг тайван бай гэсэн мөртлөө бүх зүйл нь эсрэгээрээ хийгээд байх шиг
Зочин 2020-11-26 66.181.185.246
Манай ЭМЯ хууль хүчнийхнийг бамбай болгоод маш буруу уялдаа холбоогүй БҮДҮҮЛЭГ ажиллаж байгаа харагдах юм өөрийн гэсэн толгой оюун ухаангүй хүмүүс шиг монгол хүн биш юм шиг хэн нэгэн харь хүний заавраар яваад байгаа ч юм шиг
Эрүү Мэндийн Сайдыг огцруул!!! 2020-11-26 64.119.20.62
Эрүү Мэндийн Сайдыг огцруул!!!
Коронаг дотооддоо алдчихаад байхад мэргэжлийн салбарын алдаа гаргасан сайдыг ажлаас нь халахгүй байгаа нь ямар учир байна? Зориуд Монгол улсыг дампууруулах бодлогыг явуулаад байгаа юм биш биз? 2020 оны 1 сард Монголд корона орж ирээгүй байхад сонгуульд зориулж, хий худлаа сүржигнэж хувийн хэвшлийн олон компаниудыг дампууруулах бодлого явуулсан. Өөрөр хэлбэл, хамаг нөөцөө цаг нь болоогүй байхад дэмий шавхсан. Яг үнэндээ дотооддоо халдвар алдсан яг өдийд л сургууль ц
Зочин 2020-11-26 66.181.189.158
Эхлээд нохой муурнуудаа идэх хэрэгтэй
Зочин 2020-11-26 103.57.95.206
Хавьтагчаа зарлаачээ сдакуудаа. Амьдрал ахуй хэцүүдлээ. Хавьтсан бол хавьтсан гээд хэлэлдээ. Оркууд
Зочин 2020-11-26 202.21.108.152
ЮУНД ИЧДЭГ ЮМ БОЛ
Зочин 2020-11-26 66.181.185.201
Учир байгаа ккк
Зочин 2020-11-26 43.242.243.112
uzeler zarimda ih muuhai alagag bie uneleh yaridag daa. ter hongoro l doo. odoo ene uzeler ih muuhai yum naachihsan uu naagal haylaa shdee. chi gerte yu hijina hongoro naira maira huuhen min deee.
сувилагч 2020-11-26 66.181.182.120
Хөсүт- ийн голомтынхоо талаар огт ярихгүй нөгөө муу жолооч, Энхсаран гд л явчих юмаа
Зочин 2020-11-26 43.242.243.112
ariuna abd chin uende nemergui ee. shal hudla saihan yum yarisan u ehleed ene uzeler odo tegbel bodit baidladaa dasah ehregtei. boldko ene uzeler chini tuhai danda saihan yum yariulsan talarhah heregtei.
Зочин 2020-11-26 43.242.243.112
zay ene udaa aab chin az tarahguine ee zarimdaa hudlaal yarisan uu bi mongo baibal unen heldinma.
Зочин 2020-11-26 66.181.183.166
2-3 HONOGIIN HUGATSAA UGUUD IREHGUI BOL BUGDIIG NI NEG SHUNU BARIVCLAAD TER YL MALAA UGUH HEREGTEI
ЗОЧИН 2020-11-26 66.181.176.169
ОРКУУД Л ЭМОЦИЙН ТОГЛОЛТ ҮЗЭЖ, КАРАОКЕД ОРОХ БИЗ. УХАМСАРГҮЙ ЮМНУУД
nimka 2020-11-26 43.242.243.112
3180 CBA hodooni porteroo end bitgi dabraarai. end or hamgaallat baidinmaa. 31 80 CBA mashin morgood zugtasan olj uguuch ee.
Зочин 2020-11-26 202.126.90.9
бүгдийн шатаа устга энэ хэдэн писдугаас болж 3 сая монгол үхэх үү тэр байр орцын шатаа заваан балиар юмнууд
Зочин 2020-11-26 103.26.193.188
Medeej tegne shd ee. tusgaarlahdaa hurtel shinjleh uhaanii undeslelgui, huniig zalhaah tseerluuleh mayagaar 21 honog ene ter geed eliireed bhaar chin medeej shd ee. Hen ch nuuna shd ee.
Зочин 2020-11-26 202.126.90.119
hyataduudad bayarlalaa. oiriin havitlaa nuusan novshnuudiig shorond hiie
10$ олоорой 2020-11-26 202.9.47.23
https://ref.moneyguru.co/Oyuka0821 линкээр бүртгүүлэн 10$ олоорой
Зочин 2020-11-26 202.21.108.13
ХАЛДВАР ТАРААГЧИДАД ЭРГИЙН ЯЛ ӨГӨӨД БАЙХ ХЭРЭГТЭЙ..
Зочин 2020-11-26 202.9.46.141
ЭМЯ мэдээлэл маш бүрхэг худал болоод бна өөрсдийгөө илчлэхээс эмээгээд. бүх хавьтлыг тогтоосон хяналтандаа авсан гээд бсан аль 7 хоногийн өмнө дутуу тогтоосон гэсэн үг үү
уншигч 2020-11-26 103.57.93.49
Олон улсаас нууц үе 14 хоног гээд байхад манай эрүүл мэндийнхэн заавал 28 хогог болгодог арай мухар сүсгийн байгаа юм биш үү
14 хоногоос илүү бол өөр хавьталаас эсхүл бохирдсон орчноос авлаа гэсэн үгбиш үү логикоор бодохход..
unshigch 2020-11-26 103.212.119.200
naad logikoo hosh…doo chih, huduunii ergui yum
w 2020-11-26 103.57.95.183
20dahi honog dree ilreed bgaa gsn bizde
Зочин 2020-11-26 103.26.193.188
Teneg mal mini 20 dohi honog deeree ilreegui. 21 honood garahad 3 han honog dutuu bsan hun deer uvchtei hun oruulaad ireheer haldvar avdiin baigaa biz dee. yu bolsoniig ni ch uaj oilgoogui baij hutsaj baih yum. huduunii ork chin jinhene chi bna daa
z 2020-11-26 103.57.95.183
chi uuruu ork malnaas dor yum b.a..teriig helleegvi bhad…
ййй 2020-11-26 139.5.219.12
СОНГУУЛЬД АШИГЛАДАГ ТУУЛАЙНУУД ЧИНЬ ӨВЧИН ТАРААГААД ЯВААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ЭРХЭМ УЛС ТӨРЧИД ӨӨ???
Зочин 2020-11-26 202.21.108.152
ХАХА ХАРДАЛТ
/*-*/ 2020-11-26 49.0.212.165
Гөлийсөн хулгайчууд
Зочин 2020-11-26 182.232.157.137
China g uzen ydaal muulaad baidag yag tsaga tulhaar China s uur bogino hugatsaand ahiuhan tuslah oron oldohgu de
zochin 2020-11-26 49.0.212.165
Тэр чинь сайндаа ч биш, зугуухан өөртөө татаж байгаа дотор газрын хүний ухаан байхгүй юу гэнэн тэнэг малаа