Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн долоо хоногт Сөүлд айлчилж, Өмнөд Солонгосын талтай хоёр орны дэвшилтэт хамтын ажиллагаа, бүс нутгийн зөрчил болон бусад олон улсын асуудлыг хэлэлцжээ. Хятадын Гадаад хэргийн сайдын хоёр өдрийн айлчлалаар дарга Ши Жиньпиний ойрын хугацаанд Өмнөд Солонгост хийх айлчлалыг хэлэлцсэн байна. Хятад болон Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нарын хамтарсан хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид Ши Жиньпинийг энэ 2020 ондоо багтаж айлчлах эсэхийг тодруулжээ. Асуултад Ван И хариулахдаа хоёр тал айлчлалыг зохион байгуулахаар ажиллаж байна хэмээжээ.
Өмнө нь Хятадын дарга Ши Жиньпин энэ оны эхээр Өмнөд Солонгост айлчлахаар төлөвлөж байсан ч Covid-19 цар тахлаас болж тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.
Хятад болон Өмнөд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой ирэх 2022 онд болно.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ