ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нь гэрлэлтээс гадуур 17 настай бутач охинтой гэх мэдээллийг Оросын эрэн сурвалжлах “Проект” сайтад мэдээлжээ. Тус сайтад мэдээлснээр Санкт-Петербургийн тэрбумтаны охин болох Елизавета Владимировна Кривоногих нь Путинтай тун адилхан гэнэ.
Түүний ээж Светлана Кривоногих нь Россия банкны багахан хувьцааг эзэмшдэг компаниас хувь хүртдэг нэгэн аж. Тус компани нь Оросын улс төрийн элитүүдтэй холбоотой бөгөөд 2014 онд Крым хойг Украинаас салж, ОХУ-д нэгдсэнээс болж, Барууны хоригт орсон. “Проект” сайтын тооцоолсноор Кривоногих гэр бүлийн Москва, Санкт-Петербург болон Сочи дахь бизнес, үл хөдлөхийн үнэлгээ нийтдээ 7.7 тэрбум рубль буюу ойролцоогоор 102 сая ам.доллар аж.
Елизаветагийн төрсний гэрчилгээ болон бусад бичиг баримтын хуулбараас үзвэл түүнийг эцэг Кривоногихоор биш эх Владимировнагаар овоглосон байжээ. Түүнчлэн царай таних технологиор тэднийг хооронд нь харьцуулахад Елизавета нь Путинтай 70.44 хувь төстэй гарчээ. Хэрэв уг технологиор харьцуулсан зураг нь 75 хувь таарвал нэг хүн гэж үздэг байна.




Елизавета 2003 онд төрсөн ба сүүлийн сүүлийн хэдэн жил өөр овгоор овоглон амьдарч байжээ. Түүнчлэн тэрбээр цахим сүлжээн дэх өөр овогтой хаягийнхаа царай гарсан бүх зургаа устгасан аж.
Путин ОХУ-ын Ерөнхийлөгч болохоос өмнө 1990-ээд онд Светланатай харилцаатай байсан хэмээн нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлжээ. Тэдний харилцаа сүүлийн 10 жилийн дотор төгсгөл болсон аж. Светлана нь нийтийн орон сууцанд амьдардаг, цэвэрлэгч хийдэг байсан ч удалгүй Санкт-Петербургийн элит орон сууцанд нүүн амьдрах болсон аж.
Путин 2013 онд эхнэрээсээ салсан ба хоёр охинтой.
Эх сурвалж: Moscow Times
Зочин 2020-11-26 66.181.187.228
Йимэрхүү юм хорвоогоор нэг тэгээд энэ хэнд хэрэгтэй юм.. бид мэдээд яах юм
Зочин 2020-11-26 122.201.23.122
ЯАДАГ ЮМ БЭ. ХАРИН Ч ПУТИН ШИГ ХҮНИЙ ХҮҮХЭД ОЛОН БАЙХ НЬ ЗҮГЭЭР
zochin 2020-11-26 203.91.115.54
yanaa barigdtsan yum uu. buur sanaa zovchloo
zochin 2020-11-26 49.0.212.165
Юун баригдах, ил тод болоод Путины авгай нь хүртэл хаяад явцан. Путин тэр нууц хүүхэддээ хөрөнгө капитал тасалж өгсөн
бөбөөчин 2020-11-26 49.0.212.165
Өөр авгайг хүүхэдтэй болтол нь тав тухтай гусахыг бодоход мөн ч гоё гусалцдаг байсан ажгуу
т1 сэтгүүлч 2020-11-26 64.119.24.129
мундаг аавтай охин байна тэгээд яг яах гээд байгаан хэнд ч хэрэгтэй мэдээ юм бүү мэд
Зочин 2020-11-26 212.95.5.192
Мундаг аав ч гэх шиг
Зочин 2020-11-26 43.242.243.159
Путин очиж очиж цэвэрлэгч шаагаад хүүхэдтэй болов гэж дээ
Зочин 2020-11-26 103.10.21.23
нууц охин гээч. бутач гэдэг чинь эцэг нь мэдэгдэхгүй хүнийг хэлдэг биз дээ
Zochin 2020-11-26 202.131.225.197
Ene chine 17 bish 27-tai ymshig ovortoil ym bnshdee
Зочин 2020-11-26 117.111.2.58
бутач гэж эцэггүй хүүхдийг хэлнэ нуувар охин гэж бич
/*-*/ 2020-11-26 49.0.212.165
Үнэн
Зочин 2020-11-26 66.181.187.29
Бутач гэдэг чинь эцэггүй хүнийг хэлдэг юм шүү дээ.
Зочин 2020-11-26 103.212.119.139
Мөнхийн удирдагч гэж хэзээд байдаггүй гэдгийг эдгээр нөхдүүд ойлгоогүй л яваа бололтой
Зочин 2020-11-26 202.55.188.108
Энд бутач гэж ярихгүй. Нуувар охинтой.
Зочин 2020-11-26 202.21.108.158
Хэнд хамаатай юм.Манай дээгүүрхи хэд б**в шоовоо тавиад эднээс л дор байгаа ш дээ.
Зочин 2020-11-26 66.181.182.246
Хэн хэнтэй амьдрах ямар хүүхэдтэй байх мань мэтэд ямар хамаа байна өөрснийгөө бод хичээ
Вера 2020-11-26 66.181.191.205
Ёстой хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа.
Зочин 2020-11-26 202.9.46.89
Энэ хэнд хэрэгтэй мэдээ вэ? Сэтгүүлчдийн бөгсний бузарыг бичвэл бас нийлээд олон хуудас бичигдэх л байх шүү.
Зочин 2020-11-26 103.212.116.70
Энд сэтгүүлч ямар хамаатай юм бэ? Проект гэдэг байгууллагын бичсэнийг л нэг хүн орчуулж гаргасан байна шүү дээ.
Зочин 2020-11-26 202.9.46.31
монголоор дүүрэн бутачтай байж бусдын бутач эсэхийг анзаарахтайгаа бас. та нарын аав ээж ч бутач байж магадгүй шүү.
Зочин 2020-11-26 103.212.116.50
танай Путинийг 2021 онд зайлуулнаа
goxgox 2020-11-26 202.9.46.31
Orosiin surug tagnuul ali heduine chinii hayag, ner usiig todruulchihsan bna, chamaig 2021 onoos umnu yu ah baih,