ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нь гэрлэлтээс гадуур 17 настай бутач охинтой гэх мэдээллийг Оросын эрэн сурвалжлах “Проект” сайтад мэдээлжээ. Тус сайтад мэдээлснээр Санкт-Петербургийн тэрбумтаны охин болох Елизавета Владимировна Кривоногих нь Путинтай тун адилхан гэнэ.
Түүний ээж Светлана Кривоногих нь Россия банкны багахан хувьцааг эзэмшдэг компаниас хувь хүртдэг нэгэн аж. Тус компани нь Оросын улс төрийн элитүүдтэй холбоотой бөгөөд 2014 онд Крым хойг Украинаас салж, ОХУ-д нэгдсэнээс болж, Барууны хоригт орсон. “Проект” сайтын тооцоолсноор Кривоногих гэр бүлийн Москва, Санкт-Петербург болон Сочи дахь бизнес, үл хөдлөхийн үнэлгээ нийтдээ 7.7 тэрбум рубль буюу ойролцоогоор 102 сая ам.доллар аж.
Елизаветагийн төрсний гэрчилгээ болон бусад бичиг баримтын хуулбараас үзвэл түүнийг эцэг Кривоногихоор биш эх Владимировнагаар овоглосон байжээ. Түүнчлэн царай таних технологиор тэднийг хооронд нь харьцуулахад Елизавета нь Путинтай 70.44 хувь төстэй гарчээ. Хэрэв уг технологиор харьцуулсан зураг нь 75 хувь таарвал нэг хүн гэж үздэг байна.
Елизавета 2003 онд төрсөн ба сүүлийн сүүлийн хэдэн жил өөр овгоор овоглон амьдарч байжээ. Түүнчлэн тэрбээр цахим сүлжээн дэх өөр овогтой хаягийнхаа царай гарсан бүх зургаа устгасан аж.
Путин ОХУ-ын Ерөнхийлөгч болохоос өмнө 1990-ээд онд Светланатай харилцаатай байсан хэмээн нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлжээ. Тэдний харилцаа сүүлийн 10 жилийн дотор төгсгөл болсон аж. Светлана нь нийтийн орон сууцанд амьдардаг, цэвэрлэгч хийдэг байсан ч удалгүй Санкт-Петербургийн элит орон сууцанд нүүн амьдрах болсон аж.
Путин 2013 онд эхнэрээсээ салсан ба хоёр охинтой.
Эх сурвалж: Moscow Times
Холбоотой мэдээ