Хөл хориог гурван сараар сунгавал хагас сая ажлын байр устана | News.MN

Хөл хориог гурван сараар сунгавал хагас сая ажлын байр устана

Хөл хориог гурван сараар сунгавал хагас сая ажлын байр устана

Хөл хориог гурван сараар сунгавал хагас сая ажлын байр устана

Засгийн газар, Улсын онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы хатуу дэглэм тогтоогоод байна. Энэ хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 1-нд дуусах ба үргэлжлүүлэн сунгах эсэхийг УОК-оос  энэ долоо хоногт шийдвэрлэх юм. Тэгвэл хөл хорио тогтоосноос хойш аж ахуй нэгжүүдийн нөхцөл байдалд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим / МҮХАҮТ /-аас судалгаа явуулсан байна. Энэхүү судалгааны дүнг өнөөдөр /2020.11.26/ цахимаар танилцуулав.

Хөл хорионы үед энэ сарын 12-ноос арванхоёрдугаар сарын 1-н хүртэл бизнес эрхлэгчид 152,900 ажлын байрыг цомхотгожээ. Хэрэв хөл хориог дахин нэг сараар буюу энэ оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгавал 432,600 ажлын байр цомхотгох тооцоо байна. Хэрэв гурван сараар буюу хөл хориог  2021 оны гуравдугаар сар хүртэл сунгавал 505,060 ажлын байр цомхотголд орох нь. Бизнес эрхлэгчдийн хувьд хөл хорионы улмаас хоёр аж ахуй нэгж тутмын нэг нь сарын нөөцтэй ба урсгал зардлаа гаргаж чадна, ажлын байр, цалинг хадгалж чадна хэмээн хариулжээ. Харин хөл хорионд аялал жуулчлал, барилга, хөнгөн үйлдвэрийн салбар covid-19 цар тахлын нөлөөнд хамгийн их өртөж, хүнд тусч буйг судлаачид хэлэв.

ИРГЭД ГЭРЭЭСЭЭ ГАРАЛГҮЙ ДАХИН НЭГ САР АМЬДРАХ БОЛОМЖГҮЙ

Өнөөдрийн байдлаар нийт 21 салбарын 667 төрлийн 855 мянга 253 ажлын байр буюу нийт ажлын байрны 74.5 хувь хаалттай байна. Энэ үед 855 мянган хүн ажилгүй, өдөрт 755 тэрбум орлого  тасалдаж буйг МҮХАҮТ-аас тодотгов. Хөл хорионы үед covid-19 халдварын цар тахлын нөлөөнд дундаж давхаргынхан хамгийн их өртөж, хохирчээ.

Засгийн газар, Улсын онцгой комисс  эмзэг бүлгийн иргэдэд илүү анхаарснаар дундаж давхаргын хувиараа хөдөлмөр эрхлэгчид, өдрийн орлогоор амьдарч буй хүмүүсийн асуудал орхигдож буйг судлаачид хэллээ.

Нийт хүн ам 3,6 сая гэж тооцвол  1,1 сая нь хүүхдийн мөнгө, 350 мянган хүн тэтгэвэр, 94 мянган хүн тэтгэмж, 200 гаруй мянган ямар нэгэн байдлаар халамж авдаг гэх тоо байна. Гэтэл үлдсэн 850 гаруй мянган хүний ажлын байр, орлого тодорхой хэмжээгээр тасалдаж байна тооцоог МҮХАҮТ гаргажээ. Хэрэв хөл хориог арванхоёрдугаар сарын 1-ээс үе шаттайгаар сунгах тохиолдолд иргэд гэрээсээ гаралгүй нэг сар амьдрахад хүндхэн нөхцөл байдал үүсэх эрсдэлтэйг сануулав.

Засгийн газар, УОК-оос тооцоо судалгаагүй иргэдийг бүтэн сар гэрээсээ гарахгүй амьдар гэдэг нь ямар ч боломжгүй гэдгийг МҮХАҮТ онцолсон юм. Хөл хориог дахин  нэг сараар сунгасан тохиолдолд татварын орлого, улсын төсөв тасарч, иргэд бэлэн мөнгөгүй болох тул аж ахуй нэгжүүдийн хариуцлагыг нэмэх замаар дөрвөн үе шаттайгаар ажлын байрыг нээж, эдийн засгаа дэмжих боломжтой хэмээн үзэв.

МҮХАҮТ-аас арванхоёрдугаар сарын 1-нээс ажлын байрыг дөрвөн үе шаттайгаар нээх саналыг гаргаад байна. Эхний ээлжид ноос ноолуурын салбар, уул уурхайн бус экспортыг нээх, барилга болон зайнаас ажиллах салбаруудын үйл ажиллагааг нээснээр 50 мянган хүн хөдөлгөөнд оролцох тооцоо гарчээ. Мөн тодорхой хэсэг нь цөөн тоогоор ажиллаж болох ажлын байрыг нээснээр 200 мянган ажлын байрыг нээх боломжтой юм байна.

Цар тахлын нөлөөгөөр Монголбанк мөнгөний бодлогын хүүг өмнө нь хоёр хувиар бууруулахад арилжааны банкуудын зээл нэг их наядаар хумигджээ. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг зарласнаас хойш өнгөрсөн арван сарын хугацаанд бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдийн 75 хувь нь арилжааны банкуудаас зээл авч чадаагүй тул мөнгөний бодлогын хүүг бууруулсан ч үр дүнгээ өгөөгүй байна.

МҮХАҮТ-аас цахим судалгааны дүнг танилцуулах үеэр хөл хорионы үед аж ахуй нэгж, иргэдэд үүсч буй хүндрэл бэрхшээлийн талаарх сэтгүүлчдийн асуултад дараах тодруулгыг өглөө.

АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨР, ЦАГДАА ОРОЛЦВОЛ НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРНЭ

-Хувиараа бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх тогтвортой байдлыг нь хангахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Цар тахлаас өмнө хувиараа бизнес эрхлэгчидтэй холбоотой судалгаа байгаагүй. Хөл хорио анх тогтоох үед аж ахуй нэгжүүдэд судалгааг хийж байсан. Хөл хорионы үед бусад улс орнуудын туршлагыг бизнесийн төрөл, салбаруудыг ангилж, хамгийн их эрсдэлд өртөх магадлалтай, олон жижиг ажлын байруудыг бий болгодог жижиг нэгж болох бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлдэг. Зээл болон хүүгээс чөлөөлөх гэх мэт. Тэгэхээр бизнес эрхлэгчид жижиг дунд хувиараа хөдөлмөр эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй. Өдрийн орлого, зээлтэй иргэдэд хөл хорио хүнд тусч байна.

 -Төв банк  мөнгөний бодлогын хүүг хэдэн хувиар бууруулж байж аж ахуй нэгжүүдэд бодит дэмжлэг болох вэ?

-Төв банк  мөнгөний бодлогын хүүг нийт дөрвөн хувиар буурууллаа. Гэвч  өмнөх хоёр хувийн бууралт үр дүнгээ өгөөгүй. Арилжааны банкууд бизнес эрхлэгчдэд зээл өгөхөөс болгоомжилсон нь нөлөөлсөн. Өнгөрсөн тавдугаар сарын судалгаагаар аж ахуй нэгжүүдийн 75 хувь нь арилжааны банкуудаас бизнесийн зээл хүссэн ч авч чадаагүй. Арилжааны банкууд эрсдэлээ тооцож зээл олгоогүй. Иймд зээлийн батлан даалтын санд төрийн оролцоо хэрэгтэй. Бусад улс орнуудын жишгийг харахад бизнес эрхлэгчдэд төр итгэл үзүүлдэг. Эсрэгээрээ уг асуудал Монголд орхигдсон байдаг. Тиймээс бизнес эрхлэгчид зээл авч чадаагүй, арилжааны банкууд нь эрсдэлээ тооцсон. Цаашид Монгол банк, Засгийн газар хамтран бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

-Хөл хорионы үед нийгмийн даатгалын шимтгэлээс   аж ахуй нэгж, татвар төлөгчдийг бүрэн чөлөөлөх ёстой юу. Эсвэл хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй юу?

-Компаниудын хувьд ажилчдын цалин, даатгал томоохон зардал болно. Мэдээж хөл хорионы улмаас үйл ажиллагаа хүндэрсэн аргагүй нөхцөлд энэ асуудлыг ярих хэрэгтэй. Гэхдээ аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээж, ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн урсгалыг нэмэгдүүлэх шаардлага байна. Мөн НӨАТ-ын 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулснаар бизнес эрхлэгчид татварыг нуун дарагдуулах, аж ахуй нэгжүүдэд ирэх дарамт  багасна. Орлогынхоо  10 хувийг НӨАТ-д төлнө гэдэг нь өөрөө маш их дарамт юм. Хэрэв НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгосноор аж ахуй нэгжүүд татвараа нуун дарагдуулах ч шаардлагагүй.

-Хөл хориог цаашид 14 хоногоор сунгавал хэчнээн хүн ажлын байраа алдаж, орлогогүй болох вэ?

– Өнөөдрийн байдлаар нийт судалгаанд оролцогчдын 25 хувь нь ажилчдаа чөлөөлсөн. Мөн 3000 гаруй компани 7600 хүнийг халжээ. Энэ хугацаанд 150 мянган хүн цалингаа авч чадахгүй байна. Хэрэв хөл хорио үргэлжилбэл цалингаа авч чадахгүй хүний тоо 430 мянга болж өснө. Одоогоор 54 хувь нь огт орлогогүй байна. Энэ байдал хөл хориог сунгасан үед  нэг сарын дотор 60 болж өсөх тооцоо байна. Хэдийгээр нийт 90 мянган аж ахуй нэгжийн тухай ярьж буй асуудал ч цаана нь иргэдийн амьдрал хөндөгдөж байна. Цаашилбал, төрийн албан хаагчдын цалин, улсын төсвийн асуудал ч нягт холбоотой. Тэгэхээр гинжин хэлхээс тасрах гээд байна.

-Эдийн засгаа дэмжихийн тулд валютын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагтай гэдгийг хэлж байна. Хөл хорионы үед том төслүүдээ хөдөлгөх шаардлагатай юу?

-Энэ цаг үед экспортын орлогоо алдахгүй байх ёстой. Ноос ноолуурын салбар, бусад экспорт зогссон. Хүнсний ургамал, ноос ноолуурын экспортыг нээснээр бид  экспортын орлогоо нээнэ.  Хөл хорионы үеэр төр, хувийн хэвшил, иргэд нь тус тусдаа мэт ажиглагдаж байна. Угтаа бол бүхэлдээ нэгдэж байж хямралыг даван туулна. Том төслүүдээ хөдөлгөж, гаднын хөрөнгө оруулагчдыг татсанаар бид эдийн засгаа тэлнэ. Бидний тооцооллоор таван жилийн дотор ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой. Ноос ноолуур, усан хангамж, эрчим хүч зэрэг таван салбарыг дэмжснээр эдийн засагт өгөөжөө өгнө.

-Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн бүрт нэг сая төгрөг олгох санал гаргасан ч Засгийн газар дэмжээгүй. Ингэхдээ 200 мянган төгрөг бэлнээр, 800 мянган төгрөгийг бараа худалдан авах байдлаар иргэдэд олгосноор худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ гэж тооцсон. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосон тэг зогсолт 14 хоногоос дээш үргэлжилбэл иргэдэд зайлшгүй нэг сая төгрөг олгох ёстой. Одоогоор нийт 850 мянга гаруй ажлын байр зогссон байна. Энэ хэрээр хүмүүс ажилгүй байна. Хөл хориог сунгахаар болбол иргэн бүрт мөнгө өгөх хэрэгтэй.

-Хүнсний салбарын үйлдвэрлэл хэвийн ч түүхийн эдийн нийлүүлэлт зогссон гэх мэдээллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Ажлын байрыг үе шаттайгаар нээх ёстой. Ялангуяа, уул уурхайн бус экспортоо нээх хэрэгтэй. Тухайлбал, ноос ноолуурын экспортыг хааснаар гадаадын улс орнуудад гэрээний торгууль төлөх гэх мэт маш олон асуудал яригдна шүү дээ.

-Судалгаанд хамрагдсан  3000 гаруй аж ахуй нэгжийн  тухайд өндөр орлоготой байна. Гэтэл бага орлоготой аж ахуй нэгжүүд ч бас хүндхэн байдалд байгаа. Энэ талаар судалгаа бий юу?

-Судалгаанд оролцсон аж ахуй нэгжүүдийн 41 хувь нь 100 сая хүртэл орлоготой.  Үүнд, бага орлоготой аж ахуй нэгжүүд хамрагсдан. Тухайлбал, 13 хувь нь 13 хувь нь хувиараа бизнес эрхлэгчид, барилгын салбар есөн хувь буюу 300 компани, дотоод худалдааны 11 салбар судалгаанд оролцсон. Нийт ажиллагсдын 54 хувь нь 19 хүртэлх тооны ажилтантай. Бид бүх талын төлөөллүүдийг судалгаанд оролцуулсан. Цаашид хөл хориог сулруулж, эрүүл мэнд сахилга батаа баримталж, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Бизнес эрхлэгч 90 мянга аж ахуй нэгжийн удирдлагууд ажилтнууддаа зай барих, маск зүүх, агааржуулалтаа шийдэх замаар ажиллах боломжтой. Хэрэв эрүүл мэнд, сахилга баттай байж чадахгүй, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд  төр, цагдаа оролцвол хүнд нөхцөл байдал үүснэ.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

110 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-11-26 192.82.67.142

Бодитой бүхэн зохистой гэж германы философч Кант хэлсэн байдаг. Өвчин тахал гарах ёстой байгаад гарч байна гэсэн үг л дээ. 1960 оны үед Дорнод аймгийн зарим суманд оготно учиргүй үржиж өвс ургамалгүй улаан шороо байдаг болсон юм. Одоо бол тэнд тэр их хулгана алга болж өвс эргээд ургасан. Бодвол тахал гарч хулгана үхэж устсан байх. Тэрэн шиг энэ тахал тодорхой асуудлуудыг шийдвэрлэх зориулалттай зүйл байхөө. Бид яахав тахалд зохицсон амьдрал сонгох хэрэгтэй л дээ.

Avatar

Оюутан 2020-11-26 193.6.168.224

Ерөөсөө эдийн засаг ойлгодог хүмүүс огт алга. Энэ парламент-д сууж байгаа хүмүүс нь ямар ч мэдлэггүй юмаа. Мөнгөний бодлого, татварын бодлого хоёроороо эдийн засгаа авч үлдэх хэрэгтэй шдээ. Манай улс 'Зах Зээл'-ийн эдийн засагтай улс. Энэ утгаар засгийн газар ажил бүтээх бус хувь хүмүүс өөрсдөө ажлын байр бий болгодог. Эдгээр ААН-үүдийн татвараас хөнгөлөөд, хөл хорионы үед алдсан орлогийг буцаавал (ядахдаа 50%-ийг ч болтугай) эдгээр ААН-үүд ажлийн байраа авч үлдэж чадна. Энийг ойлгох хүн алгаа??

Avatar

Оюутан 2020-11-26 193.6.168.224

Үнэхээр тэнэг мал хүмүүс шүү нээрээ. Монгол хөгжихөд дахиад 20 жил. Бид хэд өөрсдөө 30, 40 хүрч байж Монгол арай тогтворжиж арай өөр засаглал тогтоно. Тэр хүртэл энэ МАНАН-тайгаа сайхан нөхөрлөөд хоногийн хоолоо арагцаалаад л амьдрана даа. Мөн ч их олон жил байна шүү. Ийм л болохоор хүмүүс Монголоос гарахын түйс болоод байгаа шд. Өөрсдийн амьдралын 20-30 жилийг хог дээр амьдрахгүйн тулд. Эргүү малнууд.

Avatar

Зочин 2020-11-26 64.119.26.250

Hagas say ajliin bairaa aldsan ni deer yum uu hagas say hynee aldsan ni deer yum uu? Hudaldaa aj yildveriin tanhimd Amartyvshind tatvar ugdug 500 kompani tatvaraa uguhuu bolichihno geel helchiheechdee! Tatvaraar ni shilen baishin barij dotood zardalaa tsalingaa tavina tanhimiin hed,ilyy garval shildeg 100 muu geed taraaj ugnu uur yu hiidegiin be hudaldaa aj yildveriin tanhimiinhan

Avatar

Хөл хориог сунгах хэрэгтэй 2020-11-26 138.197.178.152

Хөл хориог дараа жил хүртэл заавал сунгах хэрэгтэй. Хориог цуцалснаас болоод корона тусчихвал эдгэх гэж ХӨСҮТ-д 2 сар, эдгэсний дараа сувилалд хэдэн долоо хоног, сувиллын дараа гэрийн ажиглалт тандалтанд бас хэдэн долоо хоног байгаад өчнөөн сар нам хоригдоно шүү. Юун ажил, бизнес хийх манатай болно шүү. Жирийн монгол хүн тэрбумтан Доналд Трамп шиг корона тусаад коронагийн эсрэг биетийн коктэйл уугаад хурдан эдгээд ажилдаа орно гэж байхгүй шүү. Трампын уусан их үнэтэй коктэйл монголд байхгүй шүү.

Avatar

АРДЫН НАМ АРДЫН ЗАСАГ МАНДТУГАЙ, 2020-11-26 66.181.189.12

АРДЫН НАМ АРДЫН ЗАСАГ МАНДТУГАЙ, ҮХЭР МОНГОЛЧУУД ҮХТҮГЭЙ

Avatar

Ovun 2020-11-26 66.181.186.28

koronag emchilj bolj bna harin hamgiin ayultai virvs bol hvmvvsiin uhamsar teneglel vvniig l emch nar emchilj chadahgvi

Avatar

Хориог сунгаж мал сүргээ аврах хэрэгтэй 2020-11-26 138.197.178.152

Коронавирус нь хүнээс мал амьтанд ялангуяа үржүүлгийн булганд халдаад мутацид орж өөрчлөгдөөд буцаад хүмүүсийг халдварлуулж коронагийн вакциныг ямар ч үр дүнгүй болгох туйлын аюултай нөхцөл байдал үүссэн тул гадныхан үржүүлгийн булгаа хэдэн саяар нь устгалд оруулахаар болсон бна. Дани улс л гэхэд ирэх долоо хоногуудад багтаан 17 сая булгаа устгалд оруулахаар болсон байна. Хөл хориог сунгахгүй байснаар 70 сая малдаа коронавирус халдаагаад 70 сая малаа устгалд оруулахаар болвол бүрэн сүйрэл болно.

Avatar

Зочин 2020-11-26 64.119.20.204

Chi arxi shagladag uu. Eniig shalga

Avatar

зочин 2020-11-26 103.26.193.85

Хөл хориог дахиад 14 хоног сунгах байх аа, харин цаашаа бол сунгалтгүй, караоке, баар, ресторан, кино театр, олон нийтийг хамарсан арга хэмжээ, урлагийн тоглолт энэ тэр бол тодорхой угаасаа хөл хорио сунгахгүй байсан ч хаалттай л байна ш дээ, дахиж л эмоцидуулах, дэмбэрэлнямбуудуулах гээгүй юм бол, боломжтой бүхнийг гэрээс нь ажиллуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-11-26 64.119.24.65

Зэрэг нэмэхийн өмнө кинонд гардаг шиг еэвэнгийн нөгөө тал гэж мангартуулдаг шиг юм болж байна. Зээлийн хүүгээ яахын гэхээр бодлогын хүүгээ буулгацаншт гэх. Хойшлуулахгүймүү гэхээр ипотек хойшилцоншт гэх. Тэгээд цаашдаа яахын гэхээр 1 сая төгрөг өгөе гэх. Хүний амь нас гэхээр малаа аврая гэх. Төлөвлөгөө байнуу гэхээр одоо л хийж байна гэх. Бизнесүүдээ гэхээр халамж төрийн албан хаагчдаа гэх. Яаая даа байз

Avatar

Teneg 2020-11-26 83.185.40.92

Teneg eronhii saidtai oorsdoo Teneg yana daa yana

Avatar

Сунгах хэрэгтэй 2020-11-26 138.197.178.152

Корона тусвал эдгэлээ ч гэсэн биед нь өөрчлөлт гарч өвчтэй байх үеийнх нь шинж тэмдэг хадгалагдан үлдэж байна. Тиймээс хөл хориог сунгах хэрэгтэй. Тэвчээргүйтэж маяглаж байгаад мал сүрэгтээ корона халдаагаад мал сүргээ устгалд оруулчихвал ёстой жинхнээсээ турж үхэх болно шүү. Хөл хориогоо сунгаад ерөнхийлөгчийн санал болгосон 1 сая төгрөгийн эрхийн бичгийг өгөх хэрэгтэй. Дэлхийд 60 сая хүн халдвар аваад байна. Өдөрт 600 мянган хүн халдвар авч байна. Өдөрт 11 мянган хүн коронагаар үхэж байна.

Avatar

Зочин 2020-11-26 103.57.95.206

Ийм муйхар байгаа оноогүй тунхаглалын шинжтэй шийдвэр гаргадаг төр засагтай байгаа нөхцөлд үнэхээр айж байна. Сунгаал байдаг сунгаал байдаг 2021 оныг бүтэн хөл хорьж хаяаад өвчнөө дарсан ч юмгүй бүгд дампуурцан байхвийдээ. Сунгахыг ер эсэргүүцсэнгүй. Төр засаг нь хэлсэндээ байж чаддаггүй хулхи зальжин иргэддээ хамаг буруу булхай хүндийг нь тохоод үүрүүлээд зайлдагт л эргэлзээд байна. Шулуун шударга хэлсэн нь ягштал биелдэг хүндлүүштэй төр засагтай бол үнэхээр Ленинград байтугай тэсч чадна

Avatar

Заавал сунгах хэрэгтэй 2020-11-26 138.197.178.152

Дотоодод өвчин тархсан болохоор хөл хориог зогсоосон ч хүмүүс хүнсний биш худалдаа, үйлчилгээнд мөнгө төлөхгүй ээ. Хүмүүс өвчнөөс айгаад гадуур явахгүй, мөнгөө зөвхөн хоол хүнсэнд л зарцуулна. Иргэдээ, Хөл хориог дараа жил хүртэл сунгаад ерөнхийлөгчийн санал болгосон 1 сая төгрөгийн эрхийн бичгийг өгөхийг засгаас шаардацгаая. Цөөхөн хэдэн хөгшчүүлээ коронагаар алдчихвал цагаан сараар золгох хүнгүй болж зурагных нь өмнө зул асааж, хүрд эргүүлэх болно шүү. Коронагаар өдөрт 11 мянган хүн үхэж байна

Avatar

Зочин 2020-11-26 103.57.95.206

АНУ Европ тэгээд маниусаасаа мангар улсуудуу? Юм л бол ардчиллын үлгэр жишээ гээд АНУ АНУ гээд үхчих гээд байдаг яасан. ОХУ хөл хорио тогтоохдоо иргэддээ дэмжлэг өгсөн биздээ. Хятад хорисон боосон тэгж байж дарж авсан гэхийн. Цэрэг цагдаагийн хүчээр жинхэнэ lockdown хийхдээ иргэддээ мөнгө өгсөн биздээ энэ чин. Жирийн дундаж хятад иргэд 1 сая долларын хадгаламжтай байна хө цаана чин. Хааж боохыг нь жишээ болгочоод дэмжлэг тусламжийг таг орхихын

Avatar

Зочин 2020-11-26 66.181.189.158

Өлсөж үхсэн хүмүүсээ булах нүх хэрэгтэй

Avatar

Zass 2020-11-26 66.181.161.3

Yun sungah vee lalruudaa

Avatar

Хөл хориог сунгах хэрэгтэй 2020-11-26 138.197.178.152

АНУ, европ хөл хориогоо сунгахгүй байснаар одоо өдөрт 11 мянган хүн үхэж байна. Өдөрт халдвар авч байгаа 600 мянган хүнийг багтаах эмнэлэг байхгүй болохоороо гэртээ тайван бай гэхээс өөрийг хэлж чадахгүй байна. Хөл хориог цуцлаад өг гэж гуйх нь буруу юм аа. Харин хөл хориогоо дараа жил хүртэл сунгаад ерөнхийлөгчийн санал болгосон 1 сая төгрөгийн эрхийг шаардах хэрэгтэй. Өвчин улам тархаад цөөхөн хэдэн хөгшчүүлээ үхүүлчихвэл цагаан сараар золгох ч хүнгүй зул асаагаад хүрд эргүүлээд сууж байх вий.

Avatar

Сунгах хэрэгтэй 2020-11-26 138.197.178.152

Хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, худалдааны бизнес л ашигтай ажиллаж байна. Бусад бизнес бүгд ямар ч орлогогүй байна. Үхань хотод хатуу хөл хорио тогтоосны хүчинд одоо Хятад улс тахлыг хяналтдаа авсан байна. Одоо дэлхийд 1 өдөрт 600 мянган хүн халдвар авч байна, 1 өдөрт 11 мянган хүн коронагаар үхэж байна. Энэ үхэж байгаа хүмүүс коронагийн шинж тэмдэг илэрснээс хойш дунджаар 18 хоноод үхэж байна. Зовлонгийн түргэн нь дээр. Хориог сунгаад өвчнийг нам дарж, бүрэн хяналтдаа авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-11-26 66.181.161.3

Yugaa h*****d bgaa p***a vee

Avatar

tulga 2020-11-26 43.242.243.112

31 80 CBA ulaanbaatar hotod gartsan der hun dairaad zugtaasan medeelel abnaa. chi aytaihan baigarai ebgui shuu.

Avatar

10$ олоорой 2020-11-26 202.9.47.23

https://ref.moneyguru.co/Oyuka0821 линкээр бүртгүүлэн 10$ олоорой

Avatar

би 2020-11-26 124.102.181.216

100% санал нэг бна!!!

Avatar

Иргэн 2020-11-26 103.26.194.41

Хөл хориог 12-р сарын 1-нээс аажмаарсулруулахыг дэмжиж байна.Харин иргэд гадаа гудамжинд гарахдаа маскаа зүүгээд бусад шаардлагатай журамыг сахих, сахихыг шаардах нь зүйтэй. Ер нь хотод ковидын халдвар тарсан тул хүмүүс их л сэрэмжлэх болсон нь нийтэд мэдрэгдэж байна.

Avatar

Horiogoo tsutsal 2020-11-26 122.201.22.16

Baar tsengeen uzver uilchilgeegee haagaad horio tseeree tavih heregtei jijig dund bussines uildverlegchid dampuurlaa. Shal hereggui virusees aij uheh gej baigaa yum shig survive eseh uls n gertee uursdiiguu horino biz.

Avatar

Битгий инээд хүргээд бай . 2020-11-26 192.82.67.171

Бүү донгос доо . 12 сарын 1 нээс өмнө энэ муу новшийн хоригоо цуцал аа . 15 хоног хоригдлоо . Энэ олон хүмүүсийн ажил цаг хугацаа өр зээлээр тоглолоо . Тусгаарлалтаас гараад 14 хоног гэртээ байхыг ямар мал нь болиулдаг байнаа . Нэн даруй хориогоо цуцал аа .

Avatar

Зочин 2020-11-26 202.21.108.13

ХОРИГДЛОО ГЭЭД ТУРААЖ ҮХЧИХГҮЙ ШҮҮ ДЭЭ…ӨВЧИН ТАРААГААД ӨВДӨӨД ЭМЧҮҮЛЭХ ДЭЭ ХЭДЭН САР ХОРИГДОНО ШҮҮ ДЭЭ..СОЛИОРСОН ЮМ НИЙТЛЭЖ БАЙХДАА ИЧИХГҮЙ БАЙНА УУ? ЭНЭ МУУСАЙН б**с УХАГЧ СЭТГҮҮЛЧ …

Avatar

Зочин 2020-11-26 202.21.108.13

ОРИГДЛОО ГЭЭД ТУРААЖ ҮХЧИХГҮЙ ШҮҮ ДЭЭ…ӨВЧИН ТАРААГААД ӨВДӨӨД ЭМЧҮҮЛЭХ ДЭЭ ХЭДЭН САР ХОРИГДОНО ШҮҮ ДЭЭ..СОЛИОРСОН ЮМ НИЙТЛЭЖ БАЙХДАА ИЧИХГҮЙ БАЙНА УУ? ЭНЭ МУУСАЙН УХААНМУУТ СЭТГҮҮЛЧ …

Avatar

Зочин 2020-11-26 202.21.108.13

ОРИГДЛОО ГЭЭД ТУРААЖ ҮХЧИХГҮЙ ШҮҮ ДЭЭ…ӨВЧИН ТАРААГААД ӨВДӨӨД ЭМЧҮҮЛЭХ ДЭЭ ХЭДЭН САР ХОРИГДОНО ШҮҮ ДЭЭ..СОЛИОРСОН ЮМ НИЙТЛЭЖ БАЙХДАА ИЧИХГҮЙ БАЙНА УУ? ЭНЭ МУУСАЙН УХАГЧ СЭТГҮҮЛЧ …

Avatar

/*-*/ 2020-11-26 49.0.212.165

Хөл хориогоо дахиад хэд хоног (5-аас 10 хоног) сунгасан нь дээр дээ. Эдийн засаг, ажилгүйдэл, орлогогүйдэл бол одоо нэгэнт шаварт унаад хутгалдсан. Шаварт хөлөө дүрвэл дүрсэн шиг дүрж аваад, короногаа эхлээд барьж хазаарласан нь дээр

Avatar

Одоо болсон . 2020-11-26 192.82.67.171

Одоо болсоон . 15 хоног хангалттай хоригдлоо тамлууллаа . Ингэж олон хоноход хумихгүй юугаа хийхэв дээ .

Avatar

зочин 2020-11-26 66.181.185.45

Монголчууд хөрөнгө мөнгөтэй байхын тулд юуны өмнө эрүүл, амьд байх хэрэгтэй. Иймд дэлхий дахинд халдварт өвчин тархаж, дотоодод энэ өвчин тархаж, өдөр бүр короновирустэй иргэд нэмэгдэж байхад бүх нийтийн бэлэн байдлыг сунгах нь зөв шүү дээ. Энэ үед Монголын төр нь ухаалаг шийдвэр гаргаж, иргэд нь дүрэм журмыг дагаж мөрдөх хэрэгтэй байна. Хатуу хорио тавьсанаар энэ өвчнийг давж гарах боломжтойг иргэд ухаарах хэрэгтэй. Эрүүл байж ажиллаж, амьдарна. Хатуу хориог сулруулах боломжгүй байна шүү.

Avatar

Донгос 2020-11-26 192.82.67.171

12 сарын 1 нээс өмнө нэн даруй цуцалаа . Юун сунгах бээ . Тэгээд үз л дээ . 15 хоног ажилгүй хоригдлоо . Одоо болноо .

Avatar

zochin 2020-11-26 122.201.24.154

AN – YNKHAN IIM BOLOKH CH BAYSAN UWCHNIIG KHYAZGAARLAAD AWIYA GEKHIIN OROND ZASGIIN KHIIJ ARD OLNOO UWCHNUUS KHAMGAALAKH ARGA KHEMJEEG SULRUULAKH TALAAR L YUM BODOOD BAYNAA DAA

Avatar

zochin 2020-11-26 58.109.221.157

Ajilgui ch gesen manaid gaigui amidraad baij boldog Uur haana ch tegej chadahgui

Avatar

AN 2020-11-26 66.181.161.38

Niigmiin halamj havtgairsnii shinj. End jijnig dund busines erhlegch ulsiin tusviig chireltsej yavdag heseg ni hetsuu baidald baina.

Avatar

Tatvar tulugch 2020-11-26 122.201.22.16

ajilgui amidralgui nigmiin iluudel 30 huvi deer turiin alban haagchid bidnii tuldug tatvaraar tejeegddeg yum bid dampuurval chi ch ulsuj uhne. 80 huviin shinj temdeggui zuvhun chihriin shijin zurh sudasnii emgegtei hund shinj temdeg ilerch jild engiin tomuunaas tsuun toonii hunii amiig avch oddog neg muu virusiig dalimduulj tatvar tulugch bidnii mungiig deer n gadnaas baahan zeel tuslamj avch tsutsaltsgaaj baigaag harahgui bna uu

Avatar

zochin 2020-11-26 58.109.221.157

Ehleed bugd amid baigaad daraa ni ajlaa hiine shuu

Avatar

Зочин 2020-11-26 192.82.74.58

Ehleed hooltoi eruul baij uvchin avahgui shd

Avatar

Зочин 2020-11-26 103.57.95.206

Энэ халамжынхан төрийн албаныхан бүр саагиж байнаа ккк. Дараа жил гэхэд ихэнх бичил ждү эрхлэгчид халамж хүртэгсэд төрийн албан хаагчид болцгооцон байна. Тэр үед нь бүтэн жил хөл хориогоо тогтоосон ч болноо. Тэр болтол халамжид хамрагдах төрийн албанд орох гээд гарах ажил байна хөгшөөн аайн

Avatar

Бусад орнуудад сая саяар л ажлын байраа алдаж байна 2020-11-26 139.5.218.90

Цөөхөн хүн амтай Монголд эрүүл байх, иргэдээ хамгаалах хамгаас чухал

Хөл хорихоос өөр гарцгүй.

Хөрш Хятад хатуу хөл хориогоор л давсан.

Хятад улсыг хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хорио тогтоосон гэж уншиж л байсан.

Avatar

Зочиг 2020-11-26 122.201.22.43

Тийм шүз манайд бачлага бүтээдэг ажлын баыр бнуу. Гэртээ эрүүл шүү хэвтэж бай.

Avatar

Tugsuu bn 2020-11-26 202.126.90.1

Hytad tom huchtei ediin zasagtai uls ** ee manaih tesehgui

Avatar

Зочин 2020-11-26 192.82.78.30

Одоо хорио цээрийн хоригийг зогсоож, халдварын тархалтыг ихсэгвэл, хорио цээр дахин тогтоох боломжгүй, үр дүн ч өхгүй, хүмүүс хэдэн мянгаараа үргэдэхэд хүрэх юм биш үү. Үүний хариуцлагыг Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хариуцах юм уу. Үүний өмнө ийм байдлаар, олон хүмүүс,байгууллага, төрийнхэнд шахалт дарамт үзүүлсээр байгаад, саяын энэ халварыг тараах нөхцөл боломжийг бүрдүүлсэн шүү. Хорио цээрийг дахин сунгаж, цөөн хэд хоног тэвчихийг бодвол яасан юм бэ. Намжих болоогүй л байна даа

Avatar

Хмм 2020-11-26 64.119.24.41

Монголчууд яагаад ийм ухамсар дорой юм болоо. Сунгавал тэмцэнэ гэд л нэг нь үгээ хэлээд үзэл бодлоо илэрхийлэхээр комментоороо барьж идэх гэд л нэгнээ хараагаад л энэ комментуудыг унших ч юм биш. Одоогоор ковид туссан хүний тоо өсөж байгаа биш буурч байгаа учраас буурч байгаа дээр олрон нийт гарч гүйж улам дэгдээлгүй зүгээр л 7-14хоног жоохон л тэсчих л дээ.
Тэгээд тэслээ гэхэд дахиж нэмэгдэж дотоодын халдвар бүүр 0 өолох магадлалтай шүү. Харин багасаж ядаж байхад дахиад задгайрчвал бүүр хэцүү

Avatar

Иргэн 2020-11-26 122.201.21.38

Монголчууд чинь айлд очоод хоол идэхээсээ ичдэггүй, ихэнхи нь ажилгүй, хэн нэгнийдээ хоргодож амьдардаг. Мөнгө, бие дааж амьлрахын үнэ цэнийг мэдэхгүй блхр хэдэн сараар суусан ч амьдраад сурчихсан. Угаасаа залхуу, хувиа бодогчид. Троллууд, халамжийнхан барьж идэх гэж байгаа вм

Avatar

Зочин 2020-11-26 103.57.95.206

Чи өөрөө л тэснэ үү. Бусад нь чадахгүй. Хадгаламжаа иддэгсэнжүү халамжаа иддэгсэнжүү хамаа алга

Avatar

Зочин 2020-11-26 64.119.16.227

Энэ сунгасан нь зөв гэж бичээд байгаа хүмүүст хэлэхэд та нар халамжийнхан уу?Хэрэвээ сунгачихвал та нар ч хүнд байдал орно уу.Бид нарын олсон орлогоос та нарыг тэжээж байгааг ойлгох хэрэгтэй Сүүлдээ та нарт ч өгөх мөнгөгүй болно шүү.

Avatar

Зочин 2020-11-26 66.181.189.158

Хөл хорио сунгах нь эрсдэлтэй, Өлсгөлөн хүмүүс бослого гаргаж мэднэ , тэгэхээр эхлээд маш том шорон барих хэрэгтэй, дотроо 1 сая хүн багтахаар , тэгэхгүй бол дэлгүүр , банк энэ тэр дээрэмдээд эхлэнэ ш дээ, тэгээд цагдаа нараа буугаар хангах хэрэгтэй, эцэст нь энэ бүгдийг хэрэгжүүлсний дараа хөл хорио сунгах нь зөв

Avatar

Зочин 2020-11-26 103.57.95.206

Гурвалжин нүхрүү дөрвөлжин мод чихэх гэж үзэж байгаам шиг 23 шийдвэр. Үүнээс улбаалсан арга ядсан зохион байгуулалтын арга хэмжээнүүд. Амиа бодсон хариуцлагаас мултрах гэсэн зальжин асуулт хариултын хурлууд. Үзээд өгөе гэсэн ч юу ч байхгүй ү****ц төрийн албаныхан. Нэгмөсөн социалист улсаа гээд зарлачих. Гадагшаа цагаачлахад амар байна. Өөх ч биш булчирхай ч биш байснаас

Avatar

Зочин 2020-11-26 103.57.95.206

Дүүрэг аймгуудынхаа хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүдээ одоо ажиллагаанд оруулаа. Бүртгээл байдаг бүртгээл байдаг тэр бүртгэлээс цугларсан дата гаа худалдаа аж үйлдвэрийн тэнхим шигээ ашиглаад анализ хийгээд бичил жижиг бизнесүүд өрхийн өдрийн орлоготойг нь дэмжилдээ. Өгөгдөл дата гаа зөвхөн татвар мэргэжлийн хяналтаар айлгахад ашигладаг байж болохгүйшт

Avatar

/*-*/ 2020-11-26 49.0.212.165

Хөл хориог дахин хэд хоногоор сунгах нь зөв, халдвараа эхлээд найдвартай атгаж авсан нь яаж ч бодсон дээр шүү

Avatar

Зочин 2020-11-26 103.57.95.206

Fuck off

Avatar

Зочин 2020-11-26 66.181.161.108

х** малаа

Avatar

болдоо 2020-11-26 202.126.89.196

чи сунга далдаак аа ….

Avatar

ИРГЭН 2020-11-26 139.5.219.205

ДЭЛХИЙН ЖИШИГ ГЭВЭЛ КОРОНООТОЙГОО ТЭМЦЭЖ БАЙГАА БАС ЭДИЙН ЗАСГАА ЭРГЭЛДҮҮЛЖ БАЙНА. МАНАЙ МОНГОЛЧУУД КАПИТАЛИЗМЫГ АЛГАСАН ГЭЭД ЧАДАЛГҮЙ БҮДРЭЭ БИЗ ДЭЭ. ОДОО ДАН ГАНЦ КОРОНОТОЙГОО ТЭМЦЭНЭ ГЭЭД БҮДРЭН ДЭЭ. ЯМАР СОД УХААН ВЭ?

Avatar

Зочин 2020-11-26 64.119.16.227

Манай энэ ЭМЯ ынхан яаж ажиллаад байна аа.Халдвар авсан хүмүүсээс асуумж авдаг гээд байсан.Тэгээд тэр дүүрэгт тэд илэрлээ гээд л зарлах юм.Дараа нь тэр нь өөрчлөгдцөн явж байхын.Асуухаар тэр дүүрэгтээ амьдардаггүй юм байна гээд л Асуумжаа нарийн авдаггүй юм уу. Яг амьдарч байгаа газрыг тогтоох хэрэгтэй баймаар.Ингэж иргэдээ айдаст автуулаад төөрөгдүүлээд байхын..

Avatar

Зочин 2020-11-26 103.57.95.206

Хэрэв үгүй ээ гэвэл төр нь өөрөө иргэдээ ялгаварлан гадуурхсан болж үндсэн хуулиа зөрчинө. Сонгууль мөн ойртцон байдаг. Ацан шалаанд орох вийдээ. Вирусээ а**х гэж байж эдийн засгаа бүрмөсөн унагаад

Avatar

Зочин 2020-11-26 103.57.95.206

Он гарангуут өдрийн орлоготой бичил жижиг бизнес эрхэлдэг байсан хүмүүс бүгд төрийн халамжид ямар нэг байдлаар хамрагдах арга хэмжээ авч эхэлнэ. Өрх толгойлсон 3 хүүхэдтэй амьжиргааны баталгаажих доод түвшний хайр халамж хүссэн иргэд хэт олширно. Угаасаа л ийм алхам руу төрийн шийдвэр түлхэж байна. Мөн ихэнх нь хувийн аж ахуйгаа орхиод төрийн албан хаагч болохыг хүснэ. Ийм их халамж ба төрийн албан хаагчийн цалингаа төр нь өөрөө даах юм байгаа биз.

Avatar

зочин 2020-11-26 66.181.180.61

ХӨЛ ХОРИОГ СУНГАХ НЬ ЗӨВ

Avatar

Зочин 2020-11-26 202.9.40.142

энэ чинь тийм хүн үхээд байдаг өвчин биш. хэл сур, юм унш. Сахартай болон хавдартай хүн ковид тусаад үхэх магадлал 0.0002 байна.

Avatar

болдоо 2020-11-26 202.126.89.196

зайл далдаак аа ….

Avatar

зочин 2020-11-26 66.181.180.61

ХӨЛ ХОРИОГ СУНГАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

ОФФШОР 2020-11-26 139.5.219.205

ОФФШОРЫН МӨНГӨ МӨНГӨ МӨНГӨ ЭРХ ЗҮЙТ ТӨР ХААН БАЙНА?

Avatar

Зочин 2020-11-26 66.181.188.105

Өвчин тарвал бүгд зогсоно яаж ийж байгаад нам дарж авах хэрэгтэй дээ

Avatar

Иргэн 2020-11-26 139.5.219.205

Сунгавал алалцахаас өөр аргагүй

Avatar

IRGEN 2020-11-26 202.9.46.138

XUL XORIOG SUNGABAL TEMTSENE SHUU TURIIN DURAKUUDAA…. EDIIN ZASAG CHIN SUIDEJ XUN ARD CHIN IDEX XOOLGUI BOLJ B.NA

Avatar

зочин 2020-11-26 66.181.180.61

сунгах хэрэгтэй. өлсөж өлбөрөөд үхчихвэл л гэж. та нарын тэмцэнэ гэж юу байдаг юм. яг тэмцэж харагдаач

Avatar

AN 2020-11-26 66.181.161.38

chi halamj avdag uu

Avatar

Tugsuu bn 2020-11-26 202.126.90.1

Ediin zasag chn olborood uheheer chi bas uhnee

Avatar

Зочин 2020-11-26 64.119.16.227

Одоо энэ хөл хориогоо тавимаар байна.Хүн бүр амны хаалтаа хэрэглээд түүнд өөр хоорондоо анхаарал сайн тавих хэрэгтэй Амны хаалтгүй явбал авах арга хэмжээгээ хатуу авах хэрэгтэй шоронд хийсэн чинь яадаг юм.Хятадын Ухань хотод гарсан шиг тийм айхтар нь гайгүй юм шиг.Уханьд зүгээр гудамжинд явж байгаад унаад үхээд байсан гэж сонссон.Ард түмний амьдрал хэцүүдлээ

Avatar

Зочин 2020-11-26 103.26.195.139

Erguu Huuk-iig ogtsruulaad medleg bolovsroltoi hun taviachee hooy !!!

Avatar

өлөнсүх 2020-11-26 66.181.161.114

хүрэлсүх эхнэр саранбилэгиин хамт ордны ард дээрэмдсэн хүүхдиин талбайг жаргалант мах ххк нэрээр хулгайлсан 1ТЭРБУМ 400саяаа одоо өлөн байгаа МАН д эх орноо зарсан гэ р хороололд хандивлана бусад дарлагч анги дагана

Avatar

Эд нар муусайнд тийм сачий байхгүй 2020-11-26 139.5.218.90

Монголын улстөрд бохир аргаар олсон ч бай хамаагүй мөнгөтэй л биш бол хэн ч биш.

Тийм учраас эд нар авилагл, луйвар, тендереер, ЖДҮ-гээр, лиценз зарах, албан тушаал зарах,

шахаа хийх гэх мэт бохир аргаар баяждаг ллрууд.

Avatar

Иргэн 2020-11-26 64.119.27.121

Хэдэн тэрбумаар нь идсэн новшнуудад ямар хамааралтай биш. Хоногийн хоолоо яах вэ гэж байхад юун сунгах

Avatar

Зочин 2020-11-26 66.181.161.77

Хориог сунгасан сунгаагүй баар цэнгээний газар, сүм хийд, урлаг спортын арга хэмжээнүүдийг ВАКЦИН-д хамрагдатлаа тас хорих хэрэгтэй.

Avatar

болдоо 2020-11-26 202.126.89.196

чи хорь далдаак аа …

Avatar

ЗОЧИН 2020-11-26 202.126.92.99

ОДОО ЦААШ НЬ СУНГАВАЛ АЮУЛТАЙ, ИРГЭД ДОР БҮРНЭЭ АНХААРААД, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ САХИАД ХОРИОГОО ЦУЦЛАХ ХЭРЭГТЭЙ. ТӨРИЙН АЛБА ХААГЧИД ЯМАР Ч АМРАЛТГҮЙ МАШ ХЭЦҮҮ БАЙНА. ЯДАЖ ЭЭЛЖЭЭР АЖИЛЛУУЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ.

Avatar

зочин 2020-11-26 66.181.180.61

бүдүүлэг монголууд халдвар хамгааллыг яг сахиж харагдаач. сар сунгах хэрэгтэй. бүдүүлэгүүдэд хатуу арга хэмжээ л хэрэгтэй

Avatar

buduuleg ork chin bna 2020-11-26 66.181.191.195

hoe tenegee horigdoj hevtsenees maskaa davharlaj zuuged boltugai ajlaa hiij bsan n deer bna shu

Avatar

Zochin 2020-11-26 103.229.177.66

Кино үзэх зуураа хуралд оролцохоор яаж толгой нь ажиллах юм болдоо. Гарсан шийдвэр ямар байх болдоо

Avatar

Зочин 2020-11-26 192.82.70.12

3 saraar sungana gesen shiidver garsan um uu? Mongoldoo hairtai bolohoor ochihgui bol uhlee hatlaa geseer irsen humuus tusgaarlah bairnii achaalal nemegduulsentei holbootoi haldvar aldagdah nuhcul burduulsen gej bodoj bgaa. Odoo bas humuusiig turhirah ni zohimjgui… bugd haldvar avchihval Mongol uls suureh ayultai

Avatar

Зочин 2020-11-26 66.181.189.43

Эдийн засагчидыг онцгой комиссын хуралдаанд суулгаж шийдээ гаргах нь оновчтой. Цаашдаа эрдэмтэдийн комисс байгуул

Avatar

Profit 2020-11-26 202.9.41.17

2 doh davalgaa gej baidaggyi yum bainaa Hyatadiig harval dyrmee l bygd bielyyleh yostoi yum baina. Yag iim yed jaahan zangarag heregtei yum bishyy. Hyanaltgyi dotroo aldsan hoino delgyyrtee utsaa shirtej suuh ajil chini byr l baihgyi bolno sh dee

Avatar

irgen o 2020-11-26 122.201.22.16

Manai company 60 oron toog tsomohtgohoos uur argagui bolson uldsen ajilchiddaa tsalingaa tavij chadaagui dahin tsomotgoh esvel iim ediin zasgiin hund ued erseltei zeel avah gesen songolt deer ireed bna

Avatar

Зочин 2020-11-26 192.82.75.24

Дайн болоход цэргийн дарга нар нь нуувчинд орлоо гэж сонсоогүй Хүрэлсүх энх цагт сэлэм эргүүлээд л бдаг Дайн боллоо банкууд аргаа бодоорой гэж зарлачихаад өөрөө сураггүй боллоо Их хурлын дарга нь уул хадаар зугаалж ард түмнээ доромжлоод Ийм бж таарахгүй Коронад биш өөрийгөө дарга болгохын тулд төсвийн хамаг мөнгийг луйвардаж болдог Дайн болохоор ард түмэндээ сохор зоос гаргаж чаддаггүй ийм увайгүй бж болохгүй Нүгэл нүдээр гарна гэж үг бий!

Avatar

коммунист 2020-11-26 66.181.161.114

өлөнсүх хойд солонгос болгох санаагаа эхлэв 8 сард бүхнииг улсын болгон гэсэнт

Avatar

Иргэн 2020-11-26 139.5.217.16

Хэн 3 сар сунгана гэсэн юм бол доо? 12 сарын 1-нээс гайгүй сулруулах гээд байгаа юм биш үү?

Avatar

Зочин 2020-11-26 192.82.75.24

Дарга нараасаа гуйя!!! Төрийнхөн хэдэн сараар сунгаад ч хохирол бхгүй Маш олон хүн тэжээдэг аж ахуйнуудыг өөрсдийн ашиг тусын тулд боомилж болохгүй шүү! Хорио цээрийн чинь дэглэмийг маш дуулгавартай дагаж та нөхдөөс гэрэл гэгээтэй мэдээ хүлээж ажилчдынхаа цалинг чадан ядан өгсөөр сууга Байдал даамжирвал ажилчин байтугай өөрөө ч турж үхэх аюул нүүрлэх нь Ажиглаад бхад 2 хөгшин авгай тв ээр муу амлуулчаад өөрсдөө ичээнд орсон юм шиг дуугай бх юм Үнэхээр толгой сэтгэл чинь хүрэхгүй бгаа бол зайлаа

Avatar

Ах 2020-11-26 66.181.161.121

Иргэн бүр Хувийн хамгаалалтын хэрэгслээ өндөр түвшинд хэрэглэх журам гаргаад хөл хориог аажмаар сулруулахгүй бол хувиараа хөдөлмөр эрхэлдэг жижиг бизнэс сэхээнд ороод ч нэмэргүй боллоо.Уулзуулах хүн байвал даруй уулзуул гэдэг юм л болох нь. УОК, ЕС нар сайн бодохгүй бол болхоо байлаа.

Avatar

Зочин 2020-11-26 66.181.189.81

Хөл хориог болиооо. Маскаа зүүгээд, гараа ариутгаад, зайгаа бариад, олон нийтийн арга хэмжээг цуцлаад, өндөржүүлсэн бэлэн байдлаар байхад хангалттай.

Avatar

Зочин 2020-11-26 202.21.108.177

ХАРИН ТЭГСЭН ДЭЭР

Avatar

Зочин 2020-11-26 202.9.40.14

Хөл хориогоо болиоч ээ. Шинжлэх ухаанч, боловсролтой байж хүмүүсийн ажлын хийлгээч ээ. УОК, Засгийн газар ямар ч чадваргүй огцруулья аа.

Avatar

Зориг 2020-11-26 211.36.139.227

Удахгүй хууль, ковид 2 чинь хэнд ч хэрэггүй болох юм бна

Avatar

Зочин 2020-11-26 202.9.40.182

Устсан ажлын байрыг улс бий болгож чадахгүй. Ажлын байр эргэж сэрэхдээ 3-5 жил болдог. Учир нь үүнийг үүсгэдэг бизнес эрхлэгч нарт шууд бий болгох мөнгө байхгүй, аажим аажмаар сэргэнэ. Тэр болтол татвар төлөлт байхгүй. Татваргүйгээр Улс мөнгөгүй, дахиад бүгдээрээ нэмж өрөнд орно. Ажилгүй, мөнгөгүй хүн өлсөхийн эрхэнд гудамжинд гарч алхана, ингээд гэмт хэрэг ихэсдэг. Энэ талаар маш олон түүх бий. Ажилгүй болсон иргэд жагсаал цуглаан, бослого хөдөлгөөн хийхдээ ч амархан болчихдог

Avatar

иргэн 2020-11-26 202.21.109.59

Маска зүүгээд бусад улс.орон ажиллаж болоод байгаа юм биш үү… Сайн бодож шинжлэх ухаанд тулгуурласан ..жирийн иргэнд ойлгомжтой ярих хэрэгтэй байна. "Хориглоод байна. Гардан тулаан" г.м. ийг эмэгтэй хүн ..цэрэг биш хүн огт ойлгохгүй…. Бас "Кластр"…" хатуу болон зөөлөн биетийн Хөдөлгүүрээр дамжин халдварлалаа" гэх мэт маш ойлгомжгүй юм ярьсан хүмүүсийн үгийг бид итгэхэд бэрх боллоо.. Ийм юм ярьдаг хүмүүс цалин авдаг ажлаа яаж хийдэг болдоо….. судлаад ..шалгаад арга хэмжээ авах ё

Avatar

Зочин 2020-11-26 202.21.108.177

МАСКАА Л

Avatar

Зочин 2020-11-26 192.82.74.58

Maskaa zuugeed l zugeer buh delguuriin ajiltnuud ajillaj l bna, boli zugeer. Masktai ajlyg n hiilge!!! Hoolgui turj uhsenees bituu masktai ajlaa hiisen n deer bna

Avatar

Шударга АРД 2020-11-26 64.119.20.62

Энийг 2020 оны 12 сарын 31 гэхэд хийж чадахгүй бол Хүрэлсүх, Занданшатар, Баттулга 3 сайн дураараа огцор, УИХ тар!

Avatar

Зочин 2020-11-26 202.21.108.177

ХАХА ЗӨВ

Avatar

zochin 2020-11-26 71.229.165.236

yun 12 sariin 31 gej ter boltol tesej uldeh yumuu yalanguya ene hurelsuhiig ogtsoruulah heregtei hamgiin heregtseegui yostoi neg UHERSUG bnaa

Avatar

Шударга АРД 2020-11-26 64.119.20.62

3. Хөл хориог 2020 оны 12 сарын 1 гэхэд аажмаар цуцалж, хувийн халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиж бизнес эрхлэгчдэд таатай бизнес эрхлэх бололцоог нь төр олгох. Бизнес эрхлэгчдэд ноогдуулсан бүх төрлийн татвар, өр авлагыг цуцлах.
Бизнес бүрэн зогссон тул банкны зээлийг бүрэн зогсоох хэрэгтэй. Санхүүжилтийг гадаадын зээл болон МАНАН-гийнхны сүүлийн 30 жилд улсаас хулгайлсан 30 тэрбум долларыг давхар улсын орлого болгож шийдэх бүрэн боломжтой. Энийг 2020 оны 12 сарын 31 гэхэд хийж

Avatar

Шударга АРД 2020-11-26 64.119.20.62

Дээрх хугацаанд ямар нэгэн зээлийн хүү огт бодохгүй байх. Нийт иргэн, хувийн хэвшилд хүүгүй үйл ажиллагааны 1-100 саяын зээлийг нэн даруй олгож зээл эргүүлж төлөх хугацаг 2030 оны 12 сарын 31 хүртэл байхаар маш уян хатан байдлаар шийдэх.
2. Түрээсийн төлбөрийг 2020 оны 1 сараас 2020 оны 12-р сар хүртэл 100 хувь чөлөөлөх, 2021 оны 1 сараас 2021 оны 12 сарын 31 хүртэл 50 хувь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар яаралтай зарлах хэрэгтэй байна.
3. Хөл хориог 2020 оны 12 сарын 1 гэхэд аажмаар цуцалж,

Avatar

Шударга АРД 2020-11-26 64.119.20.62

Улсыг хоосолсон МАНАН-гийнханы сүүлийн 30 жилд Монгол улсаас хулгайлсан 30 тэрбум долларыг нэхэх хөдөлгөөн байгуулья!!!
Халдварыг дотооддоо бүрэн алдсан УИХ, Засгийн Газар, Ерөнхийлөгч 3 бүрэн хариуцлага хүлээх ёстой. Засгийн Газрын зүгээс нэн даруй хийх ёстой ажил. Үүнд:
1. Эдийн засаг, бизнес ойрын нэг жилдээ сэргэхгүй тул бүх иргэн, хувийн хэвшлийн хэрэглээний зээл болон бизнесийн зээлийг бүгдийг 2020 оны 1 сараас 2021 оны 12-р сарын 31 хүртэл зээл, зээлийн хүүг зогсоож царцаах. Дээрх хугаца

Avatar

hun 2020-11-26 202.21.109.33

mongo oljihood uhej baisnaas horiondoo baij baigaad eruul garsan deeree.mongo bol oldonoo eruul mend oldohguishuuhunuusee

Avatar

Зочин 2020-11-26 202.9.40.142

энэ чинь тийм хүн үхээд байдаг өвчин биш. хэл сур, юм унш. Сахартай болон хавдартай хүн ковид тусаад үхэх магадлал 0.0002 байна.

Avatar

Зочин 2020-11-26 66.181.190.107

цуцал

Avatar

Хөл хорио цуцал 2020-11-26 92.223.73.109

Зүгээр хөл хориогоо чөлөөлөө. Үхэх нь үхээд сэхэх нь сэхэг арчаагүй нь арчигдана байгалийн шалгарал

Avatar

Зочин 2020-11-26 64.119.19.195

Тэгээд яаа гээд байгаа юм. Бүх дэлхий даяр ийм байна. Амьд хүн аргатай гэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж