Бэлгийн боолчлолын цахим сүлжээг үүсгэгчид 40 жил хорих ял оноов | News.MN

Бэлгийн боолчлолын цахим сүлжээг үүсгэгчид 40 жил хорих ял оноов

Бэлгийн боолчлолын цахим сүлжээг үүсгэгчид 40 жил хорих ял оноов

Бэлгийн боолчлолын цахим сүлжээг үүсгэгчид 40 жил хорих ял оноов

Сөүл хотын шүүх өнөөдөр /2020.11.26/ Telegram мессенжерийн сүлжээнд охид бүсгүйчүүдийн нүцгэн дүрс бичлэг, зургийг зардаг нууц сүлжээг бий болгосон Чо Жү Бин гэгч этгээдэд 40 жилийн хорих ял оноожээ. Тус улсад нийтийн ариун цэврийн өрөө, зочид буудал зэрэг газарт нууц камер байрлуулж, нууцаар бичлэг хийснээ цахим сүлжээнд тавих гэх мэт эмэгтэйчүүдийг чиглэсэн, тэднийг мөнгө олох хэрэгсэл болгосон гэмт хэрэг түгээмэл байдаг. Харин Чо Жү Биний үүсгэсэн сүлжээ маш нууц, нарийн зохион байгуулалттай, “бэлгийн боолчлол”-ын шинж чанартай байв.

Сөүл хотын цагдаа нар өнгөрсөн гуравдугаар сард дээрх хэрэгтэй холбогдуулан 20 орчим этгээдийг баривчилсан ба тэдний ахлагч нь 25 настай, телеграм сүлжээнд “доктор” нэрээрээ алдаршсан Чо Жү Бин байсан юм. Тэр өөрийн үүсгэсэн сүлжээндээ нийт 70 гаруй эмэгтэй, түүний дотор 16 насанд хүрээгүй охидыг айлган сүрдүүлэх замаар олж авсан дүрс бичлэгийг төлбөртэй чат группт зардаг байсныг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн билээ.

“Nth Room”, “N Room” ч гэж нэрлэдэг энэ сүлжээг үүсгэсэн этгээдийг анх цагдаа нар хэн болохыг нууж байсан ч олон сая энгийн иргэд гарын үсэг цуглуулж, Ерөнхийлөгчийн тамгын газарт шаардлага хүргүүлсний үр дүнд гэмт хэрэгтнийг олон нийтэд зарлан, зүс царайг нь ил болгосон.

Чо Жү Бин баривчлагдах үедээ Сөүлийн цагдаагийн газрын өмнө олон сэтгүүлчдийн асуултад “Бүх хохирогчдоос уучлал гуйж байна. Мөн миний зогсоож чадахгүй байсан чөтгөрийн амьдралыг дуусгаж өгсөнд баярлалаа” хэмээн хэлж байсан юм.

“N Room”-д наад зах нь 10,000 хэрэглэгч бүртгүүлсэн байдаг ба тэд 200-1200 хүртэл ам.доллар төлж, охид эмэгтэйчүүдийн садар самуун агуулгатай дүрс бичлэг үздэг байжээ. Үүнээс гадна 260 мянга гаруй хүн энэхүү сүлжээний цахим хуудсыг дагасан байв.

Чо Жү Биний “N Room” групп нь хэд хэдэн операторуудтай. Тэд залуу охид эмэгтэйчүүдийг цагийн ажилд авна, загвар өмсөгчийн сонгон шалгаруулалтад урьж байна, хөтөч ажилд авна гэх зэргээр хууран мэхэлж байрандаа авчраад, ажил хайсан охид бүсгүйчүүдэд нүцгэн зургийг нь худалдаж авах санал тавьдаг байсан аж. Ийнхүү авсан зураг, бичлэгээрээ охидыг сүрдүүлж “боолчилж” эхэлдэг байна. Тэд зарим хохирогчдын бие дээр “боол” гэсэн үг бичиж, “N Room”-ын өмч гэдгийг үзэгчдэд батлан харуулдаг байжээ. Чо Жү Бинээс гадна түүнтэй хамтардаг байсан таван этгээдэд 7-15 жилийн хорих ял оноогоод байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
12
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-26 202.21.108.60

Монголд бол бүүр сүйрсэн байдалтай байна. Өвөрмонгол иргэнээс манай оюутнуудын олоэ арван нүцгэн зураг, хятадуудтай холбож өгөөч гэсэн олон арван чат, мсж гарч бна. Хятадуудад аваачиж зардаг эх оронч гэгддэг өвөрмонгол байна.

Avatar

oyuko 2020-11-26 66.181.161.110

xen ym xeleech. chmg ali xediin tsagdaagj gazar olson

Avatar

иргэн 2020-11-26 103.212.117.223

АНТИ МАТЕРИ, ЭСРЭГ БИЕТ, ХАРАНХУЙ БИЕТ ГЭДЭГ ЗӨВХӨН БИЕТЭЭР БАЙДАГ Ч ЮМ БИШ.ОЮУН САНАА, УХАМСРЫН ЭСРЭН ТАЛ Ч БАС БАЙНА. КВАНТ ОРОНГ САЙН СУДАЛБАЛ ГАРААД Л ИРНЭ.

Avatar

ИРГЭН 2020-11-26 150.129.143.34

Солонгос үнэт зүйлгүй замбараагүй болж оюуны хоосролд ихэд автсан бололтой юмаа зайлуул

Avatar

/*-*/ 2020-11-26 49.0.212.165

Ганц Солонгос ч биш дэлхий даяараа тийм болсон, Монгол ч адил. Гол нь баруунтан зүүнтэн, улаантан цагаантан, социализм зах зээлдээ байгаа юм биш. Бүх зүйлс цаг хугацааны эрхээр улам эмх замбараагүй болдог жамтай. Энтропи гээч зүйл

Avatar

/*-*/ 2020-11-26 49.0.212.165

Гаж донтой этгээд, даруй устгавал зохилтой

Avatar

Өвгөн 2020-11-26 202.9.46.69

Манайд ч бии блохгүй гэх газаргүй. Үүнииг дуурайр тэнэгүүд зөндөө шүү..Охид.эмэгтэйчүүд минь тун болгоомжтой бгарай.

Avatar

Зочин 2020-11-26 202.179.24.187

хэлж байгаа үг нтр нь ямар сүртэй юм бэ

Avatar

Зочин 2020-11-26 66.181.179.153

Хар залуугаараа ийм юм хийж явдаг айхтар этгээд байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж