"Рио Тинто Оюутолгой төслийг үнэгүйдүүлж байна" | News.MN

"Рио Тинто Оюутолгой төслийг үнэгүйдүүлж байна"

"Рио Тинто Оюутолгой төслийг үнэгүйдүүлж байна"

"Рио Тинто Оюутолгой төслийг үнэгүйдүүлж байна"

“Turquoise Hill” болон “Рио Тинто” компаниуд Оюутолгой төсөлд үүсээд буй асуудлыг даруй шийдвэрлэхгүй удааж, хугацаанд нь хүлээлгэн өгөхгүй байгаагаас тус төслийн үнэ цэнийг үгүй хийж байна хэмээн Их Британийн хөрөнгө оруулалтын “Odey Asset Management” фирм буруутгажээ. “Odey AM” нь “Рио Тинто”-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг юм. Тус фирмийн Оюутолгой төслийг шалгах ажлын хэсгийг  2011 онд “Рио Тинто”-ийн Санхүүгийн асуудал эрхлэсэн захирлын орлогч байсан Хенри Стил удирдаж байгаа аж.

“Odey AM” Лхагва гаригт /2020.11.25/ нээлттэй захидалдаа Оюутолгойн зэс-алтны уурхай дахь Монголын Засгийн газрын долоон тэрбум ам.долларын хувьцааны хувьцаа үнэ цэнэгүй болж байгааг дурдаад “Рио Тинто” нь “Turquoise Hill”-ийг ийм бүтэлгүйтэлд хүргэж, энэхүү төслийг үнэгүйдүүлснийхээ төлөө Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой хэмээжээ. Мөн тус фирм нь Оюутолгой төслийн санхүүжилтийн багц шударга эсэх, Монгол УлсынЗасгийн газартай байгуулсан гэрээний тогтвортой байдал зэрэгт санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Тус сангаас мэдээлснээр, Монголын Засгийн газар “Turquiose Hill” компанид 8.3 тэрбум ам.долларын өртэй байгаа юм. Үүний долоон тэрбум нь хувьцаа хэлбэрээр, 1.3 тэрбум нь "Эрдэнэс Оюутолгой" компанийн зээл байна. Одоо байгаа “Turquiose Hill” болон Монголын Засгийн газар хоорондын өр авлагын хэмжээг харгалзан үзвэл Оюутолгой хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгох боломжгүй байгааг “Odey AM” анхааруулжээ.  “Рио Тинто” энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан бөгөөд дээрх мэдээлэл цацагдсаны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр “Turquoise Hill”-ийн хувьцаа найман хувиар унажээ.

Оюутолгой  төслийн бүтээн байгуулалтын зардал 1,9 тэрбум ам.доллараар огцом өсч, ашиглалтад орох хугацаа нь 21-29 сараар хойшилсныг өнгөрсөн 2019 оны долдугаар сард “Рио Тинто” компани зарласан. Оюутолгойн бүтээн байгуулалтын зардлыг анх 5.3 тэрбум ам.доллар гэж тооцоолж байсан ч ийнхүү зардал өсч, бүтээн байгуулалтын хугацаа хойшилсноор эхний олборлолтын хугацаа 2022 оноос наашгүй болж байгаа юм.

Иймд, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг босгохын тулд дахин 500 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байгаагаа есдүгээр сард мэдэгджээ. Түүнчлэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төсөлд 500 сая ам.доллараас цааш нэмж өр тавихгүй, үлдсэн санхүүжилтийг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр нөхөхийг “Turquiose Hill” компанид үүрэг болгосон байна. Харин “Turquiose Hill”-ийн зүгээс энэ нь “Рио Тинто” дээрх өрийн асуудлыг хамтран шийдвэрлэхээр тохиролцсон ч үүндээ хүрэхгүй байна гэж үзээд арбитрын шүүхэд хандаад байгаа билээ.

“Рио Тинто” нь тус компанийн  50.6 хувийг эзэмшиж, Оюутолгой төслийг удирддаг гол хөрөнгө оруулагч билээ. Харин “Turquiose Hill” нь “Оюутолгой ХХК”-ийн 66 хувийг эзэмшдэг бол Монгол Улсын Засгийн газар 34 хувийг эзэмшдэг.

Эх сурвалж: Mining.com, Financial Times

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тийм үү 2020-11-26 139.5.216.52

Зогсоо тэгвэл наадуул чинь Хятадад зараад алга болно

Avatar

Зочин 2020-11-26 202.9.40.161

Өнөөдрийн байдлаар Оюу толгой төслийн 34 хувийг эзэмшигч Монгол улсын засгийн газар Рио тинто д 8,3 тэрбум долларын өртэй бн гэжээ ! Яагаад Монгол улсын ҮАБЗөвлөл болон Монголын засгийн газар Рио тинто той хэлэлцээр хийх товийг товлохгүй алгуурласаар бн вэ ! Монгол улсын баялаг ямарч хяналтгүй, үнэ цэнэгүй гадны луйварчдын олз болон урсаар л бн ! :Сонгуулиуд болоод өнгөрлөө, улс оронд ковидын тусгаарлалтын хүндрэл эхнээсээ нийгэм ард түмэнд мэдрэгдэж эхэллээ,ийм үед нэн хурданаар Оюу толгойн

Avatar

зочин 2020-11-26 66.181.161.116

Монголын түүхэнд дахиад ийм гутамшигт гэрээ бүү хийгдэсээ

Avatar

lola 2020-11-26 1.129.111.65

huvi ezemshine gej soliorood orond barugdaj duusahnee mongolchuud. zuger tatvaraa avaad l gevtej baih gazar. Ganbaatar bzda heden dollar avch jagsaal hiisiin bgn

Avatar

зочин 2020-11-26 139.5.219.34

Энэ байдлаас гарах нэг арга бол ухагдаад гарч байгаа шорооны 34%-гМонголын тал авч өөрсдөө боловсруулж зарах хэрэгтэй!!! Мөн ухсан шороогоо алт,зэс,бусад эрдэс баялагаар %-р тооцож гаргаад үнэ тогтоож зарах маягаар тооцох нь хамгийн хялбар арга мөн.Энэ гэрээг хувьсгалын маягаар Монгол тал өөрийн эрх ашигтаа нийцүүлэхээс өөр зам алга байна.!!!

Avatar

Зочин 2020-11-26 77.243.181.42

Монгол улсыг цөлмөж,дарамталж,өрөнд оруулж байгаа энэхүү байдлыг засч залруулах арга шийдлийг үе үеийн эрх баригчдад санал болгосоор ирсэн баримтууд бий.Өнөөгийн удирдлагууд ч үүнийг мэдэж байгаа. Гэвч тэд тоосон шинжгүй,олигтой хөдөлсөн юмгүй цаг нөгцөөсөөр ба. Ийм байхад байдал яаж дээрдэх билээ дээ.

Avatar

zochin 2020-11-26 103.26.195.10

uneguiduuleed tegeed ih urteigii ni avahiim bizdee yu ch medehgui demiiregchid ajil heregch yarianaas hol bai heregtei

Avatar

Зочин 2020-11-26 202.9.46.209

Хэдэн жилийн дараа ухсан нүх ,өртэй Монгол үлдэнэ гэдгийг баттай мэдэж байна. Харин Рио Тинто гэдэг мангас газрын гүнд хот байгуулцан тэндээсээ хамаг баялагийг минь зөөж дуусгаж байна.Гэтэл МАН ын популистууд ОТ н гэрээг луйврын гэдгийг мэдсээр байж сонгуулийн шоу хийж гараад одоо бүгд амаа үдүүлэн таг чиг.Нөгөө шударга гишүүд гэгддэг нөхдүүд.сонгуульд нам нь тэтгүүлсэн нь гарцаагүй.бодохоор юү ч ярихаа хийхээ больсон. Мөн гаднаас хар машиныхаа луйврын ажиллагааг удирдан зохион байгуулсан..

Avatar

Чулуун 2020-11-26 202.126.89.159

Үнэгүйдүүлж байгаад оросуудтай тохиролцоод ОТ-г авахуулчих хэрэгтэй. Тэр нь илүү бидэндээ өгөөжтэй.

Avatar

Зочин 2020-11-26 192.82.77.188

Мал

Avatar

Зочин 2020-11-26 64.119.17.81

Yu h*****d bgan beeee

Avatar

ZOCHIN 2020-11-26 180.150.83.201

AVILGAL .UUR YU CH BISH.AVILGAL UGUUD UNEGUIDUULJ SURCHDEE …AVILGACHID BOL ULSAA b** HEL NUDEE CH UHAAD UGUHUUS SIIHGUI BIZDEE…ELBEGEES EHLEED…

Avatar

Зочин 2020-11-26 192.82.77.150

аавын хаалга татсан нөхдүүд монголд юу хийсэн ямар ял авлаа одоо ард нь нөгөө тэтим үг туз ын дарга урвагчид эх орны эрх ашигаас урвагчид мбнөөс мөн юмдаа ийм гэрээ хэлцэл хийжээ

Avatar

зочин 2020-11-26 49.195.134.1

Гэрийн нохой чононоос илүү аюултай!

Avatar

Монгол 2020-11-26 192.82.73.12

Гэрийн нохой чонотой нийлэхээр хамгийн аюултай гэдэг дээ!!! "Багабанди" нэртэй монгол нохой Риотинто чонотой нийлчихээд… монголчууд Оюутолгойн гэрээг яаж жоохон ашигтай болгох вэ гэж ярьж хэлэлцэнгүүт цаад чонондоо мэдэгдээд… хариу арга хэмжээ авчихаад байгааг Улс төрийнхөнөөс бусад монголчууд бүгд л мэдэж байна!!!!!

Avatar

Зочин 2020-11-26 64.119.19.195

Fuck Rio Tinto down …Motherfuckers..Go to hell Rio Tinto

Avatar

zochin 2020-11-26 49.0.212.165

Монголыг дааж давшгүй өр зээлэнд үүрд оруулсан энэ нэг заваан юмыг татан буулгая, анх 2009 онд ийм уршигтай гэрээ байгуулсан С.Баярыг дүүжилье. Одооны өндөрлөгөөс харахад муу эрд халдага дараа гэгчээр өөрсдөө ашиглаж чадахгүй юм бол анхнаасаа хөндөх хэрэггүй байсан юм. Хэдхэн дарга, хувь хүний шахаа л тэндээс ашиг олсон байх

Avatar

Зочин 2020-11-26 66.181.190.227

pz golognuudiig hoogood oorsdiin gazar nutag ed bayalag deeree yom baildaa golognuudee

Avatar

Зочин 2020-11-26 66.181.190.227

temtsel hiij bj ur dund hurne. hileer zel altiig n bitgii garga

Avatar

Зочин 2020-11-26 64.119.19.217

Гуцахийм аа! Аль эрт бид өөрсдөө үнэгүй болгоод хаяцан бздээ!д Одоо бурууг бусдаас хайгаад эхэлсэн үү!

Avatar

Шунал, бузарын иж бүрдэл 2020-11-26 122.201.24.45

Нөгөө шүтгэр царайлсан тимтэм үгийг зайлуул

Avatar

Зочин 2020-11-26 66.181.190.227

oorsdii ed bayalgaa zeeleer hudaldaj avna gej yu baidag yum be. luivarchidiig hooj yavuulya.

Avatar

Зочин 2020-11-26 66.181.190.227

bugdeeree davalgaalya

Avatar

/*-*/ 2020-11-26 49.0.212.165

Татан буулга

Avatar

Зочин 2020-11-26 192.82.74.71

ОТ бидэнд ашигтай. Титэм үг гэж бусдын үг өөрчилдөг нүдэнд хүйтэнч том дарга бсан хүнийг маан олон жил яадаж тэжээж бгаа.

Avatar

Зочин 2020-11-26 66.181.184.105

Риотенто Биднээр худлаа зал зохиож биднээр тоглож, Сайхан билэг зэргийг хаацаалж байна гэж бодогдож байна. Титэм үг хаачив. Риотенто ухаж идээд дуусахнээ дуусах нь. Энэ талаар дуугарах хүн байна уу?

Avatar

Зочин 2020-11-26 66.181.178.96

"Даахгүй нохой яс цуглуулна" гэгчээр Монголын тал 34% эзэмшсэнээс болж ОТ-н бүхий л өр зээл, зардал чирэгдлийн 34%-ийг манай тал хувааж төлөх болчихоод ингэж баларч байгаа юм шдээ!!

Avatar

j 2020-11-26 66.181.190.227

lalriin luivarchidiig hooj zailuul. neg ton zes 1 g alt biygii og. odoo deeremchided bayartai gej helye

Avatar

Зочин 2020-11-26 49.195.233.3

Хэдэн цагаан арьстнууд нь өндөр цалин, хангамжтай хэдэн муусайн монгол нь тэдэндээ доль цохиж, хүрээний хов жив, мэдээлэл зөөсөн шиг хоолоо олоод идчихнэ. Хэдхэн доллараар цалин нэмэхэд л иргэншлээ мартана. Нээх санаа зоволтгүй дээ. Хүн гэдэг мөнгөнийхөө л боол юм чинь.

Avatar

Зочин 2020-11-26 103.212.118.85

Эдийн засгийн ямарч мэдлэггүй дээр нь амьдралдаа ч бизнес хийж үзээгүй офицер яаж энийг ойлгох вэ . Ядаж байхад ОТ-н гэрээг цэгцлэх үгүйгээ Багабанди хулгайчаасаа асууна. Одоо больж үз л дээ Монголчуудаа

Avatar

Зочин 2020-11-26 202.179.25.23

МОНГОЛЫН ТАЛЫГ 34%-ИА ЗАР ӨРНӨӨС САЛ ГЭЭД МАНАЙХНЫ НЭГ ХЭСЭГ ИХ ЯРЬДАГ. ЗӨВХӨН ТАТВАР ХУРААМЖУУДАА АВАХАД Л БОЛНО ГЭХ. ЕР НЬ ЖООХОН ХУДАРГАГҮЙ ХӨГИЙН КОМПАНИУДТАЙ ГЭРЭЭ ХИЙЖ. ХӨГИЙН ГЭРЭЭ. ЗАРДАЛАА БАЙНГА ӨСГӨНӨ. ТЭР ХЭРЭЭР БИДНИЙГ ӨРӨНД ОРУУЛНА. ОДОО ЭНЭ ТӨСЛИЙГ ЗОГСОО. ТЭР ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ ГЭЭД БАЙГАА ДОТООДЫН КОМПАНИУД ӨӨР АЖИЛ ОЛЖ ХИЙ. ИНГЭЖ УЛСАА ХУДАЛДАЖ АЖИЛ ХИЙСЭН НЭР ЗҮҮЖ ЯАДЫН. БЭЛЭН ЗЭЛЭН АМАР ТЕНДЕР АВАХ БИШ ЧАДДАГ БОЛ ГАДААД ЗАХ ЗЭЭЛД ТЭР КАТЕРИНГ ЭНТРЭЭ ХИЙЖ ЧАДДАГ ҮГҮЙГЭЭ ХАРУУЛ

Avatar

Зочин 2020-11-26 64.119.24.188

Гадны компани бодлого шүүдээ, улс нь хамаагүй дээр юм байна. Энэ компаниуд нь хамгын өлөн байдаг мэт

Avatar

Үнэн 2020-11-26 192.82.74.162

Баялагаа өгөөд дээр нь өрөнд орно. Сая гаосан нийтлэл дээр яг ижил ажил хийдэг Монгол , гадаад хүнээс 50-100 дахин бага цалинтай гэсэн. Эх орондоо байж ингэж дээрэлхүүлэх гэж…

Avatar

Зочин 2020-11-26 66.181.190.107

ОЛон улсад арбитрийн шүүхэд хандвал нэг талыг барьсан гээд гараад ирэх боломжтой…. Оросд 30% зар, эсвэл нэг америк компанид 30% -ийг нь зар

Avatar

Зочин 2020-11-26 59.153.112.71

Orost l zarahgui shuu Jenko ta 2 l Orosuudaa shutdeg baih Erdenetiig hamtarch chadahaa boliod zaraad alga bolson Orosiin uul uurhai gej yu baih vedee Manaihtai ursulduj Hyatadad nuurs zarah gej alaltsaj baina Jenkogoor tumur zamiig gatsaalgaj uursduu nariin tsarigaar tumur zam uurhai ruugaa tataj neg yum Manai haas iluu nuurs niiluuldeg bolson iim ulstai hamtrana gej baihgui shuu

Avatar

Зочин 2020-11-26 66.181.186.142

Засгийн газар ашиглаж чадахгүй учир хувьцаагаа зарж өрнөөс сал,

Avatar

Дагва 2020-11-26 122.201.22.214

Монголын ард түмэн,засаг захиргааг О,Т н талаар бодит байдлыг олж мэдээд ямар нэгэн алхам хийх болов уу! гэж цаад утгаараа ил захидалдаа дурдсан байна.

Avatar

Зочин 2020-11-26 64.119.22.242

Тэрсэлдээн

Avatar

Зочин 2020-11-26 202.9.46.158

анхнаасаа л О.Т-монголд ашиггүй б.сан.Үүнийг даруй зогсоож бүрэн монголд нь үлдээ.Хойч үе маань ашиглана.

Avatar

Зочин 2020-11-26 192.82.78.30

Тэгээд тэр их зээлийг хэн дарах билээ. Чи эрүүл үү.

Avatar

Зочин 2020-11-26 218.212.77.121

Оюу толгой төслийн жижиг хувьцаа эзэмшигч гадны компаниуд өөрсдийн эрх ашиг зөрчигдөх бүрт санал, гомдлоо байнга илэрхийлэх, тэр нь хувьцааны үнэ ханшид хүртэл нөлөөлөх юм. 34 хувь эзэмшигч Монголын ЗГ таг, УИХ нь дүлий царайлсаар 10 жил боллоо дор

Avatar

Шунал, бузарын иж бүрдэл 2020-11-26 122.201.24.45

Нөгөө шүтгэр царайлсан тимтэм үгийг зайлуул

Avatar

Зочин 2020-11-26 66.181.189.43

Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж