"Рио Тинто Оюутолгой төслийг үнэгүйдүүлж байна"

Хуучирсан мэдээ: 2020.11.26-нд нийтлэгдсэн

"Рио Тинто Оюутолгой төслийг үнэгүйдүүлж байна"

"Рио Тинто Оюутолгой төслийг үнэгүйдүүлж байна"

“Turquoise Hill” болон “Рио Тинто” компаниуд Оюутолгой төсөлд үүсээд буй асуудлыг даруй шийдвэрлэхгүй удааж, хугацаанд нь хүлээлгэн өгөхгүй байгаагаас тус төслийн үнэ цэнийг үгүй хийж байна хэмээн Их Британийн хөрөнгө оруулалтын “Odey Asset Management” фирм буруутгажээ. “Odey AM” нь “Рио Тинто”-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг юм. Тус фирмийн Оюутолгой төслийг шалгах ажлын хэсгийг  2011 онд “Рио Тинто”-ийн Санхүүгийн асуудал эрхлэсэн захирлын орлогч байсан Хенри Стил удирдаж байгаа аж.

“Odey AM” Лхагва гаригт /2020.11.25/ нээлттэй захидалдаа Оюутолгойн зэс-алтны уурхай дахь Монголын Засгийн газрын долоон тэрбум ам.долларын хувьцааны хувьцаа үнэ цэнэгүй болж байгааг дурдаад “Рио Тинто” нь “Turquoise Hill”-ийг ийм бүтэлгүйтэлд хүргэж, энэхүү төслийг үнэгүйдүүлснийхээ төлөө Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой хэмээжээ. Мөн тус фирм нь Оюутолгой төслийн санхүүжилтийн багц шударга эсэх, Монгол УлсынЗасгийн газартай байгуулсан гэрээний тогтвортой байдал зэрэгт санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Тус сангаас мэдээлснээр, Монголын Засгийн газар “Turquiose Hill” компанид 8.3 тэрбум ам.долларын өртэй байгаа юм. Үүний долоон тэрбум нь хувьцаа хэлбэрээр, 1.3 тэрбум нь "Эрдэнэс Оюутолгой" компанийн зээл байна. Одоо байгаа “Turquiose Hill” болон Монголын Засгийн газар хоорондын өр авлагын хэмжээг харгалзан үзвэл Оюутолгой хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгох боломжгүй байгааг “Odey AM” анхааруулжээ.  “Рио Тинто” энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан бөгөөд дээрх мэдээлэл цацагдсаны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр “Turquoise Hill”-ийн хувьцаа найман хувиар унажээ.

Оюутолгой  төслийн бүтээн байгуулалтын зардал 1,9 тэрбум ам.доллараар огцом өсч, ашиглалтад орох хугацаа нь 21-29 сараар хойшилсныг өнгөрсөн 2019 оны долдугаар сард “Рио Тинто” компани зарласан. Оюутолгойн бүтээн байгуулалтын зардлыг анх 5.3 тэрбум ам.доллар гэж тооцоолж байсан ч ийнхүү зардал өсч, бүтээн байгуулалтын хугацаа хойшилсноор эхний олборлолтын хугацаа 2022 оноос наашгүй болж байгаа юм.

Иймд, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг босгохын тулд дахин 500 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байгаагаа есдүгээр сард мэдэгджээ. Түүнчлэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төсөлд 500 сая ам.доллараас цааш нэмж өр тавихгүй, үлдсэн санхүүжилтийг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр нөхөхийг “Turquiose Hill” компанид үүрэг болгосон байна. Харин “Turquiose Hill”-ийн зүгээс энэ нь “Рио Тинто” дээрх өрийн асуудлыг хамтран шийдвэрлэхээр тохиролцсон ч үүндээ хүрэхгүй байна гэж үзээд арбитрын шүүхэд хандаад байгаа билээ.

“Рио Тинто” нь тус компанийн  50.6 хувийг эзэмшиж, Оюутолгой төслийг удирддаг гол хөрөнгө оруулагч билээ. Харин “Turquiose Hill” нь “Оюутолгой ХХК”-ийн 66 хувийг эзэмшдэг бол Монгол Улсын Засгийн газар 34 хувийг эзэмшдэг.

Эх сурвалж: Mining.com, Financial Times

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж