Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснууд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, зорчигчдыг зай бариулах, автобус хоорондын хугацааг ойртуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхтэй холбоотой өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлт, хэрэгжилтийг шалгалаа.
Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд өгсөн дээрх үүрэг даалгаврын биелэлтийг хэрхэн хангаж буй талаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр “Автобусаар зорчиж буй иргэдийг 1.5 метрийн зайтай суулгахад анхаарч ажиллаж байна. Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг рейс бүрийн эцсийн болон дундын буудал дээр өдөр бүр хийж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Автобусны ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хийх, хүн хоорондын зай бариулах нь маш чухал. Үүнийг Ч.Сайханбаяр дарга өдөр бүр чанд мөрдүүлж ажиллаарай” хэмээв. Мөн автобусны буудал дээр хөл хорионы үеийн дэглэмийг сахиулж буй цагдаагийн алба хаагчдад хандан “Цаг үеийн онцгой нөхцөлд өрх айл бүрт ямар ч асуудал тулгарахыг үгүйсгэхгүй. Энэ үед төр иргэн хоёрын ойлголцол сайн байснаар асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэнэ. Тиймээс иргэдийг цагдаж, хөл хорихоос илүүтэй нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах нь чухал юм” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зөвлөлөө.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Zochin 2020-11-26 165.232.96.26
Awtobusand yuwahdaa zaawal beelii umsuu end tendees barina ayultai shuu
Ariun useverxh 2020-11-26 122.201.24.46
Автобуснуудад ариутгал хийж байгаа залуус хулхидахгүйгээр, дээд зэргээр нягт нямбай байх хэрэгтэй. Эс тэгвээс автобусанд орсон хүн бүр, тэр тусмаа цагаан хувцас өмсөж, маска зүүсэн байлаа ч нэмэргүй шүү! Өөрсджөө халдварт өртөхгүй гэж бодож ариутгалаа хийцгээгээрэй!
Зочин 2020-11-26 150.129.143.130
хүүхэд нь автосусанд суудаггүй албаны машинаар хүргүүлдэг, энгийн боловсролын сургуульд явдаггүй гэрийн багштай амьдралаас тасарсан хүн пм уу
зочин 2020-11-26 103.229.121.203
Хөл хорионы үед хүүхдийн автобусаа марталгүй асуудаг сайн дарга шүү, харин сургуульд хөл хорио тогтоосныг мартсан бна лээ
Зочин 2020-11-26 202.21.108.60
Сумьяа минь ингэж булай болж олны доог тохуу, х****л идэж явахаар нарны эрт, насны залууд чаддаг хүнд нь ажлаа өгөөд эртхэн амьдралаа хөөсөн чинь дээргүй юу.
Зочин 2020-11-26 94.255.132.4
Ажил амьдралаа залгуулаад л явж байхад юу хэлнэ вэ!!! Хоолноос салгах гэнээ.
Зочин 2020-11-26 64.119.23.101
Өглөө ярьснаа оройн үгүйсгэдэг байж болох уу. Тийм учраас ухаалаг, болосрол өндөртэй хүнийг хотынхон хайгаад байна. 90 хувь хөдөлгөөнийг хязгаарлаж байгаад цар тахлын дэглэлтийг хумина гэж ширүүн харцтай чанга дуугарч байсан Сумьяа маань, амьдрал баян учир эв зүйгийн олоод явуул гэж цагдаад зөвлөж байх юм. Нэг дүр төрх, ааш авираар бай. Битгий цаг аяс, хүний нөлөөнд орж хувир.