ЭМЯ: Бариа засалтай холбоотой халдвар тархсан | News.MN

ЭМЯ: Бариа засалтай холбоотой халдвар тархсан

COVID-19

ЭМЯ: Бариа засалтай холбоотой халдвар тархсан

ЭМЯ: Бариа засалтай холбоотой халдвар тархсан

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллийг хүргэж байна.  Өчигдөр /2020.11.25/ нийт 4176 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс covid-19 илэрч, 712 боллоо. ХӨСҮТ-ийн мэдээлснээр Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 148 боллоо. Дархан-Уулд хоёр тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 22 тохиолдол батлагджээ. Мөн Орхон аймагт дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдэж 21 тохиолдол батлагджээ. Эдгээр нь хавьтлаас илэрчээ. Өнгөрсөн 24 цагт Дорноговь, Говьсүмбэр аймагт шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.Одоогоор Дорноговь аймагт covid-19 халдварын нийт 18, Говьсүмбэр аймагт гурван тохиолдол бүртгэгдээд байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн хэлснээр коронавируст халдвар голомтлон гарч буй бүс нутагт дээрх 13 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Улаанбаатарт 3
  • Сэлэнгэ 4,
  • Орхонд 4,
  • Дархан-Уул аймагт 2 шинэ тохиолдол нэмэгдсэн байна.

-ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-Улаанбаатарт шинээр батлагдсан гурван тохиолдлын тухайд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал. Гурван тохиолдлын нэг нь орцонд амьдардаг, бариа заслын үйл ажиллагаа явуулдагтай холбоотой болон батлагдсан тохиолдолтой найз нөхдийн холбоотой гэрт нь зочилдог байсан өгүүлэмжтэй байна. Өвчлөл батлагдахаас өмнө нэгнийдээ зочилдог байж. Улаанбаатар хотод covid-19 халдварын нийт 63 тохиолдол батлагдаад байна. Үүнийг задалбал,

• Баянгол дүүрэг -16

• Сонгинохайрхан-10

• Баянзүрх дүүрэг -17

• Сүхбаатар дүүрэг 11

• Хан-Уул 7

• Багануур 1

• Чингэлтэй 1 тохиолдол тус тус батлагдаад байна.

Өвчлөл бүртгэгдсэн дүүргүүдийг хороогоор нь задалбал Баянгол дүүргийн найман хороонд covid-19 халдварын 16 тохиолдол бүртгэгджээ. Тус дүүргийн 1,3, 4,6,7,9, 10, 18 дугаар хороонд батлагдсан тохиолдлууд илэрчээ. Мөн Баянзүрх дүүргийн 4, 10 дугаар хороо болон Сүхбаатар дүүргийн 12,13, 16,18 дугаар хороонд халдвар илэрсэн байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 7, 16, 19 болон Хан-Уул дүүргийн 10,16, 21 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Багануур Налайх дүүргийн дөрөвдүгээр хороонд тус тус өвчлөл бүртгэгджээ.

Нийслэлд бүртгэгдээд буй төмөр зам дагасан нэг батлагдсан тохиодлоос үүдэлтэй хоёр голомтын тухайд эхний тохиолдлын хавьтал есөн байршилд 52 хүн өвчилжээ. Төмөр замын гурван байршилд 11 хүн өвчилжээ. Мөн 12 гэр бүлийн хүмүүс уг халдварт өртөж өвчилсөн. Халдвар гэр бүлийн хүрээнд тархах өндөр магадлалтай болохыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв. Тэрбээр “Гэр бүлийн хувьд дайралтын түвшин буюу халдварлалтын индекс маш өндөр 52 хувьтай байна. Мөн гэрээрээ бариа засал хийлгэдэг тохиолдлууд цөөнгүй байгаа нь халдвар тархах эрсдэлтэй. Гэр бүлийн орчинд 23.1 хувь нь бариа засалтай холбоотой халдвар тархсан байна. Мөн караоке 20 гаруй хувийг эзэлж байгаа бол буяны ажил, төрсөн өдөр, айлд зочлох 3-6 хувьд халдвар бүртгэгдсэн. Түүнчлэн орон сууцны орцны хавьтал 2.9 хувийг эзэлж байгаа бол тоглолт үзсэн 2 хувийг эзэлж байна” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, November 25, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж