Дарханд 2600 шинжилгээнээс хоёр халдвар илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.11.26-нд нийтлэгдсэн

COVID-19

Дарханд 2600 шинжилгээнээс хоёр халдвар илэрлээ

Дарханд 2600 шинжилгээнээс хоёр халдвар илэрлээ

Дархан-Уул аймгийн хэмжээнд  өрх бүрээс нэг иргэнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулах ажил эхэлсэн.  Шинжилгээний явцад Covid-19-ийн хоёр тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдол 22 болсныг мэдээллээ.

-Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал:

-Аймгийн хэмжээнд нэг өрхөөс нэг иргэнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулах ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд  аймгийн төвийн нийт 23 мянган өрхөөс 18 мянган өрх нь шинжилгээнд хамрагдсан байна. Өнөөдөр үлдсэн 2000-3000 өрхийн шинжилгээг авснаар энэ ажил дуусна. Энэхүү шинжилгээгээр батлагдсан 20 тохиолдлын маршрут болон хавьтлыг давхар илрүүлэхийг зорьжээ.

Ингээд, эхний  2600 багц шинжилгээнээс хоёр эерэг тохиолдол илэрснийг Эрүүл мэндийн яамнаас бидэнд ирүүллээ.

Иймээс Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос яаралтай хуралдаж, хоёр иргэнтэй холбоотой мэдээ мэдээллийг авах, тусгаарлах, ойрын хавьтлуудыг олох, асуумжийг авах, тэднийг тусгаарлалтын байранд шилжүүлэх, дараагийн шатны шинжилгээг авч баталгаажуулах, дам хавьтлуудыг илрүүлэх зэрэг мэргэжлийн ажлуудыг өнөөдрөөс эхлүүллээ.

Б.ТУЯА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж