Хятад: Автсралийн нүүрс чанарын шаардлага хангахгүй байна

Хуучирсан мэдээ: 2020.11.26-нд нийтлэгдсэн

Хятад: Автсралийн нүүрс чанарын шаардлага хангахгүй байна

Хятад: Автсралийн нүүрс чанарын шаардлага хангахгүй байна

Австралитай үүссэн улс төрийн зөрчилдөөний улмаас тус улсын нүүрсний импортод Хятад улс тодорхойгүй шалтгаанаар хориг тавьсан юм.

Тэгвэл өчигдөр /2020.11.25/ Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян Австралийн нүүрсний хоригтой холбоотой сэтгүүлчийн асуултад хариулахдаа импортолж буй нүүрс чанарын шаардлага хангахгүй байгаа талаар ярьжээ. Гэхдээ тэр аливаа улс орны нэрийг дурдаагүй юм.

Тэрбээр “Сүүлийн жилүүдэд манай улсын гаалийн байгууллага импортын нүүрсэнд аюулгүй байдал, чанарын үнэлгээ хийдэг болсон. Зарим импортын нүүрс байгаль орчны стандартад нийцэхгүй байгаа нь дээрх үнэлгээгээр тогтоогдож байна” хэмээн ярьсан байна.

Хятад бол Австралийн нүүрсний зах зээлийн хамгийн том худалдан авагч. Харин Австралийн импортын гол бүтээгдэхүүнүүдийн нэг бол нүүрс билээ. Хятад улсын хувьд цар тахалтай холбоотой улс төрийн маргаанаас үүдэн Австралийн нүүрсийг аравдугаар сараас эхлэн хүлээн авахаа зогсоосон. Ингэснээр ОХУ болон Монгол Улсын нүүрсний импорт өсөх болсон.

Одоогийн байдлаар Хятадын гол боомтууд дээр Австралийн 700 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс ачсан хөлгүүд удаан хугацааны турш гацаад байна. Австрали нь covid-19 цар тахлын гарал үүслийг олж тогтоохын тулд Бээжинг шалгах хэрэгтэй гэж дэлхий нийтэд уриалсан нь Хятадын талын дургүйцлийг хүргэсэн. Улмаар Хятадын талаас Австралийн нүүрс төдийгүй бусад хэд хэдэн гол нэрийн барааны импортод хориг тавьжээ.

Эх сурвалж: ABC.NET.AU

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж