Ши Жиньпин 18 хоногийн дараа Байденд баяр хүргэв

Хуучирсан мэдээ: 2020.11.26-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин 18 хоногийн дараа Байденд баяр хүргэв

Ши Жиньпин 18 хоногийн дараа Байденд баяр хүргэв

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байденд баяр хүргээгүй байсан цөөхөн удирдагчдын нэг бол Хятадын дарга Ши Жиньпин билээ. Тэрбээр сонгуулийн үр дүн тодорхой болсноос 18 хоногийн дараа буюу өчигдөр /2020.11.25/ Байденд баярын шуудан илгээснийг Хятадын төрийн мэдлийн “Xinhua” агентлаг мэдээлжээ.

Мөн тус улсын дэд Ерөнхийлөгч Ван Цишань АНУ-ын дэд Ерөнхийлөгчөөр ажиллахаар сонгогдоод буй Камала Харрист баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

“Хятад-АНУ-ын эрүүл, тогтвортой харилцааг ахиулах нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүлээлтийг хангах билээ. Хоёр тал зөрчил сөргөлдөөнгүй, харилцан хүндэтгэлтэй байж, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжиж, маргаантай асуудлыг хянан зохицуулахад хамтран ажиллана гэж найдаж байна" хэмээн дээрх захидалд дурдсан байна.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэзээ Байденд баяр хүргэх талаар хүлээлт дэлхийн улс төр сонирхогчдын дунд асуулт хэвээр үлдэж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж