Онлайн худалдааны сайтуудын үйл ажиллагаа жил ирэх тусам хөгжиж, бараа бүтээгдэхүүн нь салбар дэлгүүр дээрхээс ч илүү сонголттой байх болсон.
Түүнчлэн үнийн хувьд хямд байдгаараа хэрэглэгч бидэнд маш давуу талтай. Жил бүрийн 11-р сард дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс Black Friday, Thanks Givingday, Cyberday хямдралыг хүлээдэг гэхэд хилсдэхгүй.
Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд 11-р сарын хямдралын үеэр АНУ-ын иргэдийн онлайн дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авсан үнийн дүн нь 7,4 тэрбум ам.долларт хүрч байжээ. Энэ нь онлайн худалдан авалтын дээд амжилт болсон гэдгийг CNN мэдээлсэн. Мэдээж энэ амжилт ковид-19 цар тахалтай зайлшгүй холбогдоно. Цар тахлын нөлөөгөөр онлайн бизнесүүд эрчимтэй хөгжиж байгаа билээ.
Харилцагч Та ч бас хатуу хөл хорионы энэ үед дэлхийн хямдралыг ашиглаад авахыг хүсэж, товлосон бараагаа Visa картаараа захиалаад авдаг л цаг. Хэрэв Танд олон улсын карт байхгүй, эсвэл хугацаа нь дууссан бол ХХБ-ны TDB Online үйлчилгээ ашиглан төгрөг, ам.доллар, евро зэрэг валютаас сонгон биет бус Виртуал Visa картыг хормын дотор үүсгэж, тэр дор нь ашиглаж эхлэх боломжтой.
Мөн TDB online -аар хүссэн картаа захиалж, Монгол шуудан ХК-аар Улаанбаатар хот дотор ажлын 3-5 хоногт хүргүүлэх боломжтой.
ХХБ-ны Visa картаа ашиглаад 50-90% хүртэлх хямдралыг заавал ашиглаарай. Дэлхийн худалдааны том сайтууд болох www.amazon.com, www.walmart.com
w ww.blackfriday.com , мөн дотоодын онлайн худалдааны www.shoppy.mn,
w ww.rio.mn, w ww.next.mn, www.smartcenter.mn зэрэг олон сонголт Танд байгаа.