Улс тунхагласны баярыг хөл хорионд тэмдэглэж байна | News.MN

Улс тунхагласны баярыг хөл хорионд тэмдэглэж байна

Улс тунхагласны баярыг хөл хорионд тэмдэглэж байна

Улс тунхагласны баярыг хөл хорионд тэмдэглэж байна

Монгол Улсыг тунхагласны 96 жилийн ой өнөөдөр тохиож байна. Анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг монголчууд бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Түүнчлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд  хүчит бөхийн барилдааныг зохион байгуулдаг.

Энэ жилийн хувьд Covid-19 цар тахал гарч, хатуу хөл хорио тогтоосон үед Улс тунхагласны баяр тохиож байна. Тиймээс хүчит бөхийн барилдаангүй, хөл хорионы хатуу дэглэмд монголчууд бүх нийтээрээ гэр гэртээ энэ өдрийг тэмдэглэх өнгөрүүлэх нь.

Түүх сөхвөл, 1924 оны есдүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ.

Улсын анхдугаар Их Хурал 1924 оны есдүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж,  халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталсан.

Хуудас бүрт “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.

Үүнээс хойш Монгол Улсыг тунхагласны 96 дахь жилийн ой өнөөдөр тохиож байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-26 66.181.184.105

Буузаа хийж идэж байна…………………. баярын мэнд нийт МОнголчууддаа

Avatar

Зөвлөлтийн Коминтеноээс Ринчино мэндчилж байна 2020-11-26 49.0.212.165

Нийслэл салатаа хийсэн үү, хиам өгөрцийгөө зүсээд тавгалцан биз дээ

Avatar

Зочин 2020-11-26 66.181.184.105

Энэ л өдөл бидний энэ зэрэгтэй амар амгаланг бий болгосон өдөр, яалтчүгүй Орос ахын ….. өдөр Орос Монголын найрамдал өдрөөс өдөрт улам урдын нэгэн адил улам бэхжин мандтугай мандтугай. Түүхэн өдөр

Avatar

Зочин 2020-11-26 66.181.184.105

Залуучууд Монгол Улсынхаа түүхэн үеийг сайтар мэдэж, улам их мэдэж байх хэрэгтэй

Avatar

/*-*/ 2020-11-26 49.0.212.165

Зөвлөлтийн Коминтерн мандтугай, Ринчино мандтугай л гэхээс дээ цусаар тээгэл

Avatar

Зочин 2020-11-26 192.82.75.70

bugd nairamddah uls bolson udur. urid n haant uls baisan

Avatar

МОНГОЛ УЛС МАНДТУГАЙ. 2020-11-26 66.181.161.124

Long live Mongolia. Nice to Mongolia.

Avatar

Зочин 2020-11-26 202.9.40.14

Өнөөдрийн хувьд гэр гэртээ

Avatar

Лорд 2020-11-26 122.201.24.112

СССР – ийн дагуул улс болсон өдөр шүү дээ. БНМАУ байгуулагдаж ЗХУ – ын эзэн эрхийг зөвшөөрч вассал улс болсон өдөр. 1924-1990 он хүртэл Монголыг Москва удирдаж байсан юм. Улс Тунхагласны Баяр гэх гээд байгаа бол 1206 оны зун Монгол улсыг тунхагласан.

Avatar

партизан 2020-11-26 192.82.68.100

оростой нийлсэн өдөр шүү дээ.улаан оросыг үг дуугүй дагахаар болсон өдөр юмаа

Avatar

Зочин 2020-11-26 66.181.181.99

Uls tunhaglasan bish bugd nairamdah ( republic) uls tunhaglasan udur bolmui. 1206 ond Mongol uls tunhaglagdan zarlagdsan daa

Avatar

zochin 2020-11-26 139.5.218.117

Монгол ус улс, тулгар төрөө 1206 онд зарлан тунхагласан юм биш үү? 1924 онд Бүгд найрамдах улсы г л зарлажээ. Улсынхаа түүхийн хугацааг богиносгоод байна аа

Avatar

Бөк 2020-11-26 202.126.90.31

Үндэсний бөкөө барилдуулаачэээээээн

Avatar

Зочин 2020-11-26 202.21.109.111

ХАХА

Avatar

Зочин 2020-11-26 192.82.75.70

Zoomeer barildaj bailee

Avatar

ЗОЧИН 2020-11-26 202.9.46.32

МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ №1 БАЯРЫГ ИХЭНХИ ХҮМҮҮС ЦАГААН САР, ШИНЭ ЖИЛЭЭС ДОР ҮЗДЭГ НЬ ХАРАМСАЛТАЙ.

Avatar

Зочин 2020-11-26 192.82.74.158

Haant zasgiig BN zasag aar l solison yum shvv dee! Mongol uls, Mongoliin tur zasag urid umnu ni baisaar l irsen.
Er ni jilees jild zuv yaridag l bolood baigaamaa. Ene jil bol bvr ch zuv yarij bna. Tusgaar togtnoliin udur gej haduurahgvi bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж