Улс тунхагласны баярыг хөл хорионд тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.26-нд нийтлэгдсэн

Улс тунхагласны баярыг хөл хорионд тэмдэглэж байна

Улс тунхагласны баярыг хөл хорионд тэмдэглэж байна

Монгол Улсыг тунхагласны 96 жилийн ой өнөөдөр тохиож байна. Анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг монголчууд бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Түүнчлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд  хүчит бөхийн барилдааныг зохион байгуулдаг.

Энэ жилийн хувьд Covid-19 цар тахал гарч, хатуу хөл хорио тогтоосон үед Улс тунхагласны баяр тохиож байна. Тиймээс хүчит бөхийн барилдаангүй, хөл хорионы хатуу дэглэмд монголчууд бүх нийтээрээ гэр гэртээ энэ өдрийг тэмдэглэх өнгөрүүлэх нь.

Түүх сөхвөл, 1924 оны есдүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ.

Улсын анхдугаар Их Хурал 1924 оны есдүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж,  халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталсан.

Хуудас бүрт “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.

Үүнээс хойш Монгол Улсыг тунхагласны 96 дахь жилийн ой өнөөдөр тохиож байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж