Дэлхийн хөлбөмбөгийн нэгэн цаг үеийг эзэрхийлэн төрсөн Аргентины алдарт хөлбөмбөгчин Диего Марадона орон нутгийн цагаар өчигдөр/2020.11.25/ 60 насандаа зүрхний шигдээсээр таалал төгслөө. Түүний үхэлд дэлхийн хөлбөмбөгийн одууд ээлж дараалан хүндэтгэл үзүүлж, эмгэнэл илэрхийлсээр байна.
Дэлхийн гурван удаагийн аварга, Бразилын домогт хөлбөмбөгчин Пеле:
-Өнөөдөр гунигтай мэдээтэй. Би дотны найзаа, дэлхийн хөлбөмбөг домгоо алдлаа. Түүний талаар хэлэх зүйл үнэхээр их байгаа ч одоо бурхан тэдний гэр бүлд энэ бүхнийг даван гарах хүч хайрлаасай. Нэг л өдөр, бид тэнгэр дээр хамтдаа хөлбөмбөг тоглоно гэж би итгэж байна.
Дэлхийн зургаан удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси:
-Аргентинчууд болон дэлхийн хөлбөмбөгт үнэхээр гунигтай өдөр тохиож байна. Тэр биднийг орхин явж байгаа мэт боловч тэгээгүй ээ. Учир нь Диего бол мөнх. Би түүнтэй хамт өнгөрүүлсэн гайхалтай мөч бүрээ дурсан санах болно. Түүний гэр бүл, найзуудад нь эмгэнэл илэрхийлье. Тайван нойрсоорой.
Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналдо:
-Өнөөдөр би найздаа, дэлхий мөнхийн суут хүндээ баяртай гэж хэлж байна. Тэр бол бүх цаг үеийн шилдгүүдийн нэг. Хосгүй шидтэн. Тэр биднийг дэндүү эрт орхилоо. Гэхдээ тэр өөрийн өвийг, хэзээ ч нөхөгдөхгүй орон зайг үлдээлээ. Тайван нойрсдоо, домог минь. Чамайг хэзээ ч мартахгүй.
2005 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Роналдино:
-Түүний гэр бүл, энэ суут хүнийг хайрладаг хүн бүрт эмгэнэл илэрхийлье. Миний найз, миний шүтээн, миний 10 дугаар. Хамтдаа тоглосон тоглолт, өнгөрүүлсэн оройн зоог бүрт дурсамж үлдээсэнд баярлалаа. Бидний харилцаа үргэлж онцгой байсан. Би таныг биширч, тантай талбай дээр хамт байж, таны агуу гэдгийг мэдэрч байсан энэ бүхнээ дурсан санах болно. Тамирчин байхдаа танаас урам зориг авдаг байлаа. Тантай уулзаад, талбай дээр хамт тоглосон тэр үдэш бол миний амьдралын хамгийн гайхалтай үдэш байсан. Би тэр үдэш талбай дээр шүтэнтэйгээ хамт зогсч байсан. Тайван нойрсоорой, шүтээн минь. Бид танд хайртай. Шидтэнүүдийн шидтэн. Мөнх оршиг.
Хөлбөмбөгийн домог Дэвид Бекхэм:
-Аргентин болон дэлхийн хөлбөмбөгт гунигтай өдөр тохиож байна. Түүний бидэнд бэлэглэсэн агуу бүхнийг дурсан санах хэрэгтэй. Тэр бол хүсэл эрмэлзэл, сүнсээрээ тоглодог суут нэгэн байсан. Би үргэлж Диеготой уулзахдаа догдолдог байлаа. Таныг бид санах болно. Тайван нойрсоорой.
Дэлхийн аварга Килиан Мбаппе:
-Тайван нойрсдоо, домог минь. Та хөлбөмбөгийн түүхэнд үүрд үлдэх болно. Бүхэл дэлхийд өгсөн таашаалд тань баярлалаа. 2020 оныг хараал идээсэй.
Английн хөлбөмбөгийн домог Гари Линекер:
-Аргентины хэвлэлүүд Диего Армандо Марадонаг таалал төгссөн талаарх мэдээлэл гаргажээ. Тэр миний үеийн болон бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчин маргаангүй мөн. Хар бараан амьдрал туулсан ч тэрбээр эцэст нь ухаарч сайхан амьдарч байлаа. Түүнийг бурхны гарт тайвшрал олно гэж гэдэгт итгэлтэй байна. Тайван нойрсдоо, Диего.
Англи болон Ливерпүүл багийн домог Жэйми Каррагер:
-Мексикт зохион байгуулагдсан дэлхийн аваргаар найман настай би Диего Марадонаг зурагтаар харж байснаа хэзээ ч мартахгүй. Тэр дэлхийн аваргаас хойш өнөөг хүртэл би түүн шиг тоглогчийг харсангүй. Үнэхээр гунигтай мэдээ байна.
Мэргэжлийн боксын домог Майк Тайсон:
-Бурхны гар, Марадонаг биднийг орхилоо. 1986 онд бид хоёулаа дэлхийн аварга болж байлаа. Хүмүүс биднийг үргэлж харьцуулдаг байсан. Тэр миний баатар, дотны найз байлаа. Би түүнийг үнэхээр их хүндэлдэг байсан. Түүнийг үргэлж дурсан санах болно.
Манчестер Юнайтед багийн домог Рио Фердинанд:
-Миний хөлбөмбөгийн анхны баатар. Тун цөөн хүн л түүн шиг хөлбөмбөгт нөлөө үзүүлсэн. Хамгийн агуу нь, хамгийн шилдэг нь, уран бүтээлч, эр хүн, лидер, ялагч. Миний хөлбөмбөг тоглох болсон шалтгаануудын нэг. Тайван нойрсдоо, Диего Марадона.
Яг одоо Италийн Наплес хотод Диего Марадонаг хүндэтгэн хэдэн мянган хүн Наполи багийн цэнгэлдэхийн үүдэнд цуглаад байна. Тэд цэнгэлдэхийн нэрийг “Диего Марадона” болгохыг багийнхаа удирдлагуудаас хүсч байгаа аж. Диего Марадона Наполи багийн төлөө 259 тоглолтонд оролцож 115 гоол оруулсан тус багийн домог нь байсан юм. Түүний ачаар л Наполи баг Сериэ-А лигт хоёр, УЕФА Цомтой багуудын цом нэг, Италийн Супер цомд нэг, Италийн цомд нэг удаа тус тус түрүүлж байжээ. Мөн Аргентин улсад гурван хоног үндэсний хэмжээнд гашуудал зарлажээ.
zzzzz 2020-11-26 66.181.186.132
domog bol domog
zochin 2020-11-26 49.0.212.165
Тэр диего марадонна гэж олигтой амьтан байгаагүй юмөө, архиг хар тамхичин, дээр нь ойворгон сагсуу хар юм байсын, ямар сайндаа сэтгүүлчдэд яриа өгөхгүй гэж сурвалжлагчдын өөдөөс шувууны дарвинкаар буудаж байхав дээ
ЦЕГ 2020-11-26 49.0.212.165
Архаг хар тамхичин байсан юм, хар тамхины хордлого
Зочин 2020-11-26 202.55.191.130
Domog munhurluu
Үнэн үнэн үнэн 2020-11-26 64.119.25.87
Аугаа тоглогчийг доромжилсон л***р зочин гэгчийг яг одоо аргентинд аваачаад хаячих юмсан.муу банди яаж арчаагаа алдах бол доо.хамаг юмаа гоожуулаад жинхэнэ амьтан болно доо.
NG 2020-11-26 192.82.69.117
Ямар хүнд жил вэ? дэлхий болон спортын түүхэнд. Үлдээж буй өв, соёлд чинь сөгдөн мөргий. Бурханы хишгээр бидний цаг үед морилон ирсэнд чинь гүнээ талархаж байна. Тайван амгалан нойрсоорой.
Зочин 2020-11-26 103.140.10.197
Наполи гэдэг багийг үнэхээр намаг шалбаагнаас нь гаргаж тэр өндөрлөгт чирсээр гаргаж ирж байжээ агуу юмаа.
Зочин 2020-11-26 107.77.211.153
Ronaldo neg ch udaa delhiin avraga avch baigaagui suga
Зочин 2020-11-26 106.102.142.47
Arai ert tengert yavlaa Ene augaa huntei adilhan zuun morondoo adilhan Che gevaraiin shiveestei dee bid 2 Divaajind ochih boltugai
Зочин 2020-11-26 98.253.30.34
RIP Mara
зочин 2020-11-26 66.181.182.105
Хагалгаанд ороод энэ сарын 13-нд эмнэлгээс гарсан байсан юм байна уг нь.
Энэ тухай Оросын сайтад мэдээлжээ
zochin 2020-11-26 49.0.212.165
Уг хүн нь тэнэг, сагсуу юм байсын
Б 2020-11-26 59.153.85.120
Муу өт дуугүй бай.
Sambuu 2020-11-26 192.82.70.125
Chamshig gonginosnoos sagsuu ongiroo of baisan n deer.
Paвcaл 2020-11-26 172.58.46.150
Домогт хүн шүү дээ. Дэндүү залуугаараа явлаа даа. Сайн төрлийг олоорой.
Зочин 2020-11-26 122.201.24.211
Аргентина улс даяар 3 өдөр гашуудал зарлаж , үндэсний баатарын хэмжээнд бурхны оронд гаргах нь, Энэ үеэр днлхий даяар футболын тэмцээнүүд цуцлагдаж бна. Тэр бол Дэлхийн Од мөн .
Зочин 2020-11-26 122.201.21.240
Дэлхийн хамгийн супер одуудын Од нь байлаа, 20 р зууны. Номер 01 хөл бөмбөгчин минь тайван нойрсдоо,
BOLD 2020-11-26 202.126.88.211
Үнэхээр Дэлхийн од харван оджээ. Залуу насны минь бахархал, үлгэр дууриал байлаа. 1986, 1990 оны Дэлхийн аврагын тоглолтууд Марагийн сайхан тоглолтууд үргэлж санагддаг юм. Ум сайн амгалан болтугай
Зочин 2020-11-26 66.181.161.60
Марадона гийн Дасаевт цохисон цохилт нүдэнд харагдаж байна. Гайхамшигт цохилт гайхамшигт хаалт хийж билээ…..
Аргентины ерөнхийлөгч Алберто Фернандез орон даяар гурав хоногийн гашуудал зарлан өөрийгөө твиттер хуудаснаа 2020-11-26 139.5.218.90
“Та биднийг дэлхийн оргилд аваачсан. бидний аз жаргалд умбуулсан.
Та бол бүх цагийн үеийн хамгийн агуу хөлбөмбөгчин.
Бидний хажууд байсанд баярлалаа” хэмээжээ.
Хөлбөмбөгийн Агуу од. 2020-11-26 66.181.161.31
Аргентины баатар Агуу суут хөлбөмбөгчин байлаа.
Баттөмөр 2020-11-26 192.82.67.91
Бөмбөрцөгийн бас нэгэн гайхамшиг шүү дээ амар амгалан тайван нойрс доо
Зочин 2020-11-26 192.82.67.91
Бөмбөрцөгийн бас нэгэн гайхамшиг шүү дээ амар амгалан тайван нойрс доо
Зочин 2020-11-26 66.181.161.25
Ардын баатраа дуу дуулж, алга ташиж, хөл хөөртэйгээр хүндэтгэн үдэж байна. энэ ч бас хүний ёс юм даа.
Лорд 2020-11-26 122.201.24.112
Домогт Марадонад эмгэнэл илэрхийлье! Хөлбөмбөгийн түүхэнд давтагдашгүй агуу од байлаа.
сонирхогч 2020-11-26 150.129.140.69
Дэлхийн од шүү дээ .80 д оны хөлбөмбөг сонирхогч бидний харж дууриах дэлхийн од шүү дээ.Ум сайн амгалан болтугай!
FAN 2020-11-26 66.181.178.61
Диего Марадона дэлхийн хөлбөмбөгийн домог билээ. Тэр авъяаслаг, мэргэжлийн хөлбөмбөгч юм. Түүний тоглолт, оруулсан гоолуудыг харахад үнэхээр сайхан байдаг байлаа. Арай эрт явлаа даа. Тайван нойрсоорой.
Зочин 2020-11-26 66.181.189.43
Хорвоогын агуу яум энгийнээс