Аргентины шигшээ багийн тамирчин асан, домогт хөлбөмбөгч Диего Марадона арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 60 насандаа таалал төгссөн талаар "Clarin" сонин мэдээлжээ. Энэхүү мэдээллийг Марадонагийн хуульч Матиас Морла болон Аргентины хөлбөмбөгийн холбоо баталсан байна.
Домогт хөлбөмбөгч тархины мэс засал хийлгэснээсээ хойш хоёр долоо хоногийн дараа гэртээ зүрхний шигдээс болжээ.
Домогт хөлбөмбөгчний үхэлтэй холбогдуулан Аргентины ерөнхийлөгч Алберто Фернандез орон даяар гурав хоногийн гашуудал зарлан өөрийгөө твиттер хуудаснаа “Та биднийг дэлхийн оргилд аваачсан. Та бидний аз жаргалд умбуулсан. Та бол бүх цагийн үеийн хамгийн агуу хөлбөмбөгчин. Бидний хажууд байсанд баярлалаа” хэмээжээ.
Марадона бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдоос хөлбөмбөгийн хаан Пелегийн дараа хоёрдугаарт бичигддэг гайхамшигтай тамирчин байв. Хөлбөмбөгийн ертөнцөд түүн шиг авьяаслаг, ур чадвартай, өвөрмөц, шуугиант од байгаагүй, цаашдаа ч гарахгүй гэж дэлхийн өнцөг булан бүрт буй шүтэн бишрэгчид нь дүгнэдэг.
Диего Марадона ердөө 22 насандаа Испанийн Каталонийн нэр төр Барселона клубт 7,6 сая ам.доллароор ирсэн нь тухайн үеийн хөлбөмбөгийн наймааны рекорд үнэ болжээ. Тэрээр Реал Мадридын эсрэг гайхалтай тоглолт үзүүлж, итгэмээргүй нэгэн гоол оруулсны дараагаар Сантьяго Бернабеуд цугласан хөгжөөн дэмжигчид түүнд алга ташин баяр хүргэсэн байна. Энэ нь түүхэнд Реал Мадридын фенүүд Барселонагийн тоглогчид хүндэтгэл үзүүлсэн анхны тохиолдол болж үлджээ.
Удалгүй тэрээр дасгалжуулагч, багийн удирдлагуудтай таарамжгүй харилцаатай байсны улмаас хоёр жилийн дараа Италийн Наполи клубт бас л рекорд үнэ болох 10,5 сая ам.доллараар нэгдсэн байдаг. Мөн энэ үеэс Диего Марадона хар тамхинд донтож эхэлсэн нь багийн удирдлагууд түүнийг явуулах шийдвэр гаргахад нөлөөлсөн гэдэг.
Түүх сөхвөл, 1986 онд Мексикт болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Аргентины шигшээ багийн тоглогч Марадона шөвгийн наймын тоглолтонд англичуудын хаалганд гараараа бөмбөг оруулсан. Тухайн үед үүнийг анзаараагүй, оноонд тооцсон ч хожим "Бурханы гар хүрсэн гоол" хэмээн нэрлэжээ.
Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн алдартай гоол болох “Бурхны гар”-ыг оруулсан тэрбээр хөлбөмбөгийн тамирчны замналдаа нутгийнхаа Аргентинос Жуниорс, Боса Жуниорс, Ньюэллс Олд Бойз, Испанийн Барселона, Севилья, Италийн Наполи зэрэг багуудад хүчин зүтгэн 588 тоглолтонд 312 гоол оруулжээ. Харин дасгалжуулагчийн хувиар Аргентин улсын хөлбөмбөгийн шигшээ багаа дасгалжуулан 2010 оны Өмнөд Африкт зохион байгуулагдсан ДАШТ-д оролцсон нь түүний хамгийн том амжилт байлаа.
https://youtu.be/IIci4TEqAFw
Эх сурвалж: DAILYMAIL
Б.ЖАРГАЛ
хэ хэ хэ 2020-11-26 49.0.212.165
Тэр диего марадонна гэж олигтой амьтан байгаагүй юмөө, архиг хар тамхичин, дээр нь ойворгон сагсуу хар юм байсын, ямар сайндаа сэтгүүлчдэд яриа өгөхгүй гэж сурвалжлагчдын өөдөөс шувууны дарвинкаар буудаж байхав дээ
ЦЕГ 2020-11-26 49.0.212.165
Архаг хар тамхичин
Зочин 2020-11-26 126.116.60.63
Хөлбөмбөг мөртлөө гараар гоол хийж болдог юмуу, гар бөмбөг биш хөлбөмбөг биз дээ?🤔
Зочин 2020-11-26 192.82.71.14
Дэлхийн спорт, олимпизмийн үзэл санаанд хир суулган, дэлхийн хөл бөмбөгийн цомыг гутааснаараа энэ гар бөмбөгчин бурханы гэсгээл хүлээв, толгойгоороо гоол хийх бсан гж толгойд нь тог хийлгэсэн буюу.
zochin 2020-11-26 49.0.212.165
Зөв
Зочин 2020-11-26 202.9.46.89
Хорвоо дэлхий нэгэн агуу хүүгээ үдэж явуулжээ. Бидэнд агуу гайхамшигт дурсамжаа үлдээгээд явлаа. Ум сайн амгалан болтугай.
Фэн 2020-11-26 66.181.185.201
Агуу хөл бөмбөгчин
Ум маана бадмихум
Зочин 2020-11-26 202.55.188.106
Мара номер 1 шүү.
Зочин 2020-11-26 202.126.90.137
anh udaa tv eer football uzsen toglolt maani Shadivlingiin zuslan deer Dolgor bagshiind har tsaagaan jijighen zuragt deer 1986 onii delhiin avargiin shigshee toglolt bailaa. Football gedeg chini iim goy sport baidgiimuu gej bishirch baisnaa ochigdor yum shig sanaj bna. Ternees hoish 1994 ond bairaa solih hurtel jijig oroonii hananii tal ni Mara giin plakat zurgaar duursen baidag bailaa. Uneheer haramsaj bna. RIP my idol
Зочин 2020-11-26 124.158.126.106
Аугаа Марадона жинхэнэ олныг баясгагч байлаа. УМ ма ни бад ми хум
Зочин 2020-11-26 98.33.93.32
Эйсибо,Гарринча,Зико ,Круифф гээд алдарт хөл бөмбөгчид Пелегийн сүүдэрт дарагдаж байсан бол Марадонагийн сүүдэрт Ван Бастен,Руминиге,Рональдо,Рональдино гээд алдарт хөл бөмбөгчид Марадонагийн сүүдэрт дарагдаж байлаа. Одоогийн алдарт Месси,Рональду нар ч түүнтэй зэрэгцэж чадахгүй. Хөл бөмбөгийн хаан Пеле гээд дараа нь Марадона гэж бичигдэнэ
Өвгөн Балдан 2020-11-26 122.201.31.167
Ум ма ни бад ми хум. Сайн төрлийг олох болтугай.
Зочин 2020-11-26 98.33.93.32
Хөл бөмбөгийн хаан Пеле " ….Бид тэнгэрт бөмбөгөө хамтдаа хөөнө гэдэгт итгэлтэй байна,анд минь " гэж хэлсэн байна лээ…
Зочин 2020-11-26 64.119.23.101
Хөл бөмбөгийн спортод "домог" болсон агуу тамирчин. Баярлаллаа…..Танд. Ум мааний бадним хум ……
Иргэн 2020-11-26 49.0.212.241
Фолклэндийн дайнд ялагдсан Аргентий ард түмний гутралыг Марадона л баяр цэнгэлээр сольсон юм даа.
Зочин 2020-11-26 192.82.75.70
Bieiin tamir sport hunii naslaltad neg ih nuluugui
Халх 2020-11-26 202.131.236.170
Ум мааний бадмэ хум.
Халх 2020-11-26 202.131.236.170
Диего Марадонад эмэгнэл илэрхийлэе.
Биширдэг хөл бөмбөгчин минь байлаа 2020-11-26 139.5.218.90
Агуу хөл бөмбөгчин .Залуугаараа явлаа. Харамсалтай.
Лорд 2020-11-26 122.201.24.112
Домогт Марадонад эмгэнэл илэрхийлье. Эцэг хүү ариун сүнс ивээж Гэгээн Мария энгэртээ авах болтугай. Амен.
Зочин 2020-11-26 64.119.27.202
Um sain amgalan orshig