Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Covid-19 халдварыг илрүүлэх сайн дурын шинжилгээг энэ сарын 17-ноос авч эхэлсэн. Гэвч иргэд цахим орчинд цөөнгүй гомдол саналыг хэлж байгаа юм. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хандсан иргэд шинжилгээнээс өөр эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байх, олон хүн цуглаж бөөгнөрсөн, шинжилгээндээ цагтаа хамрагдаж чадахгүй байна зэрэг шүүмжлэл ихээр иржээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл мэндийн төвүүд болон өрхийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээ, бэлэн байдалд хяналт тавихад халуун хэмжигч алдаа заасан, хүний бөөгнөрөл үүсгэсэн, хүн хоорондын зайг баримтлах зохицуулалт хийгээгүй зэрэг цөөнгүй зөрчил дутагдал илэрчээ.
Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийт 176 эрүүл мэндийн байгууллагад шалгалт явуулжээ. Үүнийг задалбал, түргэвчилсэн оношилгооны 57 цэг болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв нийт 118 байгууллага хамрагджээ. Хяналт шалгалтаар эрүүл мэндийн төвүүдэд дараах зөрчил дутагдлууд нийтлэг илэрчээ.
- Өрхийн эрүүл мэндийн зарим төвийн тусгаарлах байр нь гадагш гарсан хаалгагүй,
- Тусгаарлах өрөөнд гурван бүс тогтоогоогүй,
- Нэмэлт механик агааржуулалтын системгүй,
- Сэжигтэй болон тусгаарласан хүнийг усанд орох нөхцөлөөр хангаагүй,
- Эмнэлгийн угтах үйлчилгээнд үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжиж байгаа боловч бүртгэл хөтлөөгүй, биеийн халууныг үзэж буй халуун хэмжигч нь алдаатай зааж байсан
- covid-19 халдварын үед хэрэглэгдэх вирусын эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийн бүрдүүлэлт хангалтгүй
- Вирусын эсрэг эмийн нөөц бүрдүүлээгүй
- Эмнэлгийн эм хадгалах өрөөний дулаан, чийгшил шаардлага хангахгүй
- Тусгаарлах өрөө нь суултуургүй
- Хүний бөөгнөрөл үүсгэсэн, хүн хоорондын зайг баримтлах зохицуулалт хийгээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Иймд, дээрх зөрчлүүдийг богино хугацаанд арилгах үүргийг улсын байцаагчид өгчээ. Мөн нэр бүхий эмнэлэгт улсын бүртгэлд бүртгэгдээгүй халдваргүйтгэлийн бодис хэрэглэсэн, хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалсан зөрчлийг арилгуулсан байна. Тиймээс иргэд covid-19 илрүүлэх сайн дурын шинжилгээнд хамрагдахдаа утсаар болон цахимаар цаг авах, зай барих, амны хаалт зүүж халдвар хамгааллын дэглэм баримтлахыг холбогдох албаны хүмүүс зөвлөв.
Б.ЦЭЦЭГ
Айлд очихгүй. ЦААС БИЧГЭЭ Ч БОЛЬ.. 2020-11-26 202.126.90.68
БОЛИОЧЭЭ..УЛАМ ӨВЧИН АВНА..ХӨДӨӨ ТҮГЭЭЛТ Ч. ЗАВААН БН..ХЭН УУТАЛЖ..ХЭН УАЖ САВЛАЖ БГААМ БЭ..
Я.СОДБААТАР ГУАЙ 2020-11-26 139.5.219.205
ХҮЧЭЭР ЮМЫГ ХИЙВЭЛ ХИЙ ЧАДАХГҮЙ БОЛ ЗӨӨЛӨН АРГААР УДИРД!! ДАРААН БАРУУН, ЗҮҮН ТИЙШХИ ТОВЧООН ДЭЭР УРТ ДАРААЛАЛ ҮҮСНЭ ГАРЦААГҮЙ. АРД ИРГЭДЭЭ ЯАЖ УДИРДААД БАЙГАА ЮМ ВЭ, ЮМЫГ АЛСААС ААЖИМ ХИЙЛДЭЭ. ГЭНЭТ 12.1 НЭЭС ТҮГЖРЭЛ БИТИЙ ҮҮСГЭЛДЭЭ????!!!!!ИРГЭДЭЭ ГЭНЭТ ГЭНЭТ БИТИЙ ЧОЦРОЛД ОРУУЛААД БАЙЛДАА. МАРГААШНААС ГАРГААЛ ЭХЛЭЭЧ ДЭЭ…
Зочин 2020-11-26 202.21.108.158
Хөл хориогоо цуцал .иргэдэд эрүүл мэндийг нь өөрсдөд нь даатга.
Иргэн 2020-11-26 64.119.27.121
ажлын уялдаа холбоо гэж алга. Дарга нар нь болж байгаа гэнэ доод шатандаа болохгүй бна. Энэ нөхдүүдэд сэтгэл дутаад байна
иргэн 2020-11-26 150.129.140.69
10 жилийн сургуулиуд хоосон байна шинжилгээг авбал зай талбай том сонгууль яаж явууллаа даа тэр нь шиг.
Зочин 2020-11-26 192.82.77.150
иргэд хуулиа сайн хэрэгжүүл хөл хорион
Зочин 2020-11-26 103.57.93.207
Үнэгүй юманд нугасгүй хүмүүс шүү. Шинжилгээ өгөх шалтгаангүй л бол наанаасаа холхон явцгаа. Жинхэнэ шинжилгээ өгөх шаардлагатай, сэжигтэй, халдвартайхүмүүстэй холилдож байгаагаа ухаар.
ахмад настан 2020-11-26 103.26.194.227
ХӨСҮТ-ийн Нямхүү эмч хаана байнаа
Зочин 2020-11-26 202.179.27.70
ЕР НЬ УОК ЗОХИОН БАЙГУУЛАЛТ МАШ МУУ ХИЙЖ БАЙНА. ӨРХИЙН ЭМНЭЛЭГ, ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГТ ШИНЖИЛГЭЭ АВАХ УТГАГҮЙ. ХАРИН ЭНЭ ОЛОН АЖИЛЛАХГҮЙ БАЙГАА ЕБ-ЫН СУРГУУЛИУДЫН БАЙРЫГ АШИГЛАСАН БОЛ ИХ ЗӨВ БОЛОХ БАЙСАН. ГАДАА ОЛОН ХҮН ДУГААРЛАЖ ХҮЛЭЭХГҮЙ , ДААРАХГҮЙ, ОРЖ, ГАРАХ УРСГАЛ НЬ ТУСДАА ХИЙЖ БОЛНО. ЭМНЭЛЭГ БОЛ ИЛҮҮ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ АНХААРЧ, ЭДГЭЭР СУРГУУЛИУДАД ШИНЖИЛГЭЭ АВАХ ХҮМҮҮСЭЭ ЗӨВ ХУВААРИЛСАН БОЛ ИЙМ БАЙДАЛД ХҮРЭХГҮЙ БАЙХ БОЛОМЖТОЙ БАЙСАН. БҮХЭЛ БҮТЭН 2021.02.01 ХҮРТЭЛ ҮХМЭЛ ХООСОН БАЙШИН БАЙЖ Л БАЙНА
zochin 2020-11-26 203.98.77.101
gudamj talbai deer hul horio bish buugnurul uusgej ter tsagdaa nar ni ter h**** eruul savnaasa halijee yamarch zohion baiguulallt ugui zavaarch baigaa yum bna doo ingeed baival covid19 tarhalgui yahav dee arai hiij ajil deeree irlee Mertromoliin ariin uulzvariin 2 tsagdaa aan irgediig tegj doromjilj haraah ni zuv ch yum uu buruu ch yum uu b** medee ingej turiin ajil yavbal udahgui uls orshin togtnoh uu es orshih uu boloh tuluvtei setgel emzeglej bna daa minii uls oron tsaashdaa yanadaa
Зочин 2020-11-26 64.119.27.44
Anh uls bairiin bairihdaa ene asuudlaa toozoj barih bsn
Иргэн 2020-11-26 64.119.27.121
нөгөө бүх юм асуудалгүй зохицуулсан гээд хуцаад байсан нохдууд
зочин 2020-11-26 192.82.78.30
Архи гударч, хэрүүл хийж, гэр орныхноо дарамталж, мөнгө нэхэж, алцайж хэвтэхээс өөр юм хийж чадахгүй,туйлийн бүдүүлэг мулгуу хүн сүргийн нэг л байна.Ийм этгээдийн амнаас л ийм муухай авиа г, хүн жигшмээр хэрүүл цацагддаг. Ийм иргэд үл бүтэх хүмүүс олширохоор улс орон яаж өөдтэй байх вэ дээ.
Зочин 2020-11-26 202.179.24.187
Хүрэлсүх даргыг хэлж байгаа биз дээ
иргэн 2020-11-26 202.179.27.138
аргаггүй ш дээ урьд нь хүн бараг байхгүй шахам байхад нь Сайн дураараа шинжилгээ өгөх гээд очихоор Өрхийн эмнэлэгийн сувилагч нь Цаг ав гээд буцаагаад байх юм чинь дээ
Зочин 2020-11-26 202.9.46.184
Үнэгүй юманд нугасгүй аймар хүмүүс шүү