Өмнөговь аймагт хилийн бүсэд ажиллаж буй мянга гаруй тээврийн жолоочийг PCR шинжилгээнд хамруулжээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр явуулын шинжилгээний зургаан баг эхний ээлжинд эдгээр жолооч нараас шинжилгээ авчээ. Цаашид бүх жолооч нараас PCR шинжилгээ авах юм. Экспортын гол бүс нутаг болох Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд covid-19 халдвараас сэргийлж, ногоон бүс байгуулахад Эрүүл мэндийн яам, ЗӨСҮТ-өөс холбогдох арга хэмжээг зохион байгуулж буй. Мөн аймгийн Онцгой комисс болон Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн яамтай хамтран ажиллаж байгаа юм.
Манай улсад дотоодод covid-19 халдвар бүртгэгдсэн тул Хятадын тал нүүрс тээврийн жолоочдыг хил нэвтрэх үед шинжилгээнд хамрагдсан байхыг шаардаж байгаа аж. Тиймээс УОК-ын даргын тушаалын дагуу Өмнөговь аймгийн Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа аж.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-11-26 64.119.21.113
Өчигдөр оюу толгойн зэсийн баяжмал 200 машин, нүүрс 6 машин ачаа гашуун сухайт боомтоор гарчээ.
21 2020-11-26 66.181.184.149
OT d 200 mashin baihgui
Зочин 2020-11-26 202.9.40.117
Тэгэж байснаа корона гээд жолооч нараа болиулаад хилээ хаагаад больчихов доо. Хил дээр конвейр тавьж болдоггүй юм уу. Тэгвэл хил гарна корона тусна гэж байхгүй. Мөнгөө шилжүүлээд наанаас нь конвейроор явуулаад л болоо. Байгаль сүйдэж шороо тоос босохгүй
Зочин 2020-11-26 202.9.40.117
Аль эрт төмөр зам тавих байсныг болиулчихаад одоо удаад байх юм. Энэ хооронд Оросууд хэд хэдэн газраар нүүрсээ экспортлоод эхэлсэн. Бид их ярьж худал хаширлаж цаг алдах юм даа. Бид ч биш юмаа энэ дарга нар. Төмөр замд бүх анхаарлаа тавиая дээ тэнэгүүд ээ. Хэлэх үг олдохгүй юмаа. Намайг эрх мэдэлтэй болгосон бол би жаахан юмаар монголын амьдралыг сайжруулах л юм байна даа
Иргэн 2020-11-26 49.0.212.241
Төмөр замаа бушуухан бариач ээ. Энд тэндгүй соёлын төв барихаас өмнө наад нэг төмөр замаа дуусгаж үз.