"Улстѳрчид зах зээлийг хүчээр удирдах нь хохирол дагуулдаг"

Хуучирсан мэдээ: 2020.11.26-нд нийтлэгдсэн

"Улстѳрчид зах зээлийг хүчээр удирдах нь хохирол дагуулдаг"

"Улстѳрчид зах зээлийг хүчээр удирдах нь хохирол дагуулдаг"

Санхүүгийн зах зээлийн шинжээч А.Билгүүнээс цөөн асуултад хариулт авлаа.


-Covid-19 цар тахлын эдийн засагт учруулах бодит эрсдэл өндөр байна. Ялангуяа, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа хумигдах эрсдэлтэй туллаа. Яг энэ үед төр засгаас ямар арга хэмжээ авбал зохих тухайд өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Онцгой нѳхцѳл байдалд эдийн засгийн тэлэлт, зах зээлийг дэмжихэд мѳнгѳний, тѳсвийн, мѳн хууль эрхзүйн дэмжлэгүүдийг хэрэгжүүлж болдог. 2020 он гарсаар Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь манай эдийн засгийн нийт оролцогчид тодорхой хэмжээний дэмжлэг болсон. Харин ѳнѳѳгийн үүссэн хѳл хорионы нѳхцѳл нь хэрэглээ, үйлчилгээний салбарыг тэг зогсолт хийхэд хүргэж байгаа тул нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа арга хэмжээ бол халдварын тархалтыг хяналтад оруулж, хѳл хориог цуцлах асуудал. Халдварын тархалтыг хяналтад оруулж, хѳл хориог цуцлахын сацуу манай эдийн засагт гадаад валютын урсгалын гол сувгуудаа илүү нээлттэй болгох бодлого хэрэгжүүлэх ёстой, үүнд экспортын орлого, гадаадын хѳрѳнгѳ оруулалт орно. Хэдийгээр манай улсын ДНБ-ий ¼ нь уул уурхайн салбараас шууд хамааралтай гэдэг статистик байдаг хэдий ч бодит байдал дээр эдийн засгийн дийлэнх нь уул уурхайн салбараас хамааралтай байгаа тул энэхүү салбарын зогсолтгүй үйл ажиллагаа нэн чухал байгааг онцлох нь зүйтэй.

-Монголбанк бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулж, түүхэн доод түвшинд буюу 6 хувьд хүргэлээ. Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Энэ нь эдийн засгийг бүхий л боломжоороо дэмжих алхам болж байна” гэж хэлсэн. Цар тахлын энэ хүнд цаг үед энэ шийдвэр хэр оновчтой шийдвэр болсон гэж бодож байна вэ?

-Тѳв банкуудын авч хэрэгжүүлдэг уламжлалт арга хэрэгслүүдийн нэг бол бодлогын хүүг бууруулах байдаг. Ѳнѳѳгийн нѳхцѳл байдалд ч зѳв гэж бодож байна. Нѳгѳѳ талдаа бодлогын хүүг бууруулах нь Монгол Улсын эдийн засгийн, санхүүгийн салбарын бүтээгдэхүүнүүдийн эрэлтийг бууруулж, санхүүгийн салбарт итгэх итгэлийг сулруулах эрсдэлтэй байдаг. Бодлогын хүүг буулгах нь дунд хугацаанд тѳгрѳгийн ханш сулрах гол хүчин зүйл болдог тул бодлого тодорхойлогч байгууллагуудад тѳдийлѳн хялбар шийдвэр биш юм.

-Зээлийн хүүг буулгаснаар манай банкууд эрсдэл даах уу гэдэг асуудал эргэлзээтэй. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Зээлийн хүүг буулгах нь банкууд дээр тѳвлѳрдѳг зээлийн эх үүсвэрүүдийг хязгаарлагдмал болгодог, зарим тохиолдолд гадагш урсах капиталын урсгалыг ч бий болгодог тул банкуудад хѳрвѳх чадвар болон гадаад валютын ханшийн дарамт үүсгэх боломжтой. Банк, санхүүгийн салбар нь нийт оролцогчийн итгэлцэл дээр тогтож байдаг тул тун эмзэг бѳгѳѳд эдийн засгийн нэн чухал дэд бүтэц тул хүчээр аливаа асуудлыг шийдэлгүй, зах зээлийн нѳхцѳл байдалд тохируулах нь чухал.

-УИХ-ын Түр хорооны хуралдаан дээр зарим гишүүд эрсдэлээс айлгүйгээр хадгаламжийн хүүг зогсоох санал гаргаж байна. Хадгаламжийн хүүг зогсоолоо гэж бодоход эерэг, сөрөг үр дагавар нь юу байх вэ?

-Ѳмнѳ нь тулгарч байгаагүй бэрхшээлүүдтэй нүүр тулахад бүхий л боломжийг шууд үгүйсгэлгүйгээр судалж үзэх нь зѳв байх. Гэхдээ түүхэн үйл явдлуудаас сургамж авдаг бол улстѳрчид зах зээлийг хүчээр удирдах гэж оролдох нь ихэнхдээ хохирол дагуулсан байдаг. Зах зээлийг хуулиар бүрэн удирдах боломжгүйг бид тал талдаа бодож үзэх асуудал.

-Бидний дараагийн сорилт ажилгүйдэл, ядуурал. Маш олон иргэн ажилгүй, орлогогүй болж, дундаж давхаргынхан ядуусын эгнээ рүү шилжиж байна. Одоо бидэнд иргэдээ ажилтай, орлоготой байлгах ямар гарц, гаргалгаа байна гэж та бодож байна вэ?

-Дэлхийн улс орон бүр ѳѳрийн ѳрсѳлдѳх чадварт тулгуурлан энэхүү хямралыг давж гарах гэж оролдож байна. Бидний хувьд дэлхийд ѳрсѳлдѳж чадаж байгаа цор ганц салбар маань уул уурхай, эрдсийн экспорт. Бид зѳвхѳн эрдсээ экспортлоод барахгүй дараагийн олон ордыг нээхэд ахиухан хэмжээний хѳрѳнгѳ оруулалт татах чадвартай улс. Гэтэл сүүлийн 10 орчим жилийн турш энэхүү боломжоо бүрэн ашиглахгүйгээр барахгүй хумих бодлого хэрэгжүүлж байгааг дурдахад илүүдэхгүй.

-Та Монгол Улсын эдийн засгийн ирээдүйн талаар ямар төсөөлөлтэй байна вэ?

-2020 оны хувьд хямралын жил болж, эдийн засаг хумигдах нь гарцаагүй. Аялал жуулчлал, үзвэр, үйлчилгээний салбарууд зогсож, банк санхүүгийн салбар эрсдэлд ѳртѳх хандлагатай боллоо. Гэхдээ Япон улсын жишээнээс харахад энэхүү хямрал нь дараагийн эдийн засгийн огцом ѳсѳлтийн суурийг тавих үндэслэл ч байж болох юм. Ялангуяа Монгол Улсын хувьд бүс нутгийн эдийн засгийн нѳхцѳл, БНХАУ-ын эрэлт идэвхитэй байвал харьцангуй богино хугацаанд сэргэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж